БНСУ-Д “ДАНО” ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО

2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 10-ны өдрүүдэд БНСУ-ын Gangneung хотод зохион байгуулагдсан “ДАНО” үндэсний урлагийн фестивальд дугуйлангийн сурагчид амжилттай оролцож, фестивалын үеэр зохион байгуулагдсан 10 гаруй тоглолт, арга хэмжээнд нийт 2000 гаруй хүнд Монгол үндэсний бүжиг, шанз хөгжмийн үзүүлбэр үзүүлж, үндэсний соёл, уламжлал, урлагаа сурталчлав. Мөн Солонгосын үндэсний Нунгак хөгжмийн зэмсгүүдийг заалгаж, сурсан мэдсэнээ амжилттай тайлагнасан билээ.
Бид хамтын ажиллагаагаа цаашдаа улам өргөжүүлэн тэлж, 2 орны соёлын солилцоо болон хүүхэд багачуудад илүү олон боломжуудыг олгохоор ажиллаж байна.