БИДНИЙ АМЖИЛТТАЙ АЖИЛУУД

Монголын Хүүхдийн ордны багш сурагчдын хүчээр 1961 онд “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дууриас эхлэн “Чин хүсэл” хөгжимт драм, “Залгамж үеийн тэмүүлэл”, “Долоон хожгор, нэг можгор”, “Царцаа Намжил” дуулалт жүжиг, “То Вангийн хошуу наадам”, “Копелия”, “Муурийн байшин”, “Домогт эхийн үр сад” түүхчилсэн тоглолт,  “Цэнхэр нүдэн бүсгүй”,  “Цоорхой шаахайн нууц” бүжгэн жүжиг, “Хувдай ишигний паян” хүүхдийн драмт симфони зэргийг ордны тайзнаа найруулсан тавьсан нь Монголын урлагийн алтан санд хүүхдийн бие даасан бүтээл болж орсон бөгөөд 2018 онд бид түүхт 60 жилийн ойгоо угтан Ц.Намсрайжавын “Хувдай ишигний паян” хүүхдийн драмт симфони, Д.Содномдорж, Ц.Сүхбаатар нарын бүтээл “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн анхны дуурийг сэргээн найруулан тавилаа.

Мөн хүүхэд багачууд төдийгүй ард түмэнд танигдсан Монголын хүүхдийн ордны нэрийн бренд болсон улсын уралдаанууд, Харшийн наадам зэрэг нэр хүндтэй үйл ажиллагаа, томоохон арга хэмжээнүүд жилээс жилд өргөжин тэлсээр байна. Үүнд: шатрын “Цодгор хүү”, ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв”, “Би эстрадын дуучин”, гоцлол хөгжимчдийн “Ая эгшгийн зургаан жигүүр”, МУГЖ, Ардын багш Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжицгээе”, “Би бүжигчин болохыг хүснэ”, цэцэрлэгийн насны хүүхдийн цэнгээнт бүжгийн “Шувуухай”, “Дэгдээхий”, өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”, “Уран жиргээ”, “Үнсгэлжин”, Энэтхэг бүжгийн “Ганга мөрний уянга”, Хятад, Япон дууны “Азийн цэцэгс”, Дорнын аялгуу”, “Хичээнгүй бичигтэн”, “Forte and piano”, “Манай хот-миний гэр”, Өсвөрийн хийлчдийн улсын болон Олон улсын уралдаан  зэрэг 20 гаруй үйлд ажиллагааг  хүүхэд багачуудын дунд тогтмолжуулан зохион байгуулж ирсэн.

Энэ бол Монгол улс Хүүхэд багачууд, өсвөр үеийнхий авьяас чадварыг дэмжиж буйн тод жишээ юм аа.

                                                            Монголын Хүүхдийн ордны нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж

Нийслэл болон төрийн байгууллагуудаас манай байгууллагын хүүхэд залуучуудын дунд явуулж байгаа үйл ажиллагааг үнэлж 1998 онд Хүүхдийн төлөө Үндэсний Газраас “Хүндэт өргөмжлөл”, 1999 онд Хүүхдийн эрхийн төв,Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хүүхдийн эрхийг эрхэмлэгч байгууллага” өргөмжлөл, 2001, 2007 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Тэргүүний өмч эзэмшигч байгууллага” өргөмжлөл, 2006 онд Нийслэлийн татварын газраас тэргүүний татвар төлөгч байгууллагын “Мөнгөн мод” цом, 2003 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс “Хүүхдийн нөхөр буяны эзэн” өргөмжлөл, 2006 онд МҮХАҮ-ийн танхимаас “Нийгэм соёлын эрхэмсэг  оршихуй” шагналаар, 2014, 2015 онд Нийслэлийн шилдэг байгууллагаар шалгаруулсан нь манай хамт олны ажлын амжилтыг дүгнэсэн үнэлгээ бөгөөд бид 2018 онд түүхт 60 жилийн ойгоор Нийслэлийн Хотын ХАНГАРЬД ОДОНГоор шагнуулсан хамт олон болсондоо туйлын баяртай байна.

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН  ТОГТОЛЦОО-ШААРДЛАГА ISO 9001:2015 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА

                                 Бид бүхэн 2018 онд Түүхт 60 жилийн ойгоо угтан өөрийн үйл ажиллагаандаа шинэчлэл, сайжруулалт хийж, Олон Улсын Чанарын менежментийн  тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн явдал билээ.

Манай хамт олон Монголын Хүүхдийн ордны нийт сурагчид, эцэг эхчүүдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн бодлогын баримт бичгүүддээ стандартын дагуух шаардлагуудыг нарийвчлан тусган боловсруулж, мэргэжлийн байгууллагаас сургалт зөвлөгөө авч, цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах боломж бүрдүүлэхэд ихээхэн сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна.

