Санхүүгийн боловсрол

Жамбалсүрэн

Оюунчимэг

Дугуйлан нэр: Санхүүгийн боловсрол

Боловсролын зэрэг: СЭЗДС 1999-2003 нягтлан бодогч эдийн засагч 

МУЭС 2015-2017 Бизнес удирдлаг магистр

 

 

Дугуйлангийн тодорхойлолт:

Сургуулийн насны хүүхэд багачуудад санхүүгийн суурь мэдлэгийг сонирхолтой аргаар өгч, мөнгөний үнэ цэнэ, мөнгөтэй зөв харьцах, зөв дадлыг, эзэмшүүлж тэдний хөгжил төлөвшилтөд сайнаар  нөлөөлөх, санхүүгийн мэдлэг, хариуцлагатай иргэн болоход  туслах зорилготойгоор  Монголын Хүүхдийн Ордон  “Хүүхдийн Санхүүгийн Боловсрол”-ын дугуйланг 2019-2020 оны хичээлийн жилд шинээр нээж байна.

Дугуйлангийн давуу тал:   

  • Мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд эртнээс төлөвлөж сурна.
  • Практик хичээлээр банк санхүүгийн байгууллагуудтай танилцана.
  • гэр бүлийнхээ өрхийнтөсөв, санхүүг ойлгож, санхүүгийн зөв шийдвэр гаргаж сурна.
  • Мөнгөний үнэ цэнэ, мөнгөтэй харилцах соёлд суралцана.

Шаардлага:

  • Бяцхан санхүүч анги 8-12 нас
  • Өрхийн санхүүч анги 13-18 нас

Сургалтын хөтөлбөр:

  • Долоо хоногт 2 удаа, 90 минутын хичээл
  • 09/16-12/29 хүртэл буюу анхан шат /төлбөр 180.000 төг/
  • 02/05-05/15 хүртэл буюу ахисан шат /төлбөр 200.000 төг/