Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшье

2015-1-15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аянд МХО ны нийт ажилчид хамрагдан хэрхэн хог хаягдлаа зөв хаях тухай мэдээлэлтэй боллоо.

Энэ хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхэллээ. Тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн Лхагва, Бямба, Ням гарагт тогтсон газрын байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм. 

Эхний ээлжинд ангилагдсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулжээ. Тухайлбал 1 дүгээр хороонд Эрэл хотхон, Наран хотхон, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, 2 дугаар хороонд 65-р цэцэрлэг, 3 дугаар хороонд дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр Лхагва гарагт Шил, лааз, Бямба гарагтхуванцар, гялгар уут, Ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна.

Бид ахуйн хэрэглээнээс гарч буй бүх хатуу хог хаягдлаа булж устгах нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог.

Хэрэв иргэд хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг албаныхан уламжилж байна. 

 “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахивар хог хаягдлаа тогтмол тээвэрлүүлж хэвшихийг уриалж байна.