Япон улсын Токио хотод Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээн

  1. Япон улсын Токио хотод 2017 оны 10 дугаар сарын 21-23-ны хооронд, 9 орны нийт 40 гаруй хамтлагийн дунд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Б.Болортуяа багштай бүжгийн дугуйлангийн 7 сурагч амжилттай оролцож Freestyle-Bomтөрөлд 2-р байр Мөнгөн цом, Hip-hop-Чөлөөт бүжгийн төрөлд 1-р байр Алтан цомоор тус тус шагнагдлаа. Уралдаанд оролцсон хүүхдүүд Япон улсын хэл соёл, ёс заншилтай танилцаад ирлээ.   

Боловсролын салбар дахь сургалтын системээрээ төдийгүй чанараараа дэлхийд өндөр байранд орж буй Япон улсын хүүхэд багачуудтай харилцан туршлага солилцож, өөрийн орны үндэсний урлагаа таниулан түгээсэн 9 орны хүүхдүүд хоорондын нөхөрлөл, авьяас чансааг сорьсон чухал үйл ажиллагаа боллоо. Орон орны сурагчдын сурлагын болон авьяас чадвар, зан чанарын амжилтын гол нууц нь сургалтын систем мөнөөсөө мөн. Энэ нь тэднийг багаас нь хичээнгүй, зорилготой хүмүүс болгож төлөвшүүлдэг билээ.