МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

​2020.03.31

 
  1. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: “БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН”
  2. Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтод тусгагдсан нийслэлд хэрэгжих ажлуудын хүрээнд 
  3. Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл
  4. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлууд
  5. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл

 

 

  1. ХОЁРДУГААР БҮЛЭГ: “ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН"
  2. Дээд байгууллагын тогтоол, захирамж, албан даалгавар, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
  • Нийслэлийн Засаг даргаас тухайн жилд хэрэгжүүлэхээр зарласан зорилтот ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын холбогдолтой мэдээлэл

 

 

  1. ГУРАВДУГААР БҮЛЭГ: “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН"

 

  • Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

 

  • Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухай жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл. Энэ мэдээллийг гаргахдаа ЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолын 10 хавсралтыг баримтлана. 

 

  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой мэдээлэл 

 

 

  1. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ”

 

  • Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл. ЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтад заасан аргачлалыг ашиглана.
  • Хүний нөөцийн ил тод байдал

 

 

  1. ТАВДУГААР БҮЛЭГ: “БУСАД МЭДЭЭЛЭЛ”
 
  • Холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай мэдээлэл

 

  • Байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хйиж ажилласан 

 

 

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ 2019 ОНЫ

ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮН

 

  1. Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтод тусгагдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн: 

 

  1. Хүүхдийн авъяас чадвар, оюун билгийг нээх, хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжаа олгох дугуйлангийн сургалт 2018-2019 оны хичээлийн жилд төвийн 37 дугуйланд 2132хүүхэд, алслагдсан дүүргүүдэд хичээллэж байгаа салбарын 30 дугуйланд 2000 орчим хүүхэд суралцсан. 
  2. Хүүхэд өсвөр үеийнхний соёл урлаг, олон нийтийн нийт албан ёсны уламжлалт 9 уралдаан тэмцээн, арга хэмжээг удирдан зохион байгуулсан.

 

  1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн: 

 

  1. Соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, соёлын үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлж, материаллаг баазыг бэхжүүлэн Монголын үндэсний урлагийн 12 төрлийн дугуйлангийн сургалтаар үндэсний соёл урлагийг сурталчлан таниулж байна.
  2. МонголУлсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн3.4.5дахь зорилт: Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх мөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил 4.5.1Хүүхдийн насны онцлогт тохирсонхөгжлийн хөтөлбөрийгүндэсний өв уламжлал, ёс заншилтай  хослуулан  хэрэгжүүлж, эрүүл  чийрэг бие  бялдартай, боловсролтой,амьдрах ухаантай, эх оронч, нийслэлийн бүтээлч иргэнийг төлөвшүүлэх тухай заалтуудын хүрээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агетнлаг Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар болон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын захиалгаар “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 3 үе шаттайгаар 2019 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгууллаа. Урлагийн их наадам I ба II шатны шалгаруулалттай байсан бөгөөд улсын хэмжээнд 4000 гаруй сурагчид оролцсоноос III шатанд үлдсэн шилдэг 438 сурагчдын нэгдсэн тоглолт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тоглогдож, хүүхэд багачуудаа дэмжин, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж нийт хүүхэд багачууддаа урам хайрлан мэндчилгээ дэвшүүлж, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз шууд дамжуулан үзүүллээ. Энэ 21 аймаг, нийслэлээс шалгарсан 438 хүүхдийн нэгдсэн тоглолт Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт орсон бөгөөд тоглолтыг Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулан