Харшийн сүлд модны наадам 2019

2018-12-30

1958 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Монголын Хүүхдийн ордны харшийн сүлд модны наадам 60 дахь удаагаа үргэлжилж, 4700 гаруй хүүхэд багачуудад 4 өдрийн турш тоглогдлоо. Өнөөдрийг 60 жил тасралтгүй хүүхэд багачуудынхаа өмнө тоглогдсоор байгаа нь энэ баярын үнэ цэнийг тодотгож байгаа билээ.

Энэ жилийн “Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн 120 гаруй хүүхдүүд оролцож, ерөнхий найруулагчаар драмын дугуйлангын багш Б.Ганчимэг, Ятгын төгөлдөр хуурын багш Ж.Сайнбилэг ерөнхий найруулж  бүжгийн багш Сумьяагэрэл, Болортуяа, Энх-Амгалан нар ажиллаж, урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилууллаа.

Энэ удаагийн наадамд ид шидийн хүчээр  сансар огторгуй, далайгаар аялаж сансар далайн зочдын хамтаар харшийн сүлд модны наадамаа тэмдэглэж байгаа тухай гарч мөн уламжлал ёсоор өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэгээ гардууллаа.

Монголын хүүхдийн ордны захиргаанаас Харшийн сүлд модны 2018 оны 60 дахь удаагийн наадамд амжилттай оролцсон нэр бүхий 6 сурагчийг шагнан урамшуулахын зэрэгцээ нийт оролцсон багачуудад Монгол Улсын Ерөнхий сайдын гарын бэлгийг Монголын хүүхдийн ордны гарын бэлэгийн хамт гардуулан нийт хүүхдүүддээ хичээл, сурлагын өндөр амжилт хүслээ.

Шилдэг хүүхдээр 58-р сургуулийн 12б ангийн сурагч Өлзийбаяр, алтан медалиар 5-р сургуулийн 11-р ангийн сурагч Ц. Жавхлан, 33-р сургуулийн 11б анги Б.Батдэмбэрэл, мөнгөн медалиар 50-р сургуулийн

11а ангийн сурагч П.Номин, Оюуны ундраа 6-р ангийн сурагч Г.Ялгуун, Хүрэл медалиар 23-р сургуулийн 6г ангийн сурагч Н.Амаржаргал нар шалгарлаа.

“Харшийн сүлд модны наадам”-даа амжилттай оролцсон нийт авьяаслаг сурагчид, сэтгэл зүрхээ гарган цаг хугацаагаа зориулсан эцэг эхчүүддээ болон хүүхдийн ордныхоо нийт багш, ажилчиддаа талархалаа илэрхийлье.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

 

Монголын хүүхдийн ордны Захиргаа