ЗААЛ, ТАНХИМУУДЫГ ГАДНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Соёл хүмүүжлийн арга хэмжээ, хурал цуглаан, уралдаан тэмцээн зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж ордны төсвийн тодорхой хувийг бүрдүүлэхэд оршино.

Хоёр. Түрээслүүлэгчийн үүрэг

  1. Тухайн байгууллагын хүссэн заал, танхимыг цэвэрхэн, тохилог байлгаж, тоглолт, арга хэмжээ явуулахад бэлэн болгох
  2. Тайз дуу чимээний техник хэрэгсэл, гэрэл, ширээ, сандалаар хангаж, засч өгөх
  3. Зрителийн болон зочны хувцсыг өлгөх өлгүүрээр үйлчлэх
  4. Тоглолт, уралдаан тэмцээнд ороцож байгаа хүмүүст хувцас солих өрөөгөөр үйлчлэх
  5. Тухайн байгууллага төлбөрөө бүрэн гүйцэт хийсэн тохиолдолд санхүүгийн зөвшөөрлөөр заал танхимд үйлчилгээг эхлүүлэх

Гурав. Түрээслэгчийн үүрэг

  1. Тухайн байгууллага заал, танхимыг түрээслэх хүсэлтээ ордны захиралд уламжлан зөвшөөрөл авсан байна.
  2. Түрээслэгч нь ордны зохион байгуулагчтай урьдчилан гэрээ байгуулна.
  3. Түрээсийн төлбөрийг 5-аас доошгүй хоногийн өмнө санхүүд тушаасан /дансанд шилжүүлсэн/ тохиолдолд ажил үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно.
  4. Ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай зүйлийг зохион байгуулагч болон тайзны инженерт урьдчилан захиалах ба тайзан дээр болон гадаа өлгөх анонс, бусад зүйлийг 2-оос доошгүй хоногийн өмнө авчирч өгнө.
  5. Түрээслэгч нь заал, танхимуудын суудлын тоог хэтрүүлэхгүй байж, тохирсон тоонд билетээ борлуулсан байна.

 

  1. Тоглолт, арга хэмжээг төлөвлөсөн цагт нь эхлүүлж, авсан цагтаа багтаан дуусгана.
  2. Байгууллагын дотоод журам, аюулгүй байдал, хэв журам сахиулахтай холбогдуулан түрээслэгч байгууллага нь арга хэмжээ болохоос 1 хоногийн өмнө Монголын хүүхдийн ордонд нэвтрэх  ажилчдын нэр болон авто машины дугаарыг зохион байгуулагчид мэдэгдэж жижүүрт тэмдэглүүлсэн байна.
  3. Түрээслэгч байгууллага нь ордны дотоод журмыг мөрдөн ажиллах ба ордон дотор архи уух, тамхи татах явдлыг гаргахгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлж, ордны зохион байгуулагчийн зүгээс  тавьж байгаа шаардлагыг бүрэн биелүүлж ажиллана.
  4. Ажлын бус цагаар буюу ажлын өдрүүдэд заал танхим авсан тохиолдолд дуудлаганд ажилласан ажилчдын илүү цагийн хөлсийг олгоно.
  5. Тухайн байгууллагаас  /хүүхдийн болон ахмадын байгууллага, хөдөө орон нутгийн хүүхдийн байгууллага, эмзэг бүлгийнхэн, төр захиргааны байгууллага/ гаргасан хүсэлт, албан бичгийг үндэслэн, хөтөлбөрийн агуулга, ач холбогдлыг харгалзан ордны заал танхимын үнэ хөлсийг тодорхой хувиар хөнгөлж, чөлөөлнө.
  6. Заал танхим, үзэсгэлэнгийн талбайг олон хоногоор түрээсэлсэн тохиолдолд зохих хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
  7. Заал танхимын үнэ хөлсийг доорхи тарифын дагуу мөрдөж ажиллана.

