Найрамдал цогцолбортой хамтран

Хамтын ажиллагааны зорилго

            Монголын Хүүхдийн Ордоны үүсэн байгуулагдсаны 60 жил, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулахад хамтран ажиллах. Үүнд:

  • Олон Улсын Хүүхдийн Урлагийн Их Наййдам хамтран зохион байгуулах
  • Хүүхэд, өсвөр үеийнхний дунд хамтарсан уралдаан зохион байгуулах
  • Хүүхэд, өсвөр үеийнхний өсвөр оролцооны эрхийг хангах чиглэлээр арга хэмжээ, хамтарсан соёлын олон талын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулав.

Бид түүхт 60 жилийн ойгоо угтан Олон улсын хүүхдийн урлагийн Анхдугаар наадмыг 07 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран амжилттай зохион байгууллаа. Наадамд ОХУ, БНХАУ, ТАЙЛАНД улс, БНСУ болон МОНГОЛ улсын нийт 330 гаруй хүүхдэд багачууд оролцож авьяас чадвараа сорин, харилцан туршлага солилцож, улс үндэстнийхээ өв соёлыг сурталчлан таниулж, үерхэж нөхөрлөсөн сайхан өдрүүд байлаа. Наадмыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн НЗДТГ, Өвөр Монголын утга урлаг солилцооны нийгэмлэг болон элчин сайдын яамдууд, хүрэлцэн ирсэн эрхэм багш, авьяаслаг хүүхдүүддээ баярлалаа.Та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.