Уран жиргээ 2019 улсын уралдаан

 Монголын Хүүхдийн Ордон-н зураг.

УРАН УНШИГЧ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛДАГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ж.ДАШДОНДОГИЙН НЭРЭМЖИТ УРАН УНШЛАГЫН “УРАН ЖИРГЭЭ-20 ЖИЛ” УЛСЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан 100 орчим хүүхэд багачууд “Уран жиргээ-20 жил” Улсын наадамд авьяас билгээ сорин оролцлоо.
Тус наадам маань 20 дахь жилдээ хүүхэд багачуудын дунд тасралтгүй зохиогдож байгаа ба энэ жилээс эхлэн наадмыг анхлан санаачлагч Ж.Дашдондогийн нэрэмжит болгон зарласан бөгөөд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан зохион байгуулсан нь онцлог юм.
Уралдааны шүүх бүрэлдэхүүнд:
- СУИС-ийн тайзны ярианы багш БТА, СТА Д.Саранхүү
- УДЭТ-ын жүжигчин, СТА С.Болд-Эрдэнэ
- UBS телевизийн нэвтрүүлэгч, UBS сургалтын төвийн захирал СТА М.Энхтуяа нар шүүн явууллаа.
Насны ангилал тус бүрд Гран-при болон шилдэг 4 байрыг эзлүүлж, Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж, наадамд оролцсон нийт хүүхэд багачууддаа “Уран жиргээ-20 жил” медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлсийг гардуулав.
Наадамд оролцсон авьяаслаг уран уншигч хүүхэд багачууд, бэлтгэн оролцуулсан багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд болон мэргэн шүүлтээрээ шүүн явуулсан шүүгч нартаа баярласан талархсанаа илэрхийлж, Та бүхэндээ урлаг уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.