ISO 9001:2015 стандарт амжилттай нэвтрүүлээд байна

2019.11 сар

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН  ТОГТОЛЦОО-ШААРДЛАГА ISO 9001:2015 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА.


Бид бүхэн 2018 онд Түүхт 60 жилийн ойгоо угтан өөрийн үйл ажиллагаандаа шинэчлэл, сайжруулалт хийж, Олон Улсын Чанарын менежментийн  тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн билээ.

Манай хамт олон Монголын Хүүхдийн ордны нийт сурагч, эцэг эхчүүдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн бодлогын баримт бичгүүддээ стандартын дагуух шаардлагуудыг нарийвчлан тусган боловсруулж, мэргэжлийн байгууллагаас сургалт зөвлөгөө авч, цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах боломж бүрдүүлэхэд ихээхэн сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна.

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хүүхдийн авьяас, оюун билгийг нээн хөгжүүлэх, үндэсний урлаг, соёлын өвийг өвлүүлэх, хэл шинжлэл, шинжлэх ухаан, урлаг спорт, уран бүтээлийн сургалтаар дамжуулан гоо зүйн  боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой Монголын Хүүхдийн ордон өнөөдөр 5 алба, 100 гаруй ажилчинтай, урлаг, уран бүтээл, гадаад хэлний 30 гаруй дугуйланд жилдээ 4500 гаруй хүүхдийг хичээллүүлж, өдгөө 160,000 гаруй төгсөгчийг аль хэдийн нийгэмд бэлтгэсэн бөгөөд бидний төгсөгчдөөс өнөөдөр Монголын урлагийн салбарт түүчээлэх зүтгэлтнүүд болон өсч хөгжин, нийгэмдээ нэр төртэйгээр үүрэг хариуцлагаа хүлээн явж байна.

XXI зууны хүүхдийн онцлог, авьяас чиг хандлагын хөгжил, хүсэл тэмүүлэл, сурч танин мэдэх арга ухаан ямар байх вэ? Тэдний сэтгэл ханамж, хүсэл тэмүүллийг таньж мэдэхэд мөн бидний улс, хотын чанартай 20 гаруй уралдаан тэмцээнүүдийг чанар чансааг сайжруулахад Чанарын менежментийн  тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандарт ач холбогдол, нөлөөллөө ихээхэн үзүүлнэ гэдэгт манай хамт олон итгэл төгс байна.

Өнөөдөр Монголын Хүүхдийн ордны хүүхдүүд Франц, Турк, Япон, Хятад, Энэтхэг, Макао, Тайвань, Якут, Тайланд, ОХУ, Итали, Польш улсуудад болдог Олон улсын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож үндэсний урлагаа гадаад орнуудад сурталчлахад зохих хувь нэмрээ оруулж байна. Энэ ч үүднээс бид Олон Улсын Жишигт Нийцэхүйц, тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн арга барилыг танин мэдэж, нэвтрүүлэх нь ирээдүйд хийгдэх томоохон ажлуудын нэг нь байх билээ. Үүнийг бид 2018 онд байгууллагын ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН хүрээндээ багтан стандарт шаардлагыг хангаж, Чанарын менежментийн тогтолцоотой холбоотой баримт бичгүүдээ нийцүүлэн ажиллаж 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтээрээ  ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН  ТОГТОЛЦОО-ШААРДЛАГА MNS ISO 9001:2016 стандартаа нэвтрүүлэх гэрчилгээгээ хамт олон, сурагч, эцэг эхчүүдийн хамт гардан авсан сайхан мөч саяхан билээ.

2019 онд “ISO 9001:2015 Олон Улсын стандарт”-ын хэрэгжилт:

2019 оны 11 дүгээр сард ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудитдаа орлоо. Аудитын хүрээнд өмнөх магадлан аудитаар илэрсэн жижиг 2 үл тохирол, 7 зөвлөмжийн дагуух хийсэн ажлуудаа танилцуулж, байгууллагынхаа 2019 оны чанарын менежментийн хөтөлбөр, төлөвлөгөө, аудитын хөтөлбөр, түүний мөрөөр хийсэн аудит, үл тохирол, залруулгын арга хэмжээнүүд, удирдлагын дүн шинжилгээний хурлын тайлан, мэдээ, протоколуудаа танилцуулж, мэдээлж, зөвлөгөө мэдээлэл авлаа. Байгууллагын үйл ажиллагааг илүү хэрэглэгч, үйлчлүүлэгч, иргэн төвтэй болгох чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.

Энэхүү олон улсын стандартын хүрээнд бид байгууллагын хэмжээнд мөрдөж буй 27 дүрэм, журам, заавраа нэгтгэн:

  1. Монголын Хүүхдийн ордны баримтжуулсан дүрэм журам-1
  2. Монголын Хүүхдийн ордны баримтжуулсан дүрэм журам-2 эмхэтгэл болгон, алба бүртээ гарын авлага болгон тарааж, байгууллагын хэмжээнд мэдээ, мэдээлэл, дүрэм журмын нээлттэй ил тод байдлыг ханган ажиллаж байна. 

