Хичээлийн шинэ жилийн нээлт

 

Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт Монголын Хүүхдийн байгууллагын түүхэн дэх онцгой жил болж байгаа. Манай улсын ХҮҮХДИЙН ууган байгууллага болох хүүхэд багачууд та бүхний хайртай Монголын Хүүхдийн ордон нь түүхт 60 жилийн ойгоо угтаж байга билээ.  Мөн Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жил, Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн 30 жилийн ой зэрэгцэн тохиож  байна.

Сурагч багачууд Та нарыгаа угтаж авахаар энэ зун, энэ жил бидний хамт олон тун завгүй, ойгоо угтсан 60 бүтээлч ажлыг төлөвлөн, тасралтгүй ажилласаар шинэ хичээлийн жилийг хийж бүтээсэн ихээхэн амжилттайгаар угтаж байна.

Өнгөлөг, тав тухтай, Олон улсын чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэн ажиллах ихээхэн бэлтгэлийг хангасан ордондоо та нарыгаа угтан авлаа энэ хичээлийн жилд урлаг, уран бүтээл, гадаад хэлний төвийн 22 төрлийн 36 дугуйлан, салбарын 7 дүүрэгт 6 төрлийн 29 дугуйланг нийт 62 багштайгаар хичээлүүлэн, 4000 гаруй сурагч, 50 гаруй ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байна. Хүүхэд багачуудыг минь Төр засгаас ихээхэн дэмжиж дулаан тухтай орчинд хичээллүүлэхээр НИТХ, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Ордны ах эгч нарын хамтын зүтгэлээр  дээвэр, халаалт, сантехникийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж Их засварын ажлыг энэ зун хийж дуусаглаа               Энэ жил бид 1984 онд ашиглалтанд орсоноос хойш анх удаа томоохон хэмжээний Их засварыг хийлээ.

         Мөн тохилог тухтай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд ээлтэй, суралцагч, эх эхчүүдэд та бүхний сэтгэл ханамжийг дээдэлсэн, чанартай сургалт үйлчилгээг үзүүлэх чиглэлд Монголын Хүүхдийн ордон нь Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага  ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч  байгууллага болохын төлөө зорин ажиллаж байна

.

 Энэ хичээлийн жилд Японы Олон улсын Ротари клубын хөрөнгө оруулалттайгаар Математик тооцоолол, физик үзэгдэл, химиийн төлөв, биологийн орчин, газарзүйн тогтоц зэргийг нэгтгэн дүгнэх Шинжлэх ухааны лабортори ангийг нээн хичээлүүлж байгаа

Өнгөрөгч хичээлийн жилд бидний гадаад харилцаа өргөжин тэлж Турк, Япон, БНХАҮ, Испани ОХУ, Польш, Энэтхэг, Чех, БНСУ, Тайлагд улсуудад зохион байгуулагдаж олон улсын хүүхдийн их наадмуудад амжилттай оролцож, Монгол эх орныхоо өв соёл, уламжлал зан заншлаа сурталчлан таниулахад үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллалаа.

             Мөн бид бүхэн 10 дугаар сарын 10-ны өдөр “Хүүхэд, хөгжлийн орчин үеийн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хүүхэдтэй холбоотой бүхий л байдлаар үйл ажиллагаа явуулдаг  төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаач, Их дээд сургуульиуд, олон улсын байгууллагууд, гадаад орны төлөөллүүдийг хамруулан 60 жилийн хугацаан дахь үйл ажиллагаагаа эргэн харж, цаашдын зорилго зорилтоо хамтран зөвшилцхөөр Олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ өдөр ордонд маань хүүхдийн төлөө гэсэн хүн бүхэн хуран чуулаасай хэмээн хүсэж байна.

Нийт сурагчдадаа хандан “Аливаад сониуч байж, авъяас билэг ээ нээн хөгжүүлэх үйлсдээ уйггуй хичээнгүйлэн мөн сайн номыг сайтар уншихыг Та нартаа зөвлөе. Авъяас чадвараа тэлж, Ертөнцийг харах өргөн ухаан, баялаг сэтгэлгээтэй болоорой”.

Мөн сурагч, багш, эцэг эхчүүд та бүхэн Монголын Хүүхдийн ордны алсын хараа, чанарын бодлоготой танилцаж, хамтдаа үр хүүхэд хойч үеийнхээ авъяас билгийг нээн хөгжүүлэх их үйлсэд гар бие, сэтгэлээ зүрхээ зориулан хамтарн ажлллахын хүсье.