“Үсэг урлалд амьлахуй” улсын уралдаан

 

Монгол үндэсний өв соёл, бичиг үсгээ эрхэмлэн дээдэлж, өсвөр үеийнхэнд суртачлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, монгол бичгийн хаа ч давтагдашгүй гайхамшгийг гар урлалын бүтээлд сэтгэн бодож, хийж бүтээх уралдааныг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сраын хугацаанд нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 5-12-р ангийн сурагчдын хүрээнд зарлан явуулж 2018 оны  04 дүгээр сарын 25-28-ны хооронд дүгнэсэн билээ.

МХО-ны түүхт 60 жилийн үйл угтаж зохион байгуулсан уралдаанд Улаанбаатар хот, аймгуудаас нийт 80 гаруй сурагчид ур, ухаанаараа сэтгэн бодож урласан 130 бүтээл ирүүлсэн. “Үсэг урлалд амьлахуй” анхдугаар уралдаанд Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, төв аймаг, нийслэлийн 7 дүүргийн сурагчид бүтээлээ 2018 оны 04 дүгээр сарын 25-наас 2018 оны 05 дугаар сарын 05-ныг хооронд МХО-д нийтэд суртачлан таниулах зорилгоор үзэсгэлэн гаргаж, хүүхдийн ур ухаан сэтгэл зүтгэлээр бүтээсэн сайхан, содон бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Энэхүү уралдаанд оролцогч хүүхдүүдийн монгол үсэг бичгээ сурч судлах, эзэмших байдал онцгой байлаа.