Үүнд:

  • “Их танхим”                    1 цагт - 500,000₮
  • “Ёслолын танхим”         1 цагт - 80,000₮
  • “Бага танхим”                 1 цагт - 100,000₮
  • “Үзэсгэлэнгийн талбай”  1 өдөр -

а/ Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадын байгууллагад - 100,000₮

б/ Бизнесийн байгууллагад - 1,000,000₮

7. Үйл явцын тэмдэглэл

“Журмын хэрэгжилтийн үйл явцад” дараах тэмдэглэлүүдийг хөтөлнө. Үүнд :

- Зохион байгуулагчтай хийсэн гэрээ

- Журам заасан баримтууд

Арга хэмжээ болохоос 1-2 цагийн өмнө ирж бэлтгэлээ хангах

Тайзны инженер болон түрээслэгч хоёр тал уулзаж арга хэмжээнд шаардагдах тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл мөн тайз засал, бэлтгэл сургуулилт хийх өдөр, цагаа тохирох

Түрээсийн төлбөрийг 5-аас доошгүй хоногийн өмнө санхүүд тушаасан /дансанд шилжүүлсэн/ тохиолдолд ажил үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно.

Түрээслэгч нь ордны зохион байгуулагчтай урьдчилан гэрээ байгуулна.

Тухайн байгууллага заал, танхимыг түрээслэх хүсэлтээ ордны захиралд уламжлан зөвшөөрөл авсан байна.

Тоглолт, арга хэмжээг төлөвлөсөн цагт нь эхлүүлж, авсан цагтаа багтаан дуусгана.

Тоглолт, арга хэмжээ зохион байгуулах

Тоглолт, арга хэмжээ амжилттай хэрэгжих

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухаан лабортори

...

Санхүүгийн боловсрол

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

Уран жиргээ 2019 улсын уралдаан

  УРАН УНШИГЧ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛДАГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ж.ДАШДОНДОГИЙН НЭРЭМЖИТ УРАН УНШЛАГЫН “УРАН ЖИРГЭЭ-20 ЖИЛ” УЛСЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан 100 орчим хүүхэд багачууд &l...

Дэлгэрэнгүй »

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

🎊 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. 🎊 Монголын хүүхдийн ордны 61 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг Захирал Б.Цэнгэлмаа үг хэлэн нээн эхлүүлж, дугуйлангийн авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтоор хүрэлцэн...

Дэлгэрэнгүй »

THE SUNNY SWAN 2019

THE SUNNY SWAN 2019 Монгол туургатан хүүхдийн бага наадам 08 дугаар сарын 03-ны өдөр төв талбайд зохион байгуулагдаж Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны оролцогчид урлаг, спорт, гоо зүйн төрлөөр өрсөлдөж, Монгол улсын гавъяат багш С.Ганчимэг багштай дуулаачийн дугуйлангийн сурагч...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

"хичээнгүй бичигтэн-2019"

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн олон улсын нээлттэй III дугаар уралдаан-2020"

нийслэлийн засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг өсвөрийн хийлчдийн олон улсын нээлттэй III ду...

Thumbnail [100%x225]
“Шувуухай” бүжгийн уралдаан 2019

Thumbnail [100%x225]
“Ганга мөрний уянга” 2020

“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” ЭНЭТХЭГ БҮЖГИЙН УЛСЫН УРАЛДААН “Ганга мөрний уянга”&n...

Асуулт & Хариулт

  •  боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ын III-XII ангийн сурагчид хамрагдах боломжтой

  • Тухайн хичээлийн жилийн 09 сараас 05 сар хүртэл буюу  8 сарын хугацаатай дугуйлан хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдна.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөө  ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 16 байршилд 7төрлийн 26 салбар дугуйлан хичээллэж байна.

  • боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан  хичээллэхгүй
  • Группын дугуйлан  долоо хоногт 2 удаа 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 1002000510660

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019он 9 сар