“Хийл хөгжим сонирхогч хүүдүүдийн V уралдаан” 2019

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Л.Аюушийн нэрэмжит уралдаан

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Лувсанцэрэнгийн Аюуш агсны нэрэмжит “Хийл хөгжим сонирхогч хүүхдүүдийн олон улсын уралдаан”-ыг 2019 оны 1-р сарын 18-нд 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү уралдааны зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сонгодог хөгжмийн ертөнцөөр аялуулах, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн бүтээлүүдээс тоглуулж ур чадварыг нь дээшлүүлэх, урын санг нь баяжуулан хөгжмийн боловсрол олгоход чиглэгддэг.

Хийлч Л.Аюуш 1993-1999 онд  Монголын Хүүхдийн Ордонд хөгжмийн багшаар ажиллаж 30 гаруй  хүүхдийг хийл хөгжимд сургасан бөгөөд түүний үр хүүхдүүд 2010 оноос эхлэн 2 жил тутамд “Л.Аюуш агсны нэрэмжит хийл хөгжим сонирхогчдын наадам”-ыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

2019 онд хийлч Л.Аюушийн 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулах 5 дахь удаагийн олон улсын наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Соёл урлагийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн наадамд ОХУ-ын Улаан-Үд, ӨМӨЗО-ы Хөххотоос Монгол туургатан хүүхдүүдийг оролцуулахаар урилга, удирдамжийг хүргүүлээд байгаа бөгөөд ингэснээр уралдаан хийл хөгжим сонирхогч хүүхдүүдийн дунд зохиогдож буй цорын ганц олон улсын ураглдаан болох юм.

Хийл хөгжим сонирхогч Монгол туургатан хүүхдүүд, багш нар та бүхнийг манай уралдаанд идэвхтэй оролцож хөгжмийн боловсрол, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ бие биеэсээ суралцан хамтран ажиллана гэдэгт найдаж байна.