“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН” НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

 ӨМНӨХ ҮГ

1. Боловсруулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 165 дугаар тушаалаар батлагдан мөрдөгдөж эхлэв.

АГУУЛГА

1. Нийтлэг үндэслэл                                                                                    4

2. Үйл ажиллагааны зарчим                                                                       4-5

3. Үйл ажиллагааны чиглэл                                                                        5-6

4. Зохион байгуулалт                                                                                  6-7

5.Монголын Хүүхдийн ордны захирал-Ерөнхий менежерийн эрх, үүрэг,         

   хариуцлага                                                                                               7

6. Санхүү эд хөрөнгийн эрх                                                                       7-8

7. Хяналт                                                                                                    8

8. Сургалтын үйл ажиллагааны чиглэл                                                    8

9. Багш ажилтан ажилчид                                                                         8

10.Бусад                                                                                                     8-9

11.Үйл явцын тэмдэглэл                                                                            9

12.Үйл явцыг биелүүлэх дараалал                                                          10                    

        Энэхүү журам нь “Монголын хүүхдийн ордон” НӨТБ-ын дотоод үйл ажиллагаанд хамаарах бөгөөд байгууллагын удирдлага, нийт багш, ажилтан, ажилчид мөрдөн ажиллана.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэлийн өмчит төсөвт байгууллага “Монголын Хүүхдийн Ордон” /цаашид Ордон гэх/ нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилтын хүрээнд  хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авъяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, чөлөөт цагийг нь үр ашигтай өнгөрүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх, урлаг спортын сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, амжилтыг нь бататгах, зэрэг хүүхдийг хөгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын харъяа Нийслэлийн өмчит төсөвт байгууллага мөн.

1.2.“Монголын Хүүхдийн ордон” нь хүүхдийн авъяас, инээд баясал, хүсэл мөрөөдөл цалгилсан тэдний амжилт ололтоор бахархсан, сайн сайхныг нь хөхүүлэн дэмжсэн байгууллага байхыг эрмэлзэнэ.

Хоёр. Үйл ажиллагааны зарчим

2.1. Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүхий Соёлын биет болон биет бус өв, үндэсний соёл урлагийн өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх, түгээх, соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх

2.2. Төрийн үйлчилгээ, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалт, соёл олон нийтийн үйлчилгээ, хичээл сонголтыг өргөтгөх, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, байгууллагын өдөр тутмын мэдээллийг цаг алдалгүй хүргэх, байгууллага, үйлчлүүлэгч иргэд, эцэг эх, суралцагч хоорондын эргэх холбоог сайжруулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, ажил үйлчилгээндээ тусгах

2.3. Хууль сахиулах, хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль дүрэм, журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэрийг удирдлага болгож, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү дүрмийг баримтлана.

2.4. Байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэмжиж хүүхдүүдэд байгаль, ан амьтан, орчин тойрноо хайрлах, хамгаалах сэтгэл сэтгэхүй, аливаад хандах эерэг хандлага, ахуйн соёл, зөв хүмүүжлийг, байгууллага хамт олны эрүүл аюулгүй, цэвэр тохилог орчноор, мөн сонирхсон сургалт, багш ажилдчын дууриаллаар үлгэрлэн сургах, хүүхдэд ээлтэй, байгальд ээлтэй үйл ажиллагааг хэвшүүлэх, сурталчлах

2.5. Ордон нь Үндэсний болон олон улсын жишгийг үйл ажиллагаандаа тусгаж, хүүхдийн сурах тав тухтай орчинг бүрдүүлж тэдний эрүүл, аюулгүй байдлыг хамгаалж ажиллана.

2.6. Ордон нь сургалтын үйл ажиллагааны үр дүн, чанарын талаарх сэтгэл ханамжийн судалгаа, санал сэтгэгдлийг эцэг эх, суралцагч хүүхэд нэг жүрээс тогтмол авч, тухайн сургалт үйлчилгээг дүгнэх ба саналыг ажил үйлчилгээндээ тусгаж, эргэх холбоог сайжруулна.

