МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ АЛБАН ХААГЧДЫН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ӨМНӨХ ҮГ

1. Боловсруулсан. Ц.Мөнхнаран – Дотоод хяналтын нэгжийн дарга

    Г.Нарантуяа  - Дотоод хяналтын нэгжийн мэргэжилтэн

2. “Монголын Хүүхдийн ордон” НӨТБ-ын Захирлын ..... оны .......сарын ......-ны өдрийн ...... дугаар тушаалаар батлагдан мөрдөгдөж эхлэв.

АГУУЛГА

1. Ерөнхий зүйл                                                                                                   4

2. Хамрах хүрээ                                                                                                   4

3. Ёс зүйн зарчим                                                                                                4

4. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс                                                                   4-5

5. Үйлчилгээний албан хаагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ              5-6

6. Албан хаагчийн хувцаслалтын хэмжээ                                                         6-7

7. Үйлчилгээний албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл                 7

8. Ажлын байранд хориглох зүйл                                                                      7

9. Удирдлага, ажилтан, албан хаагчдын Хүлээх үүрэг хариуцлага, хяналт   7-8

10.Үйл явцын тэмдэглэл                                                                                     8

11.Үйл явцыг биелүүлэх дараалал                                                                     9                   

Энэхүү журам нь “Монголын хүүхдийн ордон” НӨТБ-ын дотоод үйл ажиллагаанд хамаарах бөгөөд байгууллагын нийт багш, ажилтан, ажилчид мөрдөн ажиллана.

Нэг. Ерөнхий зүйл

Төрийн үйлчилгээний албан тушаалтан багш, ажилтан, албан хаагч, удирдах ажилтны ёс зүйн дүрэм /цаашид “ёс зүйн дүрэм”гэх/ нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци, Нийслэлийн удирдлагын бодлого шийдвэр, соёл урлагийн газрын өмнө тавигдсан зорилго зорилт, байгууллагын “Хөдөлмөрийн гэрээ” бусад эрх зүйн актуудад тодорхойлсон нийтлэг чиг үүргээ чанд биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоосон эрх зүйн баримт бичиг болно.

1.Төрийн үйлчилгээний албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

1.Монголын Хүүхдийн ордны албан тушаалтан, багш, удирдах ажилтан, албан хаагчдад хамаарна.

Гурав. Ёс зүйн зарчим

1.Төрийн үйлчилгээний албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн зарчмыг баримтлана.

  • Шударга ёсны зарчим
  • Хууль дээдлэх зарчим
  • Тэгш байдлын зарчим
  • Хариуцлага хүлээх зарчим
  • Олон нийтэд үйлчлэх зарчим

Дөрөв. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс

1.Төрийн үйлчилгээний албан хаагч нь энэ дүрмийн 3.1-д заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэнэ дээдлэнэ.

1.Шударга ёсны зарчмын хүрээнд хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;  

  1. Хууль дээдлэх зарчмын хүрээнд төрийн бодлого,  шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;
  2. Тэгш байдлын зарчмын хүрээнд бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах;
  3. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;
  4. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

Тав. Үйлчилгээний албан хаагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ

  1. Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Авилгалын эсрэг хууль болон Засгийн Газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Үүнд:
  2. Албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.1-д заасан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.
  3. Суралцагчдын нийгэм соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх асран хамгаалагчдынх нь боловсрол амжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаваргүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх
  4. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дүрэм дотоод журамд зааснаар ажлын цагийг бүрэн үр бүтээлтэй ашигласны төлөө цалин хөлсөө бүтэн авах зарчмыг баримтлана.
  5. Суралцагсдын хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролыгн чанарыг бууруулахгүй байх
  6. Хүүхдийг үе тэнгийн болон орчны сөрөг нөлөөнд автуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх,
  7. Төрийн үйлчилгээний албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.
    1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм чанд баримталж
    2. Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдээлэх;
    3. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
    4. Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх;
  8. Төрийн үйлчилгээний албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэмжээг дагаж мөрдөнө.
    1. Иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
    2. Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
    3. Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох
  9. Албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.4-т ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

5.5.1. Өөрийн мэдлэг чадвар, хандлага, зан үйлээ байнга хөгжүүлж, ёс зүйн хэм хэмжээний хоцрогдлоос сэргийлж, төрийн үйлчилгээний албаны нэр хүндийг ямагт дээдлэх

5.5.2. Албан хаагч нь захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах бөгөөд удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ.

