2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

🎊 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. 🎊
Монголын хүүхдийн ордны 61 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг Захирал Б.Цэнгэлмаа үг хэлэн нээн эхлүүлж, дугуйлангийн авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтоор хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа бэлэг барив.👏🏻👏🏻👏🏻
Бид бүхэн энэ хичээлийн жилд урлаг, уран бүтээл, шинжлэх ухаан, санхүү, гадаад хэлний төвийн 37 дугуйлан, 6 дүүргийн 23 салбар дугуйланд нийт 3800 орчим сурагчдыг элсүүлэн авч сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Ингээд нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, шинээр элсэн орж буй бяцхан суралцагчдадаа тууштай сайн суралцаж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.🎉🎉🎉

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.