2.7. Нийслэлийн хүүхдийн төлөөх байгууллагуудтай харилцан уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэн бий болгоход мэргэжил арга зүй, техник хэрэгсэл, байраар дэмжин оролцож, хамтран ажиллах ба хүүхдийн хүсэл мөрөөдөл, сонирхлыг хангах зорилгоор дүүрэг орон нутагт нь салбар ордонтой байж болно.

Гурав. Үйл ажиллагааны чиглэл

3.1. Хүүхдийн авъяас, оюун билиг, хүсэл сонирхлыг  дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа:

3.1.1[1]. Хүүхдийн авъяас, оюун билиг, сонирхолыг дэмжих, тэдний чөлөөт цагийг үр ашигтай зөв өнгөрүүлэх төрийн бодлого чиглэлийг гадаад хэл, урлаг соёл, урлаг соёл, спорт, уран бүтээл[2]ийн төрлийн төлбөртэй сургалтаар хэрэгжүүлнэ.

3.1.2. Хүүхдийн чөлөөт цагийг үр ашигтай зөв өнгөрүүлж, авъяас чадвар, оюун билиг, бие бялдрыг нь нээн хөгжүүлсний үр дүнд бий болсон уран бүтээл, бий болсон уран бүтээл, үзүүлэх тоглолтыг нийтэд[3] таниулах сурталчлах , олны хүртээл болгох, алдаршуулах

3.1.3. Хүүхдийн авъяас чадвар, амжилтыг нь дэмжих бататгах, дээшлүүлэхэд чиглэгдсэн уламжлалт улс, бүс, Нийслэл, олон улсын уралдаан наадмыг зохион байгуулах[4], идэвхитэй оролцох, амжилт гаргасан авъяастныг урамшуулах, мэргэжлийн сургуульд элсэхэд нь туслах[5]

3.1.4. Үндэсний урлаг, түүх соёл, зан заншлааөвлүүлэх, бусад орны амьдрал, соёл иргэншил, хөгжлийн түүхийг таниулах, хүүхдийн ахуйн болон гоо зүй, харилцааны соёл, бие даан хөгжихөд эерэгээр нөлөөлөхүйц соёл, олон нийтийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх

3.1.5. Нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын болон чиглэл нэг байгууллагуудын харъяаны хүүхэд багачуудын авъяас, оюун билиг, хүсэл мөрөөдөл, сонирхлыг дэмжих, хөгжүүлэх, амжилт ололтыг бататгах, алдаршуулах, урамшуулах, ажил мэргэжлийн баримжаа олгоход идэвхтэй тусалж мэргэжил арга зүйн[6] зөвлөмж дэмжлэг үзүүлэх

3.2. Хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа:

3.2.1. Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжил, амьдралын онцлогт тохирсон ажил үйлчилгээ үзүүлэх.

3.2.2. Хүүхдийн эрхийг хангах, хөгжүүлэх чиглэлээр ордны онцлог, суралцагсадын санал санаачлага, оролцоонд тулгуурлан олон улсын болон засгийн газрын төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

3.3. хүүхдийн хөгжлийн төлөөх дотоод, гадаад хамтын ажиллагаа:

3.3.1. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээг тэлэх, сайжруулах зорилгоор гадаад орнуудын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, уламжлалт харилцааг идэвхжүүлэх, өргөжүүлэх

Дөрөв. Зохион байгуулалт

4.1. Ордон нь Нийслэл Улаанбаатар хотын төсөв, өөрийн төлбөрт сургалт, ажил үйлчилгээний орлого, бусад эх үүсвэрээс санхүүжих ба Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус ордны орон тоог баталж, Монголын Хүүхдийн ордны захирал-Ерөнхий менежерийг томилно.

4.2. Ордны захирал-Ерөнхий менежер нь бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч-Төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулж гэрээний биелэлтийг хангана ажиллана.

4.3. Ордны захирал-Ерөнхий менежер эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, төр засгийн шийдвэрийг үндэслэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

4.4. Ордон нь Захирлын Зөвлөлтэй байх бөгөөд Захирлын Зөвлөлийг Монголын Хүүхдийн ордны захирал-Ерөнхий менежер баталж, удирдлага, арга зүй, чиг үүрэг, мэдээллээр хангана.

