Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг тайлан 2019 он

1. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж ажиллах

1.1. Багш, ажилчдад ажлын ачаалал, үр дүн, идэвх санаачлаг, хариуцлагыг харгалзан ажилтан, ажилчдад ур чадварын нэмэгдэл, хоол унааны зардлыг тогтмол олгож ирсэн.

1.2. Сургалтын ажлын чанар, үр дүн, хүүхдийн тоо, оруулсан төлбөр,ажлын ачаалал, идэвх санаачилгыг харгалзан багш, зарим ажилтан ажилчдад сургалтын хугацаанд урамшуулал олгосон.

1.3. Багш, ажилчдад баяр жаргал, гуниг бэрхшээл тохиолдоход 8 хүнд 1,500,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.

1.4. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр багш ажилчдын нийт 109 хүүхдэд бэлэг гардуулсан.

1.5. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан ”Монгол наадам" цогцолборт хамт олноороо мод суулгаж ажиллалаа.

2. Багш нарыг мэргэжлийн чиглэлийн сургалт семинаруудад хичээл сургалтыг нь зохицуулан дараах байдлаар хамрагдахад туслалцаа үзүүлж байна.

            Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аянд Монголын хүүхдийн ордны нийт ажилчид нэгдэн хэрхэн хог хаягдлаа зөв хаях тухай мэдээлэл сургалтад хамрагдлаа. Цаашид дугуйлангийн сурагчдад хог хаягдлыг ангилан хаях сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

       3. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нийт ажилтан алба хаагчдын дунд “Эрүүл агаар эм” сэдэвт байгууллагын цасны баяр болж өнгөрлөө. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний бямба гарагт Нийт албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эерэг хандлага бий болгох зорилтын хүрээнд “ЭРҮҮЛ АГААР ЭМ” сэдэвт спорт, цасны баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд байгууллагын хамт олон 93% ирцтэй хамрагдлаа.

4. Монголын Хүүхдийн ордны хамт олны зүгээс XVII жарны “Урвуулагч хэмээх шороон гахай” жилийн Сар шинийн баярыг угтан 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хүндэт ахмад буурлууд” болон ажилчдынхаа Гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлж талархлаа илэрхийллээ.

5. “Өв соёлоо эрхэмлэн дээдэлье” монгол бичгийн уншлага, бичлэгийн анхдугаар уралдаан зохион байгуулагдав. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зарлаж уралдаанд 29 багш, ажилчид уншлага, сайхан бичвэрээр өрсөлдлөө. “Өв соёлоо эрхэмлэн дээдэлье” монгол бичгийн уншлага, бичлэгийн анхдугаар уралдааны дүнг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шалгаруулж монгол бичигтнүүд дотроос тэргүүлсэн, удаалсан ажилчдыг хөхиүлэн дэмжиж, номын бэлэг, талархлын бичгээр урамшуулахаар МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл, МХО-ны сургалтын албаны дарга Б.Наранчимэг, монгол бичгийн дугуйлангийн багш С.Цэцэгмаа нар шагналыг гардуулах ёслолд оролцов. Шагнал гардуулах ёслолын нээлтэд МУГБ Б.Энхтуяа багштай ардын хөгжмийн “Аялгуу” хамгийн сурагчид мэндчилгээ дэвшүүлэв.

6. 2019 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байгууллагын нийт ажилчдын дунд шатар, дартс, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр спорт өдөрлөг зохион байгуулж нийт албан хаагчид 8 багт хуваагдан 2 өдрийг эрүүл, спортоор хичээллэж өнгөрүүлэв.

7. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд байгууллагын багш, ажилчдын хүүхдүүдийг хүлээн авч, бэлэг гардуулан, “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” арга хэмжээг амжилттай зохион байгуулав.

8. Шинжлэх ухааны лаборатори дугуйлангийн багш З.Ерөөлдэлгэр 04 дүгээр сарын 15-наас 21-ний хооронд Япон улсад “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт сургалтад хамрагдав. Токиогийн их сургууль, Азийн их сургууль, Сэтигай бага сургууль, Гамшгийн менежментийн цогцолбор, Шинжлэх ухааны музей зэрэг газруудтай танилцаж, сургалтад суун, туршлага судалсан.

