Хүүхдийн авъяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, хүүхдийн хүсэл мөрөөдөл, инээд баясал бялхсан ордон байхыг зорьж ажиллана.
Монголын Хүүхдийн ордон нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 25 тоот тогтоолоор Монголын Пионер сурагчдын төв ордон нэртэйгээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор байгуулагдсан.
Тус ордон нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын харьяа Нийслэлийн өмчит төсөвт байгууллага бөгөөд дугуйлангийн сургалтуудаас гадна Олон улсын болон Улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг төвлөрүүлэн зохион байгуулдаг.
- ДУГУЙЛАН
• 2017-2018 оны хичээлийн жилд урлагийн 31, уран бүтээлийн 21, гадаад хэлний 12 дугуйланд нийт 4000 гаруй сурагч суралцаж байна.
• Нийт 21 төрлийн 65 дугуйланд төвийн 33 багш, салбарын 21 багш ажиллаж байна.
• Энэ хичээлийн жилийн онцлог бол Монгол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор монгол бүжиг, монгол бичиг, ардын болон уртын дуу дуулаачийн дугуйланг нээн хичээллүүлж байна.
Монголын хүүхдийн ордны төвийн дугуйлангийн сургалтын төлбөр:
-Ганцаарчилсан сургалтын анги: 750,000₮ - 800,000₮
-Группийн сургалтын анги: 230,000-250,000₮
АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын пионерийн ордонг байгуулж, 1958 оны 9 дүгээр сард сурагчдаа элсүүлэн суралцуулж эхэлсэн үеэс хойших үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон удирдлагын болон зохион байгуулалтын баримт бичиг үйлджээ.
1984 онд анх удаа Монголын пионер сурагчдын ордны хаягаар 1958-1984 оны Пионер сурагчдын ордны захирлын тушаал, Пионерийн ордны дотоод журам, Ордны жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, Жилийн эцсийн тайлан баланс, Багш, ажилчдын зөвлөлгөөний хурлын протокол, Пионерийн ордны хариуцлагатаны хурлын протокол, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын протокол, МПС-ын улсын анхдугаар спартакиадын материал зэрэг нийт 53 хадгаламжийн нэгжийг тухайн үеийн дүрэм зааврын дагуу он бүрээр товъёоглон эмхлэн цэгцэлж үдэж хавтаслаад МХЗЭ-ийн Төв Хорооны төв архивт бүртгүүлж хадгалуулсан байна. Одоо уг баримтууд Үндэсний төв архивт МХЗЭ-ийн Төв хорооны 2-р дансанд хадгалагдаж байна.
1984 оноос эхлэн удирдлага, зохион байгуулалтын болон санхүүгийн баримт бичгээр байгууллагын архивыг бий болгож, архивын үйл ажиллагаандаа 1998 онд батлагдсан “Архивын тухай хууль”, Монгол улсын Засгийн газрын 1995, 2007 онд шинэчлэгдсэн “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ыг архивын баримт бичгийг эмхлэн цэгцлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалах хамгаалах, архивт шилжүүлэх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.
2007 онд Монголын хүүхдийн ордны хаягаар байгууллагын үйл ажиллагааны явцад дотоод ажилтай холбогдож үүссэн удирдлагын 1975-2006 оны тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэр, санхүүгийн тайлан тэнцэл, батлагдсан төсөв зэрэг нийт 260 хадгаламжийн нэгжээр Нийслэлийн архивын 115 дугаар хөмрөгт 1-р дансаар нөхөн бүрдүүлэлт хийсэн.
2011 онд Нийслэлийн архивт байнга хадгалах 10 хадгаламжийн нэгжээр нэмэлт нөхөн бүрдүүлэлт, 2012 онд тусгай төрлийн баримт /гэрэл зургийн 4 цомог, дүрс бичлэгийн 5 баримт/-аар, 2016 онд 2013-2014 оны цахим гэрэл зургийн 2 ХН ээр тус тус нөхөн бүрдүүлэлт хийсэн.
Үүнээс хойш байгууллагын архивт:
2007 онд
2008 онд
2009 онд
2010 онд
2011 онд
2012 онд
2013 онд
2014 онд
2015 онд
2016 онд
Тус байгууллагын архив нь 2004, 2009, 2015 онд явагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын улсын үзлэг”-т “Сайн” үнэлгээ авсан.
Нийслэлийн архиваас 2004 онд Архивын гэрчилгээ олгосон ба 2010 онд Архивын гэрчилгээг шинэчлэн олгосон.
