'ШИНЖЛЭХ УХААНЫ ЛАБОРАТОРИ" дугуйлангийн нээлт боллоо

Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд анх удаа хүүхэд багачууддаа зориулж “шинжлэх ухаан, техникийн өргөн мэдлэг, мэдээллийг суралцах хүсэл эрмэлзлийг бий болгох” үүднээс олон улсын ротари сангийн санхүүжилтээр нарлаг улаанбаатар ротари клуб болон Японы нагаока ийст ротори клуб санаачлан "ШИНЖЛЭХ УХААНЫ ЛАБОРАТОРИ" дугуйланг бэлэн болгож, 2018-2019 оны хичээлийн жилээс бид элсэлтээ авч эхлээд байна.

Манай улсын боловсролын салбарт өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөр, төсөв хөрөнгөөрөө чин сэтгэлийн туслалцаа үзүүлж, Байгалийн шинжлэх ухааны лабортори ангиар дамжуулан хүүхдэд бага наснаас нь практик шинжлэх ухааны  боловсрол олгох мэдлэгийг түгээн дэлгэрүүлж байгаа Японы Олон улсын Ротари клубын хамт олондоо нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Хүүхдийн ордон нь хүүхэд бүрт нээлттэй хүүхдийн хөгжлийн байгууллага билээ хүүхэд багачуудын шинжлэх ухаанч төлөвшилийг хөгжүүлэх үйлсэд та бүхний энэхүү лабортори ангийн хувь нэмэр асар өндөр юм.

Шинжлэх ухаанч мөрөөдлөө олох, мөрөөдлөө биелүүлэх сонирхолтой эрхэм бяцхан эрдэмтэн багачууд бүрт бидний үүд хаалга үргэлж нээлттэй.  

“Аливаад сониучхан, авъяас билэг ээ нээн хөгжүүлэх сонирхолтой нийт хүүхэд багачууддаа шинжлэх ухааны лабортори ангитай болсонд баяр хүргэе”

Мэдлэг, оюун ухаан түгэн дэлгэрэх болтугай