"ГУРВАН УЛСЫН НАЙРАМДАЛ" ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХООР ЯВЛАА.

Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид маань багш нарын хамт "Гурван улсын найрамдал" фестивальд анх удаа эх орноо төлөөлөн оролцож, 3 орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, урлаг соёлоо сурталчлахаар Унгар улсын_нийслэл_Будапешт_хотыг өнөөдөр зорилоо. Авьяас билгээ хөгжүүлэн, соёлын өвийг уламжлан авч, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа багш, сурагчдадаа зорьсон үйлсдээ өндөр амжилт гаргаад ирэхийг хүсье.

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.