Олон улсын урлагийн их наадам

Бид түүхт 60 жилийн ойгоо угтан Олон улсын хүүхдийн урлагийн Анхдугаар наадмыг 07 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран амжилттай зохион байгууллаа. Наадамд ОХУ, БНХАУ, ТАЙЛАНД улс, БНСУ болон МОНГОЛ улсын нийт 330 гаруй хүүхдэд багачууд оролцож авьяас чадвараа сорин, харилцан туршлага солилцож, улс үндэстнийхээ өв соёлыг сурталчлан таниулж, үерхэж нөхөрлөсөн сайхан өдрүүд байлаа. Наадмыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн НЗДТГ, Өвөр Монголын утга урлаг солилцооны нийгэмлэг болон элчин сайдын яамдууд, хүрэлцэн ирсэн эрхэм багш, авьяаслаг хүүхдүүддээ баярлалаа.Та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ.