Япон улстай хамтын ажлын хүрээнд

  1. Япон улстай хамтын ажлын хүрээнд: Монголын хүүхдийн ордон  Японы Пковка хотод зохион байгуулагддаг “Үе чацуутны чуулга” уулзалтын 30 дахь жилийн түүхт ой 2018 онд боллоо.

2018 оны 07 дугаар сарын 12 - 07 дугаар сарын 23-ний өдрийн хооронд 30 дахь удаагийн Ази номхон далайн орны Үе чацуутан хүүхдийн чуулга уулзалтанд Монгол улсаа төлөөлөн 2 багш 6 сурагчид амжилттай сайн оролцоод ирлээ.

Япон улсын болон олон орны үндэсний ёс заншил, өв уламжлалыг таниулах, сурталчлах, найзлан нөхөрлөж, мөн Япон улсын Фүкүока хотын зарим сургуулиадад зочлон сурагчдад үндэсний урлагийн тоглолтоо сонирхуулж, оролцогч хүүхдүүд, удирдан авяч буй чиглүүлэгч нар Монгол орон болон Монголын Хүүхдийн ордныхоо танилцуулгыг хийж чуулга уулзалтанд амжилттай оролцлоо.

Манай хоёр улсын хувьд тэр дундаа Монголын Хүүхдийн ордны сурагчдын хувьд Япон улсын ёс заншил, соёл урлагийн чиглэл дэхь арга хэмжээнд эх орондоо ч дуу бүжиг, ардын урлагын төрлүүдээр идэвхтэй оролцож, өөрсдөө зохион байгуулж суралцаж, орон орны өв соёлыг танин мэдэх замаар өөрсдийгөө нээн хөгжүүлсээр байна.