“Ая эгшигийн зургаан жигүүр-2020”

Тус уралдаан нь 1998 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн. Энэхүү уралдаанд анх 38 хүүхэд оролцож байсан бол өдгөө 21 аймаг 9 дүүргийн 200 гаруй авьяаслаг сурагч багачууд оролцон, ур чадвараа сорих, чансаа шалгасан өрсөлдөөнтэй мэргэжлийн түвшинд хүрсэн уралдаан болоод байна.

“Ая эгшгийн зургаан жигүүр”-ийн анхны уралдаанд оролцож байсан хүүхдүүд 22 жилийн дараа мэргэжлийн сургуулиа төгсөөд зарим нь мэргэжлийн хөгжимчин, хөгжмийн багш болоод шавь нараа бэлтгэн оролцуулахаар эртнээс бэлтгэх болсон нь уралдааны цар хүрээ жил ирэх тусам багачуудын хүсэн хүлээдэг уралдаан болоод байгааг илтгэж байна.

Уг уралдаанд оролцогч хүүхдүүд улсынхаа томоохон хөгжмийн сургуулиуд болох СУИС, СУИС-ийн дэргэдэх Бадмаараг сургууль, Монгол Улсын Консерватори зэрэг сургуулиудад суралцан мэргэжлийн боловсон хүчин болж, улс орондоо соёлын үрийг түгээж, хүүхдийг багаас нь хөгжмийн урлагаар хөгжүүлэн төлөвшүүлжд байгаад бахархаж байна.

Уг уралдаан 11 дэх удаагаа буюу тасралтгүй 22 жил зохион байгуулагдаж байгаа билээ.