4.5. Ордны Захирлын Зөвлөл нь байгууллагын дотоод журмыг хэлэлцэж, Монголын Хүүхдийн ордны захирал-Ерөнхий менежер батална.

4.6. Ордны Захирлын Зөвлөл нь ажиллагсдын хурлаас гарсан санал санаачилгыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд тусгаж, дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

4.7. Ордны ажиллагсад нь байгууллагын дотоод журмын хэрэгжилт, үйл ажиллагааны бодлого, хөгжлийн хандлагын талаар жилд 2-оос доошгүй удаа хуралдаж асуудлыг хэлэлцэнэ.

4.8. Ордон нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг хэрэглэнэ. Мөн байгууллагын шагнал, хэвлэлтэй байж болно.

Тав. Монголын Хүүхдийн ордны захирал-Ерөнхий менежерийн эрх, үүрэг, хариуцлага

5.1. Ордны захирал-Ерөнхий менежер нь Төсвийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг бүтээгдэхүүн болгон нийлүүлж түүнийг гүйцэтгэхэд Нийслэлийн төсвөөс санхүүжилт авна.

5.2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг мөрдлөгө болгон төсвийг хуваарийн дагуу батлуулна.

5.3. Ордны захирал-Ерөнхий менежер нь Төсвийн тухай хуулийн 18.3-д заасны дагуу жил бүр Ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг заасан хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тайлагнана.

5.4. Ордон нь бүтээгдэхүүнээ Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, хүрэх үр дүн, хэтийн зорилттой уялдуулан нийлүүлнэ.

5.5. Ордон нь Төсвийн ЕрөнхийлөнЗахирагчтай байгуулсан байгуулсан гэрээнд зааснаас гадна үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний дагуу нэмэлт бүтээгдэхүүн худалдан орлого олж болно.

5.6. Ордон нь өмч эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, захиран зарцуулалтын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээ байгуулж, Нийслэлийн Өмчийн харилцааны газар гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллана.

5.7. Ордны эд хөрөнгийг бүртгэлжүүлж, төрийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, арвилан хэмнэлтийг нэмэгдүүлж төсвийн үр ашиггүй зардлыг багасгаж ажиллана.

Зургаа. Санхүү эд хөрөнгийн эрх

6.1. Ордны захирал-Ерөнхий менежер нь Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын санхүү, төрийн сангийн хэлтэст тухайн жилийн үйл ажиллагаа, зарцуулсан хөрөнгө санхүүгийн тайланг бичгээр гаргаж тайлагнана.

6.2. Ордны захирал, нягтлан бодогч нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тухайн жилийн санхүүгийн тайланг тайлагнаж, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийг хянуулан баталгаажуулна.

6.3. Ордон нь үндсэн хөрөнгөө Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шийдвэрийг үндэслэн бүртгэлд авах, бусдад худалдах, шилжүүлэхакт үйлдэн данснаас хасах, устгах эрхтэй. 

Долоо. Хяналт

7.1. Байгууллагын болон санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэл, төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

Найм. Сургалтын үйл ажиллагааны чиглэл

8.1. Ордны үндсэн үйл ажиллагаа болох урлаг соёл, уран бүтээл, гадаад хэл, спортын төрлийн дугуйлангуудын сургалтыг суралцагчдын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бус цагт зориулан тусгайлсан хөтөлбөр, цагийн хуваариар зохион байгуулна.

8.2. Ордон нь суралцагч хүүхдүүдийн авъяас чадвар, цаашид суралцах сонирхол, хүсэлт, анги дэвшилтийг харгалзан төгсөгчийн болон суралцагчийн үнэмлэх олгоно.

Ес. Багш ажилтан, ажилчид

9.1. Ордон нь сургалтын менежер, мэргэжлийн багш нар, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах бусад ажилтан , ажилчидтай байна.

