“БИ НАР” урлагийн анхан шатны боловсрол олгох хөтөлбөр

“БИ НАР” урлагийн анхан шатны боловсрол олгох хөтөлбөр /2019 оны 11 сард Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай гэрээ байгуулж, сургалтын үйл ажиллагаа 2019 оны 12 сараас эхлэн хичээллэж байна./

“БИ НАР” төсөл – Төрөөс хүүхэд багачуудын тэр дундаа эрсдэлт бүлэг хамаарагдаж буй хүүхдүүдийн эрх, халамж, хамгааллыг сайжруулах чиглэлд урлаг гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх, анхан шатны мэдэгдэхүүнийг мэргэжлийн байгууллагаар олгох замаар тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийг дэмжих, эцэг эхэд туслах, хүүхэд бүр урлаг гоо зүйн мэдрэмжээр дамжуулан биеэ зөв авч явах, эрүүл мэндээ хамгаалах, байгаль орчноо хайрлах, эцэг эх, гэр бүл, эргэн тойрны орчиндоо зөв зан төлөвийг бий болгох цаашлаад мэргэжлийн чиг баримжаа, хүсэл мөрөөдлөө тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилтот Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл билээ.

Нийслэлийн хэмжээнд эрсдэлт бүлэгт хамаарагдаж буй хүүхэд багачуудад урлаг гоо зүйн хүмүүжлийн анхан шатны мэдэгдэхүүн олгох замаар сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй орчин бий болгоход оршино.

Төрийн зүгээс эрсдэлт бүлгийн хүүхэд багачуудын эрх, халамж, хамгааллыг сайжруулах чиглэлээр анхаарч урлаг гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх, анхан шатны мэдэгдэхүүнийг мэргэжлийн байгууллагаар олгох замаар тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийг дэмжих, эцэг эхэд туслах, хүүхэд бүр урлаг гоо зүйн мэдрэмжээр дамжуулан биеэ зөв авч явах, эрүүл мэндээ хамгаалах, байгаль орчноо хайрлах, эцэг эх, гэр бүл, эргэн тойрны орчиндоо зөв зан төлөвийг бий болгох цаашлаад мэргэжлийн чиг баримжаа, хүсэл мөрөөдлөө тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилтот төсөл юм.

Уг төслийн хүрээнд “Урлагийн анхан шатны мэдэгдэхүүн, боловсрол олгох, үндэсний өв соёлоо уламжлан үлдээх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон талт ач холбогдол бүхий чадвар, дадлыг эзэмшүүлэх тусгайлсан цогц хөтөлбөрийн 1 жилийн сургалтыг Монголын Хүүхдийн ордон олгох”-оор үүрэг хүлээн дараах хөтөлбөрүүдийн хүрээнд 10 багш авч сургалтаа эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд хамрагдах сургалтын хөтөлбөрүүд:

  1. Морин хуурын дугуйлангийн хөтөлбөр
  2. Драмын дугуйлангийн сургалтын хөтөлбөр
  3. Дуулаачийн дугуйлангийн хөтөлбөр
  4. Бүжгийн дугуйлангийн сургалтын хөтөлбөр