5.5.3. Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

5.5.4. Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах

5.5.5. Төрийн үйлчилгээний албан хаагч нь албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

5.5.6. Албан хаагч нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг  олон нийтэд цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай, тэдний сэтгэл ханамжид нийцэхүйц төвийг сахих байдлаар хүргэнэ.

 5.5.7. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх

5.5.8. Төрийн албаны соёл, дуг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах; 

5.5.9. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх

Зургаа. Албан хаагчийн хувцаслалтын хэм хэмжээ

6.1. Төрийн үйлчилгээний албан хаагчийн гадаад төрх, хувцаслалтанд тавих ерөнхий шаардлага нь ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бий болгох, төрийн үйлчилгээний хэв маяг дүр төрхийг бүрдүүлэхэд орших бөгөөд цэвэр цэмцгэр, даруу төлөв, ажил хэрэгч байдлаар хувцаслана.

6.1.1. Багш, ажилтан, албан хаагчид ажил хэрэгч, соёлтой, энгийн даруу хувцаслах

6.1.2. Ажлын цагаар биеийг тамирын болон чөлөөт хувцас, жинс, эмэгтэй албан хаагчид хэт богино юбка, цээж хэсгийг хэт ил задгай гаргасан хувцас өмсөхгүй байх

6.1.3. Ахуйн соёлоор эерэг үлгэр дууриалал үзүүлэх

6.1.4. Хүүхдэд ээлтэй таатай орчныг бүрдүүлэн ажиллах

Долоо. Үйлчилгээний албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

7.1. Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага аж ахуйн нэгж иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр  үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх

7.2. Албаны өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйл, албан хэрэгцээний мэдээ материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах, устгах

7.3. Албан хаагч ажлын цагаар болон нийтийг хамарсан олон нийтийн ажил зохиох үед биеэ зүй бусаар авч явах бусдыг илтээр гутаан доромжлох нэр хүндийг нь унагах хамт олны нэгдмэл байдлыг алдагдуулах үйлдэл гаргахгүй байх.

Найм.Ажлын байранд хориглох зүйл

8.1. Төрийн үйлчилгээний албан хаагч ажлын байранд согтуу байх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах

8.2. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа гараа энгэртээ зөрүүлэх, нуруугаа үүрэх, халаасандаа гараа хийх, утсаар удаан ярьж хүлээлгэх зэрэг үл тоомсорлосон  сэтгэгдэл төрүүлэх үйлдлүүд хийх,бусад ажилтнуудтай бүдүүлэг үг хэллэг, хараал хэлж ярих, удаан хугацаагаар ярилцан назгайрч суух, бохь зажилах

Ес. Удирдлага, ажилтан, албан хаагчдын хүлээх үүрэг хариуцлага, хяналт

9.1. Байгууллагын захирал, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн албан хаагчдынхаа ёс зүйн байдалд хяналт тавина.

9.2. Тухайн жилд ёс зүйн зөрчил гаргаагүй удирдлага, ажилтан, албан хаагчдын жилийн эцсийн ажил үйлчилгээний дүгнэлтийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгох талаар захирлын зөвлөл шийдвэрлэнэ.

9.3. Ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг улирал бүрийн нэмэгдэл урамшууллын үнэлгээнд хамааруулж дүгнэнэ.