9.2. Сургалтын менежер нь сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулах, багш нарыг мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангах, нэгж хичээлийн чанар үр дүн, стандартын биелэлтэд хяналт тавих ажлыг хариуцан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

9.3. багш нар нь багшийн ёс зүйг чандлан сахих, холбогдох хууль, дүрэм журмыг мөрдлөгө болгож, биеэ зөв боловсон авч явах, харилцааны болон хувцаслалт зэрэг ахуйн соёлоор эерэг үлгэр дууриалал үзүүлж, хүүхдэд ээлтэй таатай орчныг бүрдүүлэн ажиллана.

9.4. Бусад ажилтан ажилчид нь ордны өдөр тутмын болон сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж, боломж нөхцлийг ханган ажиллана.

9.5. Багш нь суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдад холбогдох хуулийн заалт, ордны дүрэм журмыг танилцуулан мөрдүүлж, эцэг эхийн үүрэг оролцоог идэвхжүүлнэ.

Арав. Бусад зүйл

10.1. Энэхүү дүрэмд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн саошгүй хэсэг болно.

10.2. Энэхүү дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тухай бүр зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.

Арван нэг. Үйл явцын тэмдэглэл

“Байгууллагын дүрмийг мөрдөх үйл явцад” дараах тэмдэглэлүүдийг хөтөлнө. Үүнд :

  • Ордны захирал-Ерөнхий менежер эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, төр засгийн шийдвэрийг үндэслэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.
  • Ордны ажиллагсад нь байгууллагын дотоод журмын хэрэгжилт, үйл ажиллагааны бодлого, хөгжлийн хандлагын талаар жилд 2-оос доошгүй удаа хуралдаж асуудлыг хэлэлцэнэ.
  • Сургалтын менежер нь сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулах, багш нарыг мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангах, нэгж хичээлийн чанар үр дүн, стандартын биелэлтэд хяналт тавих ажлыг хариуцан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  • Энэхүү дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тухай бүр зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лабортори

Гадаад хэл
...

Ангил хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар

...

Хан-Уул

...

Чингэлтэй

...

Сонгинохайрхан

...

Баянзүрх

...

Налайх

...

Баянгол

Мэдээ мэдээлэл

Монголын хүүхдийн ордны Түүхэн гэрэл зураг

Дэлгэрэнгүй »

Заал танилцуулга

Манай Ордон 700 хүний суудалтай соёл хүмүүжлийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах хурал концертын танхим 1,     100 хүний суудалтай лекцийн бага танхим 1,​ ​   100 хүний багтаамжтай ёслол хүндэтгэлийн танхим ​ нийт 3 танхимуудад түшиглэн дээрх бүх...

Дэлгэрэнгүй »

Япон улсын Токио хотод Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээн

Япон улсын Токио хотод 2017 оны 10 дугаар сарын 21-23-ны хооронд, 9 орны нийт 40 гаруй хамтлагийн дунд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Б.Болортуяа багштай бүжгийн дугуйлангийн 7 сурагч амжилттай оролцож Freestyle-Bomтөрөлд 2-р байр Мөнгөн цом, Hip-hop-Чөл...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

Хичээнгүй бичигтэн-2018

  Монголын хүүхдийн ордны монгол бичгийн  “Хичээнгүй бичигтэн” бийрийн бичгийн    уралдаан Монгол бичгийн хичээнгүй бичигтэн бийрийн бичгийн уралдааныг 2013 онд...

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ Н.ТӨРБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ Ө...

Thumbnail [100%x225]
“Хийл хөгжим сонирхогч хүүдүүдийн V уралдаан” 2019

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Л.Аюушийн нэрэмжит уралдаан Монгол улсын гавъяат жүжигчин, х...

Thumbnail [100%x225]
“Шувуухай” бүжгийн уралдаан 2019

Асуулт & Хариулт

Журмын дагуу шагнал авна.

  •  боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ын III-XII ангийн сурагчид хамрагдах боломжтой

  • Тухайн хичээлийн жилийн 09 сараас 05 сар хүртэл буюу  8 сарын хугацаатай дугуйлан хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдна.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөө  ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 6 төрлийн 29 салбар дугуйлан хичээллэж байна.

  • боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан  хичээллэхгүй
  • Группын дугуйлан  долоо хоногт 2 удаа 14 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  •    11-318275 дугаараас авах боломжтой.
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275