Танилцуулга

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Монголын Пионер Сурагчдын ордон нэртэйгээр байгуулагдаж, токарь, слесарь, мужаан, зохион бүтээх, баримал, сийлбэр, оёдол, хатгамал, залуу байгальч, фото зураг, утга зохиол, дуу бүжиг, хөгжим, спортын зэрэг 43 дугуйланд 4000 гаруй хүүхдийг 1958-1959 оны хичээлийн жилээс суралцуулж эхэлсэн ба хичээл хүмүүжил, сургалтын асуудлыг Ардыг гэгээрүүлэх яам, ерөнхий удирдлагыг Эвлэлийн төв хороо, Пионерийн төв зөвлөл хариуцаж  байсан.

1990 онд Монголын хүүхдийн байгууллагын Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 90 дүгээр тогтоолоор “Монголын Пионер Сурагчдын ордон” нэрийг “Монголын хүүхдийн ордон” болгон өөрчилсөн юм

Тус ордон 1990 оноос Монголын хүүхдийн төлөө төвд, 1996 оноос Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд, 2000 оноос Нийгмийн хамгааллын яаманд тус тус харьяалагдаж байсан ба 2004 оноос Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд, 2008 онд Хүүхдийн төлөө үндэсний газарт, 2009 оноос Нийслэлийн засаг даргын тамгын газарт харьяалагдан ажиллаж байна.

 

Монголын хүүхдийн ордон нь 5 албатай, 109 ажиллагсадтай, урлаг, уран бүтээл, гадаад хэлний 37 гаруй дугуйланд 4200 гаруй хүүхэд хичээллэж байна. 

2015 оноос Нийслэлийн захын хороодын хүүхдийг дугуйланд хамруулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангуудыг Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нээн ажиллуулж, уран зураг, дуулаач, драм, бүжиг, амьдрах ухаан зэрэг 30 гаруй дугуйланд 6000 орчим хүүхдийг хамруулан сургасан.

Тус ордонд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 1, Алтан гадас одонт 6, Хөдөлмөрийн хүндэт медальт 6, Соёлын тэргүүний ажилтан 20, Боловсролын тэргүүний ажилтан 18, “Арга зүйч багш” 19, МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан 10, Санхүү банкны тэргүүний ажилтан 1, Тэргүүний архивч 1 тус тус ажиллаж байна.

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор дугуйлангийн сургалт явуулахын зэрэгцээ улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд зохиох соёл хүмүүжлийн ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 

Жил бүр хүүхэд багачуудын “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулж, Төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирж хүүхэд багачуудын хамт үзэж сонирхдог.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лабортори

Гадаад хэл
...

Ангил хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

Математикийн дугуйлангийн сурагчдын амжилт

Математикийн дугуйлангийн сурагчдын эхний хагас жилд оролцсон олимпиадын амжилтууд: “Эрдмийн хишиг” сургуулийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиад А. Бүрэнтөгс  хүрэл медаль О. Мөнхболор 2-р зэргийн диплом Б. Намуунаа 3-р зэргийн диплом “Оюуны нахиа” су...

Дэлгэрэнгүй »

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшье

2015-1-15 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аянд МХО ны нийт ажилчид хамрагдан хэрхэн хог хаягдлаа зөв хаях тухай мэдээлэлтэй боллоо....

Дэлгэрэнгүй »

“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

Улаанбаатар хотын аварга шалгаруулах МУ аварга, спортын мастер Н. Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү”-2019 шигшээ тэмцээн 2019-1-9,10,11 өдрүүдэд МХО-ны их танхимд 200 гаруй хүүхэд оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа 9 дүүргийн 60 гаруй клубын тамирчид 4 насны ангилалд уралдаж шилдэг...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

“Цодгор хүү” Улсын шатрын тэмцээн 2019

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
Хичээнгүй бичигтэн-2018

  Монголын хүүхдийн ордны монгол бичгийн  “Хичээнгүй бичигтэн” бийрийн бичги...

Thumbnail [100%x225]
“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ Н.ТӨРБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ Ө...

Thumbnail [100%x225]
“Хийл хөгжим сонирхогч хүүдүүдийн V уралдаан” 2019

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Л.Аюушийн нэрэмжит уралдаан Монгол улсын гавъяат жүжигчин, х...

Асуулт & Хариулт

Журмын дагуу шагнал авна.

  •  боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ын III-XII ангийн сурагчид хамрагдах боломжтой

  • Тухайн хичээлийн жилийн 09 сараас 05 сар хүртэл буюу  8 сарын хугацаатай дугуйлан хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдна.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөө  ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 6 төрлийн 29 салбар дугуйлан хичээллэж байна.

  • боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан  хичээллэхгүй
  • Группын дугуйлан  долоо хоногт 2 удаа 14 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  •    11-318275 дугаараас авах боломжтой.
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275