“Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сургалт зохион байгуулагдлаа.

Манай түүхт 60 жилийн ойгоос улбаалан үргэлжилж буй нэгэн сайхан ажил бол “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” Олон улсын Эрдэм шинжилгээний хурал бөгөөд хурлаас гарсан Захирлын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл билээ.

Монголын Хүүхдийн ордны Захирлын дэргэдэх энэхүү Эрдэмтдийн зөвлөлөөс хүүхдийн ордныхоо эцэг эхчүүдийн мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах үүднээс УЛИРАЛ ТУТАМ-д улсын хүүхэд, гэр бүлийн салбарын шилдэг эрдэмтдийн төлөөллөөр “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” лекцийг зохион байгуулаад 1 жил болж байна. Эцэг, эхчүүдийн ихээхэн талархлыг хүлээгээд байгаа энэ ажлын хүрээнд өөрийн лекцээ илтгэж байгаа улсынхаа эрдэмтэн багш нар болон үр хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшил, хөгжлийн хандлагад анхаарч, идэвхтэй оролцогч болох эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Энэ удаагийн сургалтад
Боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч, “Хөөрхөн шар шувуу” судалгааны төвийн захирал Г. Төмөрзаяа "Эерэг идэвхтэй эцэг эх байх нь" сэдвээр, Хэрэглээний Сэтгэл Судлал Хүрээлэнгийн захирал,
сэтгэл судлаач, докторант Б.Золзаяа “Аз жаргалтай Аав, ээж-Аз жаргалтай Хүүхэд” сэдвээр сонирхолтой лекц орж, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан сургалт боллоо. Дараагийн лекц 2020 оны 03 сард болно.Хүүхдийн авьяас, оюун билгийг нээн олж, төгөлдөржүүлэн хөгжүүлэх, тэднийг аминчлан хамгаалах нь эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч бидний үүрэг билээ.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

ЗАХИРЛЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.