“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗЪЯ”

2020.01.21

Хайртай үрсийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд бид #ӨӨРСДӨӨ хийжүүлсэн болон чихэрлэг ундаанаас татгалзаж, зөв үлгэр дууриалал үзүүлцгээе.
Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй гар зургийн уралдаанд хүүхдүүд багачуудаа орлцуулахыг уриалж байна.

ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ “ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗЪЯ” ХҮҮХДИЙН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ
1. Үзэсгэлэнгийн зорилго
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хийжүүлсэн болон чихэрлэг ундаанаас татгалзах, түүний хор нөлөөг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах зорилгоор хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдний хүсэл мөрөөдөл, оюуны бүтээлийг дэмжих замаар хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулах, түүний сөрөг нөлөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.
2. Зохион байгуулагч:
✓ Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв
✓ Монголын Хүүхдийн Ордон
3. Хамрах хүрээ
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийн 2-12-р ангийн сурагчид оролцоно.
4. Шалгаруулах төрөл, ангилал
Бага нас /7-10/, дунд нас /11-14/, ахлах насны /15-17/ ангилалд зохион байгуулна.
5. Бүтээлийн сэдэв
• Хийжүүлсэн ундаанаас татгалзъя
• Хийжүүлсэн ундааны сөрөг нөлөө
6. Бүтээлд тавигдах шаардлага
• Бүтээлийн хэмжээ: А3
• Бүтээлийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, нас, хүйс, харьяа аймаг, дүүрэг, сургууль, анги болон харилцах утасны дугаарыг тодорхой бичих
7. Шалгаруулалт: Бага, дунд, ахлах насны ангилалд нийт 9 хүүхдийн бүтээлийг тодруулна. Шалгарсан бүтээлүүдийг “ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗЪЯ” албан ёсны постер болгоно.
8. Бүтээл хүлээн авах хугацаа: 2020.01.30-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд хүлээн авна.
7. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ: 2020.02.03-ны өдрийн 14:00 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд” арт галерейд болно.
8. Холбоо барих утас: 11-321052, 88444845, 99874252, 89958094

Монголын Хүүхдийн Ордон-н зураг.