2007 онд ижил статустай Нийслэлийн байгууллагуудын бичиг хэрэг, архивын ажилтнуудад зориулсан үзүүлэх ажлыг зохион байгуулсан.
Байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссыг 1996 онд анх байгуулснаас хойш 2003, 2006, 2014, 2017 онд тус тус шинэчлэн томилсон. Уг комисс жилд 2 удаа хуралдаж архивын баримтын бүртгэл, данс, архивын ажлын төлөвлөгөө, тайлан, баримтын тооллогын үр дүнгийн талаар хэлэлцэж ирсэн.
Архивын баримтын тооллогыг 2005, 2007, 2011, 2015 онд явуулсны үр дүнд архивын эмх цэгц сайжирсан бөгөөд тооллогын гишүүд урагдаж гэмтсэн баримтыг нааж сэлбэх, оны зааглагч нэмж хийх зэрэг ажлуудыг давхар хийсэн.
2017 онд Нийслэлийн архивт хадгалагдаж байгаа 1975-2006 оны, байгууллагын архивт хадгалагдаж байгаа 2007-2016 оны нийт 67ХН буюу 67PDF,10845 хуудас бүхий 5848 тушаалын агуулга тодорхойлон шивж, нягтлан шалгалт хийн, цахим хувь үйлдэн программд нэгтгэх ажлыг хийж дуусган Нийслэлийн архивын газрын мэдээлэл технологийн хэлтэст хүлээлгэн өглөө.
Бямбабаатар
Цэнгэлмаа
2008 он МУБИС Монгол. Англи хэлний багш
2009 он БНЭУ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр Англи хэлний сургалт
2012 он МУБИС Боловсрол судлалын магистр
2013 он БНСУ Төрийн удирдлагын менежер
2015 он Удирдлагын Академи Төрийн захиргааны менежер
2014 он Саруул ирээдүй Академи Хүний нөөцийн менежер
2016 он Монголын хүүхдийн ордны захирал
МУ-ын Шадар сайдын ажлын албанд зөвлөх
Хөгжим бүжгийн коллеж ТУЗ-ын гишүүн
Оюунболд
Хүдэрчулуун
2008 он ДУДэС Зураач
2016 оноос МУИС Урлаг судлаач-Магистрант
2008-2012 он Монголын Хүүхдийн ордон Зураач, гэрлийн техникч.
2013-2017 он Монголын Хүүхдийн ордон Тайзны инженер
Энхбаяр
Тайван
2008-2012 ХААИС -ЭЗБ Сургууль
2013 Удирдлагын Академи
2014 Singapore, Leadership Menegement
2012-2014 Монголын зүүний хүчний хөдөлгөөнд нарийн бичиг
2014-2016 МЗХХ-н Нягтлан бодогч
2016 Монголын хүүхдийн ордонд Ахлах нягтлан бодогч
МЗХХ-ны Бага хурлын гишүүн
Цэнд
Энхцэцэг
1991 он Хууль Цаазын Дунд Сургууль Хуульч
2003 он Удирдлагын Академи төрийн удирдлагын менежер
2004-2012 он “Дөлгөөн ээж” ХХК - Захирал
2014-2015 он Булган аймгийн Эрүүл мэндийн газар - Хуулийн зөвлөх
2015-2016 он “Номин” ХХК - Зохион байгуулагч
2016 оноос Монголын Хүүхдийн ордон - Зохион байгуулагч
"Миний мэдэх- Хүүхдийн ордон" Улсын уралдааны дүн гарлаа. Насан хүрэгчдийн ангилал : 1-р байр Ц.Энхтүвшин (ЧД 11-р хорооны ахмад настан) 2-р байр Ц.Цэцгээ (БЗД 14-р хороо ахмад настан) 3-р байр Жаргалмаа (ШУТИС-н Барилга-Архитектурын II курс оюутан) Сурагчдын Ангилал: 1-р байр А...
“ҮСЭГ УРЛАЛД АМИЛАХУЙ” УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН 2018 оны 04-р сарын 06 Монгол бичиг үсгээ гар урлалын бүтээлд гайхамшигтай сайхнаар амилуулж, оюун ухаан, ур чадвараа уралдуулсан нийт оролцогчдодоо халуун баяр хүргэе. Уралдаанд Булган, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Дундговь,...
Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жил, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал ” Цогцолборын 40 жилийн ойн ажлын хүрээнд, Хүүхэд хамгаалал, Хүүхэд хөгжлийн хөтөлбөр, байгууллага хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын Ерөнхий захирал О....