Монгол-Каннөн Нунгак соёлын солилцооны хөтөлбөр

Монголын Хүүхдийн ордон болон “Солонгосын үндэсний соёлын биет бус өв Каннөн Нунгакыг хамгаалах нийгэмлэг” хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Каннөн Нунгак соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, энэ жил 2 дахь удаагаа оролцоод ирсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд нийгэмлэгийн уран бүтээлч хамт олон 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Монгол улсад айлчлан ирлээ.

2019 оны 07 дугаар сарын 09-ний энэ өдөр уран бүтээлчид Монголын хүүхдийн ордонд хүрэлцэн ирж дугуйлангийн сурагчдын тоглолтыг үзэж сонирхсон төдийгүй монгол хүүхдүүдтэй хамтарсан үзүүлбэр болон өөрсдийн уламжлалт урлагийн тоглолтоо толилууллаа.

Хүүхэд багачуудын төлөөх гэгээн үйлс өргөжин тэлж, улам хөгжин цэцэглэх болтугай.

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.