9. Багш нарыг чадваржуулах, хөгжлийг дэмжих чиглэлээр Нийслэлийн Боловсролын Газрын хуваарьт сургалтуудад 05 дугаар сард хөгжмийн 3, бүжгийн 2, драмын 2, англи хэлний 2 багшийг тус тус хамруулав.

10. Байгууллагын хүний нөөцийг чадавхыг бэхжүүлэх чиглэлд төлөвлөгөөний дагуу ээлжит сургалтыг 05 дугаар сарын 03-ны өдөр нийт багш ажилчдын дунд зохион байгуулж, “Хөөрхөн шар шувуу ТББ”-ын тэргүүн Г.Төмөрзаяа, Техникийн шинжлэх ухааны доктор Sc.D. Г.Лхагваа нар урилгаар оролцов.

11. Байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт”, ”Архивт мөрдөгдөж байгаа эрх зүйн актууд” сэдвээр архивын ажилтан Н.Амаржаргал, бичиг хэргийн ажилтан Б.Баасанжаргал нар 6 дугаар сарын 20-ны өдөр захиргааны ажилчдад төлөвлөгөөт сургалт хийв.

12. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангахад зөвлөх нь” сэдэвт сургалтад сургалтын албаны дарга Б.Наранчимэг, бичиг хэргийн ажилтан Б.Баасанжаргал нар оролцож, туршлага хуримтлууллаа.

13. Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөний дагуу 09 дүгээр сарын 13-ны өдөр монгол хэл, үндэсний бичгийн багш С.Цэцэгмаа байгууллагын захиргааны ажилчдад “Зөв бичих дүрэм ба журамласан үг” сэдэвт 1 цагийн сургалтыг зохион байгууллаа.                                         

14. Монголын хүүхдийн ордны хамт олны зүгээс үе үеийн нийт ахмад ажилтан, удирдлагуудаа 10 дугаар сарын 01-ний өдөр ёслолын танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Тус хүндэтгэлийн хүлээн авалтыг Сургалтын албаны дарга Б.Наранчимэг нээн үг хэлж, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон гаргасан амжилт, бүтээл, хийж гүйцэтгэж буй ажлуудаа танилцууллаа. /Зураг-2/   

15. МҮОНРТ-ийн 10 дугаар сарын 23-ны өдрийн “Өглөө” хөтөлбөрт Санхүүгийн боловсролын багш Ж.Оюунчимэг болон Шинжлэх ухааны лаборатори дугуйлангийн багш З.Ерөөлдэлгэр нар дугуйлангийн үйл ажиллагаа болон онцлогоо танилцуулж, ярилцлага өглөө./Зураг-1/

16. Монгол түмний оюуны болоод ахуйн уламжлалт арга ухаан, биет, биет бус өв, ёс заншлыг дэлгэрүүлэн залуу хойч үедээ таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг олон түмэнд таниулах, дэлхий дахинд сурталчлах зорилгоор МҮОНРТ-ээс 14 хоногт нэг удаа “Монгол өв соёл” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг энэхүү нэвтрүүлэгт зочноор Монголын хүүхдийн ордны зургийн багш Д.Батбаяр, “Хичээнгүй бичигтэн” Улсын уралдааны хошой аварга Налайх дүүргийн сурагч Б.Түвшинбаяр нар оролцлоо. Тус нэвтрүүлэг нь улс тунхагласны баярыг тохиолдуулан 11 дүгээр сарын 26-ны өдөр МҮОНРТ-ээр үзэгчдэд хүрсэн.

17. Гэнэтийн осол, галын ослоос сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд гал эсэргүүцэх усан хангамжийн иж бүрдлийг суурилуулах, гал унтраагуурыг дугаарлах, тодорхой цэгт байрлуулах, хариуцсан эзэнд хүлээлгэн өгөх ажлыг тайз, инженер техникийн алба хийж гүйцэтгэлээ.

18. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цагт байгууллагын нийт багш ажилчдын хурлыг зохион байгуулж, байгууллагад мөрдөгдөж буй дүрэм журам болон цаг бүртгэлийн шинэчлэгдэж байгаа системийг тайлбарлалаа. Мөн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох санал хураалт явагдав.

19. Цаг бүртгэлийн системийн дотоод удирдлагын талаарх сургалтыг нийт ажилчдад хүний нөөцийн ажилтан С.Сүхбаатар орлоо. Сургалтад нийт ажилчид идэвхтэй хамрагдлаа.

20. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хүүхдийн ордны дэргэдэх ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн хороон 2018 оны тайлангийн хурал болж, нийт гишүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах гардуулах арга хэмжээ болов. Энэ үеэр МХО-ны дэргэдэх ҮЭХ-ны нягтлан бодогчоор Аж ахуйн нярав Б.Батмөнхийг нийт гишүүдийн 100%-ийн саналаар сонгож, мөн нийт ажилчдад зориулан явуулдаг жил бүрийн "ВИТАМИНЖУУЛАХ АЯН" боллоо.

21. 05 дугаар сарын 16-ны өдөр 2018-2019 оны хичээлийн жилийн амжилт бүтээл, ажлын үр дүнгээ хэлэлцэн тайлангийн өдөрлөг, хичээлийн жилийн хаалтаа хийлээ. Мөн алба нэгж бүрийн дарга нар бүтэн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, нийт хамт олондоо танилцууллаа. Улсын болон олон улсын арга хэмжээнүүдэд сурагчдаа амжилттай оролцуулж, идэвх санаачлага, хичээл зүтгэлтэй ажилласан шилдэг багш ажилчдаа урамшуулан өргөмжлөл гардуулав.

 

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол хэл, бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лаборатори

...

Санхүүгийн боловсрол

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗЪЯ”

2020.01.21 Хайртай үрсийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд бид #ӨӨРСДӨӨ хийжүүлсэн болон чихэрлэг ундаанаас татгалзаж, зөв үлгэр дууриалал үзүүлцгээе. Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй гар зургийн уралдаанд хүүхдүүд багачуудаа орлцуулахыг уриалж байна. ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ &ldq...

Дэлгэрэнгүй »

Хамтын ажиллагаан гэрээнд гарын үсэг зурлаа

2020.01.20  “Монголын Хүүхдийн Ордон” “Юнисервис Солюшн” компани хамтран ордны сурагч хүүхэд багачууддаа стандарт, тав тухтай орчин бий болгохоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. “Юнисервис Солюшн” компани...

Дэлгэрэнгүй »

ЦОДГОР ХҮҮ-2020”

2020.01.10 Монгол Улсын аварга, Шатрын Спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “ЦОДГОР ХҮҮ-2020” тэмцээн зохион байгуулагдлаа. ♟Хагас шигшээ, шигшээ гэсэн 2 үе шаттайгаар тэмцээн явагдсан ба шигшээ тогл...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

"Хичээнгүй бичигтэн-2019" уран бичлэгийн Улсын уралдаан

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй III уралдаан-2020"

Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг "Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй...

Thumbnail [100%x225]
Сургуулийн өмнөх насны сурагчдын “Шувуухай-2019” бүжгийн Улсын уралдаан

Монголын хүүхдийн ордноос 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн "Ш...

Thumbnail [100%x225]
“Ганга мөрний уянга-2020” Энэтхэг бүжгийн Улсын уралдаан

“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” ЭНЭТХЭГ БҮЖГИЙН УЛСЫН УРАЛДААН “Ганга мөрний уянга” Э...

Асуулт & Хариулт

  •  Боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

  • Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаатай хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдана.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөөний ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 19 байршилд 7 төрлийн 30 салбар дугуйлан хичээллэж байна.

  • Боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан хичээллэхгүй.
  • Группын дугуйлан долоо хоногт 2 удаа. 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа, 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 1002000510660

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019 оны 09 дүгээр сар