“Хүүхдийн ертөнц-2020” гар зургийн Улсын уралдаан

  Монголын хүүхдийн ордоос зохион байгуулдаг

“Хүүхдийн ертөнц”

Уламжлалт уран зургийн Улсын уралдаан

                   Монголын Хүүхдийн ордноос жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдөр буюу Олон улсын хүүхдийг хамгаалах эрхийн өдөрт зориулан  хүүхэд багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааныг аймаг, хот, Нийслэлийн хүрээнд зарладаг билээ. Уралдааны шилдэг оролцогчдыг Монголын хүүхдийн ордны "Эрдэм" медаль болон өргөмжлөлөөр шагнаж урамшуулдаг. "Хүүхдийн ертөнц" зургийн уралдаан нь хүүхдийн зурсан уран зургаар дамжуулан тэдний танин мэдэхүй, үзэл бодлыг дүрслэх урлагийн төрөл бүрийн аргаар зуруулж, урлаг уран бүтээлийн авьяасыг нь нээж илэрүүлэх зорилготой. Энэ уламжлалт уралдаанд монголын нэртэй уран бүтээлчид хүүхэд насандаа оролцон шалгарч, улс орныхоо нэрийг дэлхийд таниулж байсан түүхтэй ба Монголын хүүхэд багачуудын хайртай уралдааны нэг билээ.

2009 онд

Говь Алтай, Ховд, Төв, Сүхбаатар, Улаанбаатар хотоос 208 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг 18-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Эрдэнэчулуу “Огторгуйгаас гээгдэгч” бүтээлээрээ "Дүрслэх урлагийн дээд сургууль"-д урилгаар элсэн орсон.

2010 онд

Орхон, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Ховд, Говьсүмбэр, Төв, Хэнтий болон Улаанбаатар хотоос 247 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг Ирээдүй цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч С.Батсүрэн “Тусламж” бүтээлээрээ "Дүрслэх урлагийн дээд сургууль"-д урилгаар элсэн орсон.

2011 онд

Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Налайх, Багануур, Монгени сургууль, Монголын  Хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотоос 230 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг 75-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Пүрэвхүү “Их Монголын эзэд” бүтээлээрээ "Дүрслэх урлагийн дээд сургууль"-д урилгаар элсэн орсон.

2012 онд

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Хэнтий аймгийн Батширээт, Бор-Өндөр, Говьсүмбэр, Улаанбаатар хотоос 290 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг 86-р сургуулийн 11д ангийн сурагч Н.Ижилмөрөн “Уралдаан” бүтээлээрээ "Дүрслэх урлагийн дээд сургууль"-д урилгаар элсэн орсон.

2013 онд

Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв, Булган, Архангай, Орхон, Баянхонгор, Улаа баатар хотоос 270 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг 77-р сургуулийн 11к ангийн сурагч Э.Даваасүрэн “Миний мөрөөдлийн хот” бүтээлээрээ "Дүрслэх урлагийн дээд сургууль"-д урилгаар элсэн орсон.

2014 онд

Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Дархан-Уул, Налайх, Улаанбаатар хотоос 224 бүтээл ирж, Японы Минами Сацүма байгууллагатай хамтран үзэсгэлэнгээ гарав. Тэргүүн байрыг 31-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Анужин “Миний мөрөөдөл” бүтээлээрээ СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуульд урилгаар элсэн орсон.

2015 онд

Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Ар хангай, Дорно говь, Налайх, Улаан баатар хотоос 300 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг Амгалан цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ц.Ану Үжин “Монгол ёс заншил” бүтээлээрээ СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуульд урилгаар элсэн орсон.

2016 онд

Хэнтий аймгийн Батширээт, Бор-Өндөр, Чингис хот, Говь-Алтай, Өвөрхангай, Баян-Өлгий,Баянхонгор, Архангай, Дорнод, Налайх, Улаанбаатар хотоос 300 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг ӨЗБЛАС-ийн 12а ангийн сурагч Г. Төгсбуян “Монгол барилдаан” бүтээлээрээ СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуульд урилгаар элсэн орсон.

2017 онд

Говь-Алтай, ББаян-Өлгий, Дархан уул, Шарын гол, Говьсүмбэр, Баян тал, Сэлэнгэ, Хөтөл, Хэнтий, Төв аймгийн Зуун-мод, Налайх, Улаанбаатар хотоос 270 бүтээл ирсэн. ӨЗБЛАС-ийн 12а ангийн сурагч Б.Бадмаараг “Миний эх орон-миний гэр” бүтээлээрээ СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуульд урилгаар элсэн орсон.

2018 онд

Налайх, Улаанбаатар хотоос 200 бүтээл уралдаанд ирж, 150 шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж, Капитрон банк 2 дахь удаагаа ивээн тэтгэж, шилдэг бүтээлүүдийг картан дээр хэвлэх эрхийн бичгээр, хадгаламжийн дэвтэртэй хамт урамшуулан шагнав. 97-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Уранзаяа “Миний мэдэх хүүхдийн ордон” бүтээлээрээ тэргүүн байрд шалгаран Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалиар шагнагдав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Хүүхдийн ертөнц-2020” гар зургийн Улсын уралдааны Удирдамж