ЭМГЭНЭЛ

Untitled-1

ЭМГЭНЭЛ

Ламжав овогтой Хүрэлбаатар

1958-2017

Ламжав овогтой Хүрэлбаатар1958 оны 01 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.

1966 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10-н жилийн дунд сургуульд орж 1968 онд Улаанбаатар хотын 10 жилийн 30-р дунд сургуульд шилжин суралцсан.

1970-1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуур хөгжмийн ангийг оркестрийн хөгжимчин, сайн дурын үндэсний найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр,1981-1986 онд Украйны Львов хотын Цэрэг улс төрийн дээд сургуулийг Соёл гэргээрлийн ажилтан мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

  • 1978-1981 онд Ардын армийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин,
  • 1986-1989 онд Дорноговь аймгийн Зүүн баянд Тусгай хорооны клубын даргаар,
  • 1990-1992 онд Монголын хүүхдийн ордонд морин хуурын багш
  • 1992-1998 онд Хөгжмийн багшийн коллежид морин хуур, зэмсэг судлал, цөөхүүл хөгжим, оркестерын багшаар,
  • 1998 оноос 2017 оныг хүртэл Монголын хүүхдийн ордны морин хуурын дугуйлангийн багшаар ажиллаж байлаа.

Талийгаач Хүрэлбаатар нь  хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролыг хөгжүүлэх, ялангуяа Монгол Улсын үндэсний бахархал болсон морин хуур хөгжмийг хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх тал дээр ухамсарт амьдрал, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн манай тэргүүний уран бүтээлч, туршлагатай нэр хүндтэй багш хүн байлаа.

Л.Хүрэлбаатарын хөдөлмөрийгТөр Засаг, салбарын байгууллага өндрөөр үнэлж Алтан гадас одон, МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан”, МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан”, “Тэргүүний арга зүйч багш” цол тэмдэг, Боловсролын яамны “Жуух бичиг”, Их Монгол улсын 800 жилийн ойн медаль, Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын “Хүүхдийн төлөө” медаль зэрэг одон медалиудаар шагнасан юм.

Л.Хүрэлбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, ах, дүү төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.

Монголын хүүхдийн ордны хамт олон, уран бүтээлч найз нөхөд, шавь нар нь талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцан гүнээ харамсан эмгэнэл илэрхийлж байна.

Тайлийгаачийг сүүлийн замд нь үдэх  ажиллагаа

2017.05.22 ны өглөөний 05:30-06:40 цагийн хооронд

Монголын хүүхдийн ордны Их танхимд болно

        Ум сайн амгалан оршиг.

    Ум Ма Ни Бад Мэ Хум

ЭМГЭНЭЛ Reviewed by on . ЭМГЭНЭЛ Ламжав овогтой Хүрэлбаатар 1958-2017 Ламжав овогтой Хүрэлбаатар1958 оны 01 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1966 онд Завхан аймг ЭМГЭНЭЛ Ламжав овогтой Хүрэлбаатар 1958-2017 Ламжав овогтой Хүрэлбаатар1958 оны 01 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1966 онд Завхан аймг Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top