Мөн байгууллагын барилга, байгууламж тохижилтын хэмжээнд хүүхдэд ээлтэй стандартын орчинг бий болгох чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа нь манай байгууллагад зочилсон хэн бүхэнд нүдэнд илхэн харагдана гэдэгт бид бүхэн итгэл дүүрэн зорин ажиллаж байна.

Эцэг эхчүүдэд хүүхэд хөгжлийн сургалт зохион байгууллаа.  

Дугуйлангийн сурагчдын нийт эцэг эхчүүдэд зориулан хүүхдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх, тэдний нас, сэтгэхүйн онцлогийг танин мэдэх, хүсэл мөрөөдлийг нь нээн хөгжүүлэхэд туслах зорилгоор салбарын эрдэмтдийн нэгдсэн сургалтыг улирал тутам зохион байгуулахаар төлөвлөж, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сэдэвт эхний улирлын сургалтыг гурван насны ангиллаар Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн зөвлөх профессор, гэр бүл судлаач,шинжлэх ухааны доктор (Sc.D.), профессор Т.Намжил, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D.), дэд профессор Т.Цэндсүрэн, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор С.Нандинцэцэг нар удирдан явууллаа.

Тус арга хэмжээний үеэр мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн багш нар ахлах ангийн сурагчдад Мэргэжил сонголтын талаар сэтгэл зүйн зөвлөгөө үзүүллээ.

  1. Дугуйлангийн суралцагчтэй Эрүүл мэндийн холбоотой асуудалд яриа хийлээ.

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Өнөөгийн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллахад тулгамдаж буй асуудал, сурагчдын эрүүл мэндийн чиглэл дэх" сэдвээр МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Батхуяг, 
“Оюуны болон биеийн нэмэлт ачаалалтай хүүхдүүдийн эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхмийн эрхлэгч, Анагаах Ухааны доктор Д.Агиймаа нар сургалт, зөвлөгөө хийлээ.

3. Эцэг эхчүүдэд хүүхэд хөгжлийн сургалт зохион байгууллаа.  

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эцэг эхчүүдэд зориулан Боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч, “Хөөрхөн шар шувуу” судалгааны төвийн захирал Г. Төмөрзаяа "Эерэг идэвхтэй эцэг эх байх нь" сэдвээр, Хэрэглээний Сэтгэл Судлал Хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач, докторант Б.Золзаяа “Аз жаргалтай Аав, ээж-Аз жаргалтай Хүүхэд” сэдвээр сонирхолтой лекц орж, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан сургалт боллоо.


Ирээдүйн Хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөөх хийх ажлууд ундарч байна.

Монголын Хүүхдийн ордны Захиргаа

2020 оны 01 дүгээр сарын 8

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол хэл, бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лаборатори

...

Санхүүгийн боловсрол

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗЪЯ”

2020.01.21 Хайртай үрсийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд бид #ӨӨРСДӨӨ хийжүүлсэн болон чихэрлэг ундаанаас татгалзаж, зөв үлгэр дууриалал үзүүлцгээе. Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй гар зургийн уралдаанд хүүхдүүд багачуудаа орлцуулахыг уриалж байна. ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ &ldq...

Дэлгэрэнгүй »

Хамтын ажиллагаан гэрээнд гарын үсэг зурлаа

2020.01.20  “Монголын Хүүхдийн Ордон” “Юнисервис Солюшн” компани хамтран ордны сурагч хүүхэд багачууддаа стандарт, тав тухтай орчин бий болгохоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. “Юнисервис Солюшн” компани...

Дэлгэрэнгүй »

ЦОДГОР ХҮҮ-2020”

2020.01.10 Монгол Улсын аварга, Шатрын Спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “ЦОДГОР ХҮҮ-2020” тэмцээн зохион байгуулагдлаа. ♟Хагас шигшээ, шигшээ гэсэн 2 үе шаттайгаар тэмцээн явагдсан ба шигшээ тогл...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

"Хичээнгүй бичигтэн-2019" уран бичлэгийн Улсын уралдаан

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй III уралдаан-2020"

Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг "Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй...

Thumbnail [100%x225]
Сургуулийн өмнөх насны сурагчдын “Шувуухай-2019” бүжгийн Улсын уралдаан

Монголын хүүхдийн ордноос 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн "Ш...

Thumbnail [100%x225]
“Ганга мөрний уянга-2020” Энэтхэг бүжгийн Улсын уралдаан

“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” ЭНЭТХЭГ БҮЖГИЙН УЛСЫН УРАЛДААН “Ганга мөрний уянга” Э...

Асуулт & Хариулт

  •  Боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

  • Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаатай хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдана.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөөний ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 19 байршилд 7 төрлийн 30 салбар дугуйлан хичээллэж байна.

  • Боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан хичээллэхгүй.
  • Группын дугуйлан долоо хоногт 2 удаа. 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа, 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 1002000510660

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019 оны 09 дүгээр сар