“Би эстрадын дуучин-2020” Улсын XIX наадам

“БИ ЭСТРАДЫН ДУУЧИН” УЛСЫН НААДАМ

Хүүхэд багачуудад дуулах ур чадвар олгох, Монгол эстрад дууны урын санг баяжуулах, мөн хүүхэд багачуудын урлагийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн эстрадын авьяаслаг дуучдыг тодруулах зорилготой цэцэрлэгийн нас /3-5 нас/, ЕБС-ийн I-XII дугаар ангийн сурагчдын дунд Монголын хүүхдийн ордноос хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг  Улсын наадам юм.

Энэхүү Улсын наадамд 21 аймаг, 9 дүүргийн 200 гаруй авьяаслаг сурагч багачууд оролцон ур чадвараа сорих, чансаа шалгасан өрсөлдөөнтэй тэмцээнүүдийн нэг болоод байгаа ба 2018 онд XVIII дахь удаагаа МХО-д зохион байгуулагдсан билээ.

Энэхүү тэмцээний тэргүүн байрын ялагч СУИС-ийн Эстрад дуулаачийн ангид суралцах эрхийн бичгээр шагнуулж, Гранпри цомын эзэн болдог онцлогтой билээ.

“Би эстрадын дуучин-2020” Улсын XIX наадмын Удирдамж