Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2020” наадам

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА” НААДАМ

Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах зорилготой Ерөнхий боловсролын сургуулийн VI-ХII ангийн сурагчдын дунд  хоёр жилд нэг удаа Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулагддаг. “Хүрэл тулга” наадам нь анх 1989 оны 10 дугаар сарын 10-нд МХО-ны Нина багшийн санаачлагаар зохион байгуулагдаж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг тус бүрээс хоёр насны ангиллаас шалгарсан 60 сурагчид энэхүү наадамд оролцож түрүүлсэн оролцогчид ган “Хүрэл тулга”  цом дурсгадаг түүхтэй билээ.

“Хүрэл тулга” наадмаас төрөн гарсан болор цомын эзэд-6, яруу найрагч, уран зохиолчид олон байдаг. Мөн мэргэжлээрээ томоохон ном, сонин сэтгүүлийн газруудад ажиллаж байна.

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2020” наадмын Удирдамж