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хүүхдийн авъяас, оюун билгийг нээн хөгжүүлэх, үндэсний урлаг, соёлын өвийг өвлүүлэх, хэл шинжлэл, шинжлэх ухаан, урлаг спорт, уран бүтээлийн сургалтаар дамжуулан гоо зүйн  боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой Монголын Хүүхдийн ордон өнөөдөр 5 албатай, 100 гаруй ажиллагсадтай, урлаг, уран бүтээл, гадаад хэлний 30 гаруй дугуйланд жилдээ 4500 гаруй хүүхдийг хичээллүүлж, өдгөө 160,000 гаруй төгсөгчдийг аль хэдийн нийгэмд бэлтгэсэн бөгөөд бидний төгсөгчдөөс өнөөдөр Монголын Урлагийн салбарт түүчээлэх зүтгэлтэнүүд болон өсч хөгжин, нийгэмдээ нэр төртэйгээр үүрэг хариуцлагаа хүлээн явж байна.

XXII зууны хүүхдийн онцлог, авьяас чиг хандлагын хөгжил, хүсэл тэмүүлэл, сурч танин мэдэх арга ухаан ямар байх вэ? Тэдний сэтгэл ханамж, хүсэл тэмүүллийг таньж мэдэхэд мөн бидний улс, хотын чанартай 20 гаруй уралдаан тэмцээнүүдийг чанар чансааг сайжруулахад Чанарын менежментийн  тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандарт ач холбогдол, нөлөөллөө ихээхэн үзүүлэн гэдэгт манай хамт олон итгэл төгс байна.

Өнөөдөр Монголын Хүүхдийн ордны хүүхдүүд Франц, Турк, Япон, Хятад, Энэтхэг, Макао, Тайвань, Якут, Тайланд, ОХУ, Итали, Польш улсуудад болдог Олон улсын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож үндэснийхээ урлагийг гадаад орнуудад сурталчлахад зохих хувь нэмрээ оруулж байна. Энэ ч үүднээс бид Олон Улсын Жишигт Нийцэхүйц, тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн арга барилыг танин мэдэж, нэвтрүүлэх нь ирээдүйд хийгдэх томоохон ажлуудын нэг нь байх билээ. Үүнийг бид 2018 онд байгууллагын ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН хүрээндээ багтан стандарт шаардлагыг хангаж, Чанарын менежментийн тогтолцоотой холбоотой баримт бичгүүдээ нийцүүлэн ажиллаж 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтээрээ  ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН  ТОГТОЛЦОО-ШААРДЛАГА MNS ISO 9001:2016 стандартаа нэвтрүүлэх гэрчилгээгээ хамт олон, сурагч, эцэг эхчүүдийн хамт гардан авлаа.

Ирээдүйн Хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөөх хийх ажлууд ундарч байна.

          

   

                 

                                          Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал амжилттай зохион байгууллаа

 

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лабортори

Гадаад хэл
...

Ангил хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар

...

Хан-Уул

...

Чингэлтэй

...

Сонгинохайрхан

...

Баянзүрх

...

Налайх

...

Баянгол

Мэдээ мэдээлэл

Монголын хүүхдийн ордны Түүхэн гэрэл зураг

Дэлгэрэнгүй »

Заал танилцуулга

Манай Ордон 700 хүний суудалтай соёл хүмүүжлийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах хурал концертын танхим 1,     100 хүний суудалтай лекцийн бага танхим 1,​ ​   100 хүний багтаамжтай ёслол хүндэтгэлийн танхим ​ нийт 3 танхимуудад түшиглэн дээрх бүх...

Дэлгэрэнгүй »

Япон улсын Токио хотод Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээн

Япон улсын Токио хотод 2017 оны 10 дугаар сарын 21-23-ны хооронд, 9 орны нийт 40 гаруй хамтлагийн дунд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Б.Болортуяа багштай бүжгийн дугуйлангийн 7 сурагч амжилттай оролцож Freestyle-Bomтөрөлд 2-р байр Мөнгөн цом, Hip-hop-Чөл...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

Хичээнгүй бичигтэн-2018

  Монголын хүүхдийн ордны монгол бичгийн  “Хичээнгүй бичигтэн” бийрийн бичгийн    уралдаан Монгол бичгийн хичээнгүй бичигтэн бийрийн бичгийн уралдааныг 2013 онд...

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ Н.ТӨРБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ Ө...

Thumbnail [100%x225]
“Хийл хөгжим сонирхогч хүүдүүдийн V уралдаан” 2019

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Л.Аюушийн нэрэмжит уралдаан Монгол улсын гавъяат жүжигчин, х...

Thumbnail [100%x225]
“Шувуухай” бүжгийн уралдаан 2019

Асуулт & Хариулт

Журмын дагуу шагнал авна.

  •  боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ын III-XII ангийн сурагчид хамрагдах боломжтой

  • Тухайн хичээлийн жилийн 09 сараас 05 сар хүртэл буюу  8 сарын хугацаатай дугуйлан хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдна.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөө  ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 6 төрлийн 29 салбар дугуйлан хичээллэж байна.

  • боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан  хичээллэхгүй
  • Группын дугуйлан  долоо хоногт 2 удаа 14 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  •    11-318275 дугаараас авах боломжтой.
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275