Харшийн сүлд модны наадам 61 дэх жилдээ зохион байгуулагдлаа.

2019.12.31

1958 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Харшийн сүлд модны наадам 61 дахь удаагаа Монголын Хүүхдийн ордноо тоглогдлоо.

Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар хүрэлцэн ирж нийт хүүхэд багачууддаа шинэ оны мэнд хүргэж, онцлох хүүхдүүдэд гарын гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ жилийн “Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн 130 гаруй сурагчид оролцож, ерөнхий найруулагчаар Монгол Улсын Гавьяат багш, Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш С.Ганчимэг, драмын дугуйлангийн багш М.Ганчимэг, Б.Энх-Амар, бүжгийн дугуйлангийн багш Б.Болортуяа, С.Энх-Амгалан, Б.Сумьяагэрэл нар хамтран ажиллаж, шидэтний сургуулийн сурагчид болох Харри Поттер ба түүний найзууд болон үлгэрийн баатрууд Харшийн сүлд модны наадамд оролцохоор явах замдаа хэрхэн адал явдалтай учирч буй тухай гарах гайхалтай үйл явдлыг найруулан тавьж, урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилууллаа.

Мөн уламжлал ёсоор өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэгээ гардууллаа.

Монголын хүүхдийн ордны 61 дэх удаагийн Харшийн сүлд модны наадамд амжилттай оролцсон нийт авьяаслаг сурагчид, эрхэм эцэг эхчүүд болон найруулагч багш нар хүүхдийн ордныхоо нийт ажилчиддаа талархал илэрхийлье.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Монголын Хүүхдийн Ордон

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.