“Цодгор хүү” шатрын тэмцээн 2019

Улаанбаатар хотын аварга шалгаруулах МУ аварга, спортын мастер
Н. Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү”-2019 шигшээ тэмцээн 2019-1-9,10,11 өдрүүдэд МХО-ны их танхимд 200 гаруй хүүхэд оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа 9 дүүргийн 60 гаруй клубын тамирчид 4 насны ангилалд уралдаж шилдэг тамирчиддаа тодрууллаа.

Тус тэмцээнээс шалгарсан нас бүрийн эхний 8 сурагч Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 2019 оны 1 сарын 23-25 ны өдрүүдэд зохиогдох шалгаран оролцоно.

28 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчид Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг.