“Цодгор хүү” -2019

2019-01-25

МХО-ы шатрын багш Монгол улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү” -2019 тэмцээн 1 дүгээр сарын 23-25 өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордонд амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Тэмцээнийг Н.Төрбат агсны гэр бүл, МХО хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр сүүлийн арав гаруй жилийн турш
“Хурай” ХХК ажиллаж байна. 28дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн нийт 320 гаруй өсвөрийн шатарчид 4 насны ангилалаар Швейцарь системээр ур ухаанаа уралдууллаа.
Тамирчид алт, мөнгө,хүрэл медаль, тусгай шагналын эзэд боллоо.