АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА

АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын пионерийн ордонг байгуулж, 1958 оны 9 дүгээр сард сурагчдаа элсүүлэн суралцуулж эхэлсэн үеэс хойших үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон удирдлагын болон зохион байгуулалтын баримт бичиг үйлджээ.

1984 онд анх удаа Монголын пионер сурагчдын ордны хаягаар 1958-1984 оны Пионер сурагчдын ордны захирлын тушаал, Пионерийн ордны дотоод журам, Ордны жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, Жилийн эцсийн тайлан баланс, Багш, ажилчдын зөвлөлгөөний хурлын протокол, Пионерийн ордны хариуцлагатаны хурлын протокол, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын протокол, МПС-ын улсын анхдугаар спартакиадын материал зэрэг нийт 53 хадгаламжийн нэгжийг тухайн үеийн дүрэм зааврын дагуу он бүрээр товъёоглон эмхлэн цэгцэлж үдэж хавтаслаад МХЗЭ-ийн Төв Хорооны төв архивт бүртгүүлж хадгалуулсан байна. Одоо уг баримтууд Үндэсний төв архивт МХЗЭ-ийн Төв хорооны 2-р дансанд хадгалагдаж байна.

1984 оноос эхлэн удирдлага, зохион байгуулалтын болон санхүүгийн баримт бичгээр байгууллагын архивыг бий болгож, архивын үйл ажиллагаандаа 1998 онд батлагдсан “Архивын тухай хууль”, Монгол улсын Засгийн газрын 1995, 2007 онд шинэчлэгдсэн “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ыг архивын баримт бичгийг эмхлэн цэгцлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалах хамгаалах, архивт шилжүүлэх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.

2007 онд Монголын хүүхдийн ордны хаягаар байгууллагын үйл ажиллагааны явцад дотоод ажилтай холбогдож үүссэн удирдлагын 1975-2006 оны тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэр, санхүүгийн тайлан тэнцэл, батлагдсан төсөв зэрэг нийт 260 хадгаламжийн нэгжээр Нийслэлийн архивын 115 дугаар хөмрөгт 1-р дансаар нөхөн бүрдүүлэлт хийсэн.

2011 онд Нийслэлийн архивт байнга хадгалах 10 хадгаламжийн нэгжээр нэмэлт нөхөн бүрдүүлэлт, 2012 онд тусгай төрлийн баримт /гэрэл зургийн 4 цомог, дүрс бичлэгийн 5 баримт/-аар, 2016 онд 2013-2014 оны цахим гэрэл зургийн 2 ХН ээр тус тус нөхөн бүрдүүлэлт хийсэн.

Үүнээс хойш байгууллагын архивт:

2007 онд

  • байнга хадгалах 43хн
  • түр хадгалах 55хн
  • 70 жил хадгалах 8хн

2008 онд

  • байнга хадгалах 29хн
  • түр хадгалах 72хн
  • 70 жил хадгалах 4хн
  • Тусгай төрлийн 5хн

2009 онд

  • байнга хадгалах 37хн
  • түр хадгалах 77хн
  • 70 жил хадгалах 6хн

2010 онд

  • байнга хадгалах 22хн
  • түр хадгалах 80хн
  • 70 жил хадгалах 2хн
  • Тусгай төрлийн 6хн

2011 онд

  • байнга хадгалах 30хн
  • түр хадгалах 109хн
  • 70 жил хадгалах 2хн
  • Тусгай төрлийн 6 хн

 

2012 онд

  • байнга хадгалах 19хн
  • түр хадгалах 95хн
  • 70 жил хадгалах 3хн
  • Тусгай төрлийн 4хн

 

2013 онд

  • байнга хадгалах 22хн
  • түр хадгалах 84хн
  • 70 жил хадгалах 3хн

2014 онд

  • байнга хадгалах 28хн
  • түр хадгалах 83хн
  • 70 жил хадгалах 3хн
  • Тусгай төрлийн 16хн

2015 онд

  • байнга хадгалах 27хн
  • түр хадгалах 88хн
  • 70 жил хадгалах 3хн
  • Тусгай төрлийн 2хн

2016 онд

  • байнга хадгалах 35хн
  • түр хадгалах 136хн
  • 70 жил хадгалах 16хн
  • Тусгай төрлийн 2хн -ээр тус тус нөхөн бүрдүүлэлт хийсэн.

 

Тус байгууллагын архив нь 2004,2009, 2015онд явагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын улсын үзлэг”-т “Сайн” үнэлгээ авсан.

Нийслэлийн архиваас 2004 онд Архивын гэрчилгээ олгосон ба 2010 онд Архивын гэрчилгээг шинэчлэн олгосон.

2007 онд ижил статустай Нийслэлийн байгууллагуудын бичиг хэрэг, архивын ажилтнуудад зориулсан үзүүлэх ажлыг зохион байгуулсан.

 

Байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссыг 1996 онд анх байгуулснаас хойш 2003, 2006, 2014, 2017 онд тус тус шинэчлэн томилсон. Уг комисс жилд 2 удаа хуралдаж архивын баримтын бүртгэл, данс, архивын ажлын төлөвлөгөө, тайлан, баримтын тооллогын үр дүнгийн талаар хэлэлцэж ирсэн.

Архивын баримтын тооллогыг 2005, 2007, 2011, 2015 онд явуулсны үр дүнд архивын эмх цэгц сайжирсан бөгөөд тооллогын гишүүд урагдаж гэмтсэн баримтыг нааж сэлбэх, оны зааглагч нэмж хийх зэрэг ажлуудыг давхар хийсэн.

 

 

2017 онд Нийслэлийн архивт хадгалагдаж байгаа 1975-2006 оны, байгууллагын архивт хадгалагдаж байгаа 2007-2016 оны нийт 67ХН буюу 67PDF,10845 хуудас бүхий  5848 тушаалын агуулга тодорхойлон шивж, нягтлан шалгалт хийн, цахим хувь үйлдэн программд нэгтгэх ажлыг хийж дуусган Нийслэлийн архивын газрын мэдээлэл технологийн хэлтэст хүлээлгэн өглөө.

 

 

 

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА Reviewed by on . АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын пионерийн ордонг байгуулж, АРХИВЫН ТАНИЛЦУУЛГА   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын пионерийн ордонг байгуулж, Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top