Эрхэмлэн дээдлэх зорилго

                    

Эрхэм зорилго: Хүүхэд бүрийн хүмүүжил, хөгжил, аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлдэг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэн, хүүхдийн төлөө байгууллага, хувь хүмүүст шинжлэх ухаанд суурилсан бодлого арга зүйг боловсруулан түгээгч, олон улсад нэр хүндтэй, төрийн өмнө үүрэг хүлээсэн мэдлэг чадвар, туршлагатай хамт олон байна.

Алсын хараа: Бүхнийг хүүхдийн сайн сайхны төлөө

Чанарын бодлого: Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоос суралцаж соёл, урлаг, спорт, шинжлэх ухаанд суурилсан арга зүйгээр хүүхдийн авьяас оюун билгийг нээн, тэгш, хүртээмжтэй хөгжүүлэн мэргэжлийн чиг баримжаа, гоо зүйн боловсрол олгох замаар түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлж, зан заншлаа эрхэмлэн дээдлэгч, эх оронч өсвөр үеийг төлөвшүүлэх нь бидний чанарын бодлого болно.

Байгууллагын Чанарын зорилт:

  1. Хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогод суурилж, үндэсний өв уламжлал онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлэх
  2. Хүүхдийн хүмүүжил төлөвшил манай байгууллагын сургалт, үйлчилгээний цөм нь байх
  3. Олон улсын туршлага болон шинжлэх ухааны дэвшилтэт арга зүйг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж байх
  4. Багш ажилчид, удирдлагын багийг тасралтгүй чадваржуулан, сургалт, судалгаа, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллуулах
  5. Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцид тусгагдсаны дагуу хүүхэд бүр хөгжих эрхтэй хэмээх зарчмыг мөрдлөг болгон ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжих орчноор хангах
  6. Хүүхдийн чөлөөт цаг, авьяас чадварын үр дүнд бий болсон уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах болон олон улс, улс, бүсийн уралдаан наадмыг зохион байгуулах, оролцох
  7. Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлд гадаад харилцааг өргөжүүлэн тэлж, улсын хэмжээнд төрийн болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хүүхдийн хөгжлийн төвүүдтэй хамтран ажиллах
  8. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчин, нөхцөлд сурах, хөгжих боломжийг ханган ажиллах
 

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол хэл, бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лаборатори

...

Санхүүгийн боловсрол

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

НИЙТ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНУУДЫН АНХААРАЛД

Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамж

Дэлгэрэнгүй »

“Цодгор хүү” Монгол улсын аварга шалгаруулах 29 дэхь удаагийн тэмцээн

2020 оны 01 дүгээр сарын 24                                             &nb...

Дэлгэрэнгүй »

“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗЪЯ”

2020.01.21 Хайртай үрсийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд бид #ӨӨРСДӨӨ хийжүүлсэн болон чихэрлэг ундаанаас татгалзаж, зөв үлгэр дууриалал үзүүлцгээе. Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй гар зургийн уралдаанд хүүхдүүд багачуудаа орлцуулахыг уриалж байна. ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ &ldq...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

"Хичээнгүй бичигтэн-2019" уран бичлэгийн Улсын уралдаан

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй III уралдаан-2020"

Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг "Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй...

Thumbnail [100%x225]
Сургуулийн өмнөх насны сурагчдын “Шувуухай-2019” бүжгийн Улсын уралдаан

Монголын хүүхдийн ордноос 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн "Ш...

Thumbnail [100%x225]
“Ганга мөрний уянга-2020” Энэтхэг бүжгийн Улсын уралдаан

“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” ЭНЭТХЭГ БҮЖГИЙН УЛСЫН УРАЛДААН “Ганга мөрний уянга” Э...

Асуулт & Хариулт

  •  Боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

  • Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаатай хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдана.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөөний ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 19 байршилд 7 төрлийн 30 салбар дугуйлан хичээллэж байна.

  • Боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан хичээллэхгүй.
  • Группын дугуйлан долоо хоногт 2 удаа. 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа, 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 1002000510660

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019 оны 09 дүгээр сар