Мэндчилгээ

Бидний цахим хуудсанд саатан зочилж буй Эрхэм таны амгаланг айлтгая. 1958 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүсэн байгуулагдсан Монголын Хүүхдийн ордон өдгөө түүхт 60 жилтэйгээ золгож байна. Жилээс жилд өргөжин хөгжиж, эдүгээ 100 гаруй багш ажилтан, 4500 гаруй сурагч  хүүхдүүд  130,000 гаруй төгсөгчидтэй өнөр өтгөн хамт олон болсон байна.

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилтын хүрээнд  хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх, урлаг спортын сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, амжилтыг нь бататгах хүүхдийг хөгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага билээ.

Бид дугуйлангийн сургалтуудаас гадна улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд хүлээлт үүсгэн, эчнээ танил болсон “Харшийн сүлд модны наадам”, “Хүрэл тулга”, “Би эстрадын дуучин” “Уран жиргээ”зэрэг тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, соёл урлагаар дамжуулан үндэсний урлаг, соёлын өвийг таниулах чиглэлд өндөр ач холбогдол бүхий олон улсын болон улс хотын шинж чанартай уламжлалт 22 арга хэмжээг тогтмол, бусад санал, санаачлагаар бий болох улсын болон олон улсын соёл хүмүүжил, авьяас төлөвшлийн чиглэл дэх тэмцээн уралдаануудыг төвлөрүүлэн жил бүр зохион байгуулж ирсэн.

Манай хамт олны хувьд түүхт 60 жилийн ойн хүрээнд 2018 онд байгууллагынхаа удирдлага арга зүй, үйл ажиллагаанд тавигдах стандартдаа Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015-г амжилттай нэвтрүүлж мөн ойн баярын өдрөө Нийслэлийн  “Хангарьд” одонгоор байгууллага маань шагнагдаж баяр дүүрэн ойн баяраа угтлаа.

Улсынхаа хүүхэд багачуудын соёл хүмүүжил, авьяас төлөвшлийг дэмжин, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд “Бүхнийг Хүүхдийн сайн сайхны төлөө” уриан дор нэгэн насны ажил амьдралаа бүрэн зориулж зүтгэж буй “Монголын хүүхдийн ордон”-ы  хамт олондоо мөн сурагч хүүхдүүдээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ “Ордонд маань”-д сурах хүсэл тэмүүлэлтэй хүүхэд бүрт бидний үүд хаалга үргэлжид нээлттэй гэдгийг цохон тэмдэглье.

Бид Монгол ёс заншил, өв уламжлал, ардын урлагаа эрхэмлэн дээдэлсэн, аз жаргалд тэмүүлдэг, эвсэг, тусархаг, ажилсаг, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой Монгол иргэдийг бэлтгэх болно.

 Хүндэтгэсэн:  БЯМБАБААТАРЫН ЦЭНГЭЛМАА

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лабортори

Гадаад хэл
...

Ангил хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

Математикийн дугуйлангийн сурагчдын амжилт

Математикийн дугуйлангийн сурагчдын эхний хагас жилд оролцсон олимпиадын амжилтууд: “Эрдмийн хишиг” сургуулийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиад А. Бүрэнтөгс  хүрэл медаль О. Мөнхболор 2-р зэргийн диплом Б. Намуунаа 3-р зэргийн диплом “Оюуны нахиа” су...

Дэлгэрэнгүй »

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшье

2015-1-15 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аянд МХО ны нийт ажилчид хамрагдан хэрхэн хог хаягдлаа зөв хаях тухай мэдээлэлтэй боллоо....

Дэлгэрэнгүй »

“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

Улаанбаатар хотын аварга шалгаруулах МУ аварга, спортын мастер Н. Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү”-2019 шигшээ тэмцээн 2019-1-9,10,11 өдрүүдэд МХО-ны их танхимд 200 гаруй хүүхэд оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа 9 дүүргийн 60 гаруй клубын тамирчид 4 насны ангилалд уралдаж шилдэг...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

“Цодгор хүү” Улсын шатрын тэмцээн 2019

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
Хичээнгүй бичигтэн-2018

  Монголын хүүхдийн ордны монгол бичгийн  “Хичээнгүй бичигтэн” бийрийн бичги...

Thumbnail [100%x225]
“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ Н.ТӨРБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ Ө...

Thumbnail [100%x225]
“Хийл хөгжим сонирхогч хүүдүүдийн V уралдаан” 2019

Монгол улсын гавъяат жүжигчин, хийлч Л.Аюушийн нэрэмжит уралдаан Монгол улсын гавъяат жүжигчин, х...

Асуулт & Хариулт

Журмын дагуу шагнал авна.

  •  боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ын III-XII ангийн сурагчид хамрагдах боломжтой

  • Тухайн хичээлийн жилийн 09 сараас 05 сар хүртэл буюу  8 сарын хугацаатай дугуйлан хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдна.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөө  ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 6 төрлийн 29 салбар дугуйлан хичээллэж байна.

  • боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан  хичээллэхгүй
  • Группын дугуйлан  долоо хоногт 2 удаа 14 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  •    11-318275 дугаараас авах боломжтой.
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275