Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Уран Эгшиг” VII Улсын уралдаанд багш, сурагчид маань амжилт дүүрэн оролцов.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ХӨГЖИМЧДИЙН “УРАН ЭГШИГ” VII УЛСЫН УРАЛДААНД ДУГУЙЛАНГИЙН БАГШ, СУРАГЧИД МААНЬ АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦООД ИРЛЭЭ. 
11 дүгээр сарын 1,2,3-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдсан тус уралдаанд:
Д.Саруул багштай шанз хөгжмийн дугуйлангийн сурагч О.Ганцэцэг бага насны ангилалд I байр, Г.Анхилуун дунд насны ангилалд II байр;
Ч.Даваажав багштай лимбэ хөгжмийн дугуйлангийн сурагч М.Бишрэлт, Ц.Жамух нар бага насны ангилалд I, II байр, Г.Төмөржин ахлах насны ангилалд I байр;
П.Нямсүрэн багштай ёочин хөгжмийн дугуйлангийн сурагч Г.Анар ахлах насны ангилалд III байр эзлэн, тус тус амжилтуудыг үзүүлэв.
Шаргуу хөдөлмөрлөж амжилт гаргасан авьяаслаг сурагчид, чадварлаг багш нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.