ЦОДГОР ХҮҮ-2020”

2020.01.10

Монгол Улсын аварга, Шатрын Спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “ЦОДГОР ХҮҮ-2020” тэмцээн зохион байгуулагдлаа.
♟Хагас шигшээ, шигшээ гэсэн 2 үе шаттайгаар тэмцээн явагдсан ба шигшээ тоглолтод шалгарсан Нийслэлийн 9 дүүргийн 30 гаруй клуб, цэцэрлэгийн 250 гаруй тамирчид оюун ухаан, ур чадвараа дайчлан оролцож, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өнөөдөр авлаа.
Тэмцээн 4 насны шатлалаар буюу эрэгтэй, эмэгтэй 8 ангилалд зохион байгуулагдаж, ангилал тус бүрд шилдэг 8 тамирчин шалгаран, нийт 72 тамирчин Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнагдав.
ОЮУНЫ СПОРТООР ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.