“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРИЖ БАЙНА

Манай улсын хүүхдийн ууган байгууллага Монголын Хүүхдийн ордон нь 2018 онд түүхт 60 жилийн ойгоо угтаж байна. Ойн арга хэмжээний хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаа, хүртээмж чанарыг дээшлүүлэх, улсынхаа хүүхэд багачуудын хөгжлийн чиглэлд 60 бүтээлч ажил өрнүүлж байгаа. Энэ удаад 10 дугаар сарын сарын 10-ны өдөр “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ, ЭМЯ, ГХЯ, НЗТГ, ГБХХГ, Их дээд сургуулиуд, Олон улсын сангууд болон бусад орныг хамруулан өргөнөөр зохион байгуулах гэж байна

Хурлын зорилго

Хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох, түүний хөгжлийг дэмжих шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж гаргахад оршино.   

 Сэдвийн хамрах хүрээ

  • Хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролын асуудлууд
  • Хүүхдийн эрүүл мэндийн асуудлууд
  • Хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд
  • Хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн асуудлууд
  • Улс орнуудын хүүхдийн талаар баримтлах төрийн бодлого

Хурал  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд болно

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Хүүхдийн ордон

Лавлах утас: 11-318274, 96968877, 99064836,