9.4. Ажлын байран дээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд асуудлыг Ёс зүйн хороогоор шууд авч хэлэлцэнэ. /Байгууллагын нэр төрийг санаатай үйлдлээр гутаасан, улс болон хотын тэмцээн уралдааныг зохион байгуулах явцад хувь хүн, байгууллагад хохирол учруулсан, ажилтан албан хаагчид үүргээ гүйцэтгэх явцад хувийн ашиг сонирхол гарган байгууллагад хохирол учруулах гэх мэт/

9.5. Хамт олны хурлын шийдвэр буюу Албаны даргын саналыг үндэслэн Ёс зүйн хороо уг асуудлыг хянан хэлэлцсэний үндсэн Захирлын зөвлөл эцсийн шийдвэр гаргана. Шийтгэл дараах шатлалтай.

9.5.1. Хатуу сануулах /1удаа/

9.5.2. Нэмэгдэл /урамшуулал/ цалинг 1-6 сараар хасах

9.5.3. Үндсэн цалингийн 20 хүртэл хувийг 1-3 хүртэл сараар хасах

9.5.4. Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжэ авна.

9.5.5. Ёс зйүн зөрчил нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол хаъяаллын дагуу шалгуулахаао холбогдох байгууллагад шилжүүлнэ.

9.5.6. Сахилгын шийтгэл ноогдуулсан тухай шийдвэрийг ажилтан, албан хаагчдын хувийн хэрэгт тэмдэглэн хадгална. Сахилгын шийтгэл ноогдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

9.5.7. Ажилтан сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдолоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдол гаргана.

Арван нэг. Үйл явцын тэмдэглэл

“Ёс зүйн дүрмийг мөрдөх үйл явцад” дараах тэмдэглэлүүдийг хөтөлнө. Үүнд :

-Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

-Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лабортори

Гадаад хэл
...

Ангил хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар

...

Хан-Уул

...

Чингэлтэй

...

Сонгинохайрхан

...

Баянзүрх

...

Налайх

...

Баянгол

Мэдээ мэдээлэл

Монголын хүүхдийн ордны Түүхэн гэрэл зураг

Дэлгэрэнгүй »

Заал танилцуулга

Манай Ордон 700 хүний суудалтай соёл хүмүүжлийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах хурал концертын танхим 1,     100 хүний суудалтай лекцийн бага танхим 1,​ ​   100 хүний багтаамжтай ёслол хүндэтгэлийн танхим ​ нийт 3 танхимуудад түшиглэн дээрх бүх...

Дэлгэрэнгүй »

Япон улсын Токио хотод Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээн

Япон улсын Токио хотод 2017 оны 10 дугаар сарын 21-23-ны хооронд, 9 орны нийт 40 гаруй хамтлагийн дунд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Б.Болортуяа багштай бүжгийн дугуйлангийн 7 сурагч амжилттай оролцож Freestyle-Bomтөрөлд 2-р байр Мөнгөн цом, Hip-hop-Чөл...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

Хичээнгүй бичигтэн-2018

  Монголын хүүхдийн ордны монгол бичгийн  “Хичээнгүй бичигтэн” бийрийн бичгийн    уралдаан Монгол бичгийн хичээнгүй бичигтэн бийрийн бичгийн уралдааныг 2013 онд...

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ Н.ТӨРБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ Ө...

Thumbnail [100%x225]
“Хийл хөгжим сонирхогч хүүдүүдийн V уралдаан” 2019

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Л.Аюушийн нэрэмжит уралдаан Монгол улсын гавъяат жүжигчин, х...

Thumbnail [100%x225]
“Шувуухай” бүжгийн уралдаан 2019

Асуулт & Хариулт

Журмын дагуу шагнал авна.

  •  боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ын III-XII ангийн сурагчид хамрагдах боломжтой

  • Тухайн хичээлийн жилийн 09 сараас 05 сар хүртэл буюу  8 сарын хугацаатай дугуйлан хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдна.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөө  ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 6 төрлийн 29 салбар дугуйлан хичээллэж байна.

  • боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан  хичээллэхгүй
  • Группын дугуйлан  долоо хоногт 2 удаа 14 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  •    11-318275 дугаараас авах боломжтой.
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275