Эрхэмлэн дээдлэх зорилго

                    

Эрхэм зорилго: Хүүхэд бүрийн хүмүүжил, хөгжил, аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлдэг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэн, хүүхдийн төлөө байгууллага, хувь хүмүүст шинжлэх ухаанд суурилсан бодлого арга зүйг боловсруулан түгээгч, олон улсад нэр хүндтэй, төрийн өмнө үүрэг хүлээсэн мэдлэг чадвар, туршлагатай хамт олон байна.

Алсын хараа: Бүхнийг хүүхдийн сайн сайхны төлөө

Чанарын бодлого: Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоос суралцаж соёл, урлаг, спорт, шинжлэх ухаанд суурилсан арга зүйгээр хүүхдийн авьяас оюун билгийг нээн, тэгш, хүртээмжтэй хөгжүүлэн мэргэжлийн чиг баримжаа, гоо зүйн боловсрол олгох замаар түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлж, зан заншлаа эрхэмлэн дээдлэгч, эх оронч өсвөр үеийг төлөвшүүлэх нь бидний чанарын бодлого болно.

Байгууллагын Чанарын зорилт:

  1. Хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогод суурилж, үндэсний өв уламжлал онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлэх
  2. Хүүхдийн хүмүүжил төлөвшил манай байгууллагын сургалт, үйлчилгээний цөм нь байх
  3. Олон улсын туршлага болон шинжлэх ухааны дэвшилтэт арга зүйг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж байх
  4. Багш ажилчид, удирдлагын багийг тасралтгүй чадваржуулан, сургалт, судалгаа, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллуулах
  5. Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцид тусгагдсаны дагуу хүүхэд бүр хөгжих эрхтэй хэмээх зарчмыг мөрдлөг болгон ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжих орчноор хангах
  6. Хүүхдийн чөлөөт цаг, авьяас чадварын үр дүнд бий болсон уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах болон олон улс, улс, бүсийн уралдаан наадмыг зохион байгуулах, оролцох
  7. Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлд гадаад харилцааг өргөжүүлэн тэлж, улсын хэмжээнд төрийн болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хүүхдийн хөгжлийн төвүүдтэй хамтран ажиллах
  8. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчин, нөхцөлд сурах, хөгжих боломжийг ханган ажиллах

 СТРАТЕГИ ЗОРИЛТ, ҮНДСЭН ЗАРЧИМ

  1. Стратеги төлөвлөгөө боловсруулах эрх зүйн үндэслэл

        “Монголын Хүүхдийн Ордон” нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилт, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 165 дугаар тушаалаар баталсан “Монголын Хүүхдийн Ордон” Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/740 дугаар захирамжаар батлагдсан байгууллагын бүтэц зэргийг тус тус үндэслэн боловсруулав.

  1. Стратеги төлөвлөгөөний ач холбогдол

            Стратеги төлөвлөгөө нь байгууллагын эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нөөц бололцоо, хүчин чармайлт, цаг хугацаагаа юунд төвлөрүүлэх вэ гэдгийг тодорхойлж хамтдаа хөгжих бодлогын баримт бичиг юм. Дүрмээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд бидний өмнө ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, түүнийг даван туулах аргачлал, үйл ажиллагааны нарийвчилсэн төлөвлөгөө боловсруулж үр дүнд хүрэх бодлогын чиглэл болно. Стратеги төлөвлөгөө амжилттай хэрэгжүүлснээр хүүхэд багачуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, салбарын бодлогын уялдаа холбоо хангагдан, байгууллагын дотоод зохион байгуулалт боловсронгуй болно.

Монголын Хүүхдийн Ордны хөгжлийн үзэл баримтлал, эрхэм зорилго, үйл ажиллагааны хэтийн төлөв хүрэх үр дүнгийн төсөөллийг стратеги төлөвлөгөөнд тусгасан бөгөөд байгууллагын дүрэм, алба, нэгжийн зорилго, чиглэл зэрэгт уялдуулж боловсруулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хуулиудын холбогдох заалтуудаас авч үзвэл:

Манай Улсын Үндсэн хуулийн тунхаглалд авч үзэхдээ:

Монголын ард түмэн бид:

  • эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх

2. Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй.

3. Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй.

Байгууллагын одоогийн мандат: Монголын хүүхдийн ордон нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 25 тоот тогтоолоор Монголын пионер сурагчдын төв ордон нэртэйгээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

Мандатыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага:

  • Байгууллагын мандатыг тодорхойлсон цаг үе, нийгмийн орчин өөрчлөгдсөн;
  • Төрийн болон хувийн байгууллагын үйл ажиллагааны давхцал нэмэгдсэн:

            Монголын хүүхдийн урлан бүтээх төв; Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /Найрамдал/;

  • Төрийн байгууллагын зайлшгүй оршин тогтнох үндэслэл буюу нийтийн үнэт зүйлийг хангах шаардлагыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага гарч ирсэн;
  • Монголын хүүхдийн ордны үйл ажиллагаа нь тодорхой эзэн харъяалалгүй болсон.
  • Тодорхой эрх зүйн орчин байхгүй болсон;

Шинээр томьёолох мандат: Үндэсний хэмжээний хүүхдийн цогц хөгжлийн төв болгосноор биеэ даасан, хүүхдийн хөгжлийг чиглүүлэгч, хүүхдийн хөгжлийн бодлогыг үлгэрлэн хэрэгжүүлэгч байгууллага болон хөгжих үндсийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Эрхэм зорилго:

Анхны томъёологдсон байдал

 

Шинээр тодотгол хийсэн байдал

 

Монголын Хүүхдийн ордон нь хүүхдийн авъяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, тэдний мөрөөдлийг биелүүлэхийн төлөөх хүүхдийн хүсэл мөрөөдөл, инээд баясал бялхсан ордон байхыг зорьж ажиллана.

 

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэгч, соёлч, бүтээлч иргэнийг шинжлэх ухаан, судалгаан дээр суурилсан цогц хөгжлийн бодлогоор хөгжүүлэн, төлөвшүүлэгч, хуулиа дээдэлсэн, хүүхдээ эрхэмлэсэн хамт олон байна.

Дээрх зорилтуудын хүрээнд жил бүр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу зорилтыг ханган ажиллаж байна.

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ, Бишгүүр, Төгөлдөр хуур

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол хэл, бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лаборатори

...

Санхүүгийн боловсрол

...

Монгол хүүхэд- Өв соёл

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд нэвтрэх заавар:  https://covid19ersdel.e-mongolia.mn/info.html  КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирү...

Дэлгэрэнгүй »

Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг

Дэлгэрэнгүй »

2021 ISO үндэсний стандартуудыг танилцуулах сургалт

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр НЗДТГ болон "Менежмент, ур чадварын хүрээлэн" ТББ-аас хамтран зохион байгуулсан Онцгой байдлын бэлтгэл, хариу арга хэмжээ, сэргээн босгох үйл ажиллагааны үед хэрэглэх MNS ISO 22301:2020, MNS ISO 22320:2020, MNS ISO 22395:2020, MNS ISO 31000:2020 үндэсний...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

2020-2021 оны Улсын уралдаан тэмцээнүүдийн хуваарь

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Хичээнгүй бичигтэн-2019" уран бичлэгийн Улсын уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй III уралдаан-2020"

Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг "Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй...

Thumbnail [100%x225]
Сургуулийн өмнөх насны сурагчдын “Шувуухай-2019” бүжгийн Улсын уралдаан

Монголын хүүхдийн ордноос 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн "Ш...

Асуулт & Хариулт

  •  Боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

  • Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаатай хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдана.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөөний ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 19 байршилд 7 төрлийн 30 салбар дугуйлан хичээллэж байна.

  • Боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан хичээллэхгүй.
  • Группын дугуйлан долоо хоногт 2 удаа. 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа, 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 100200051060

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019 оны 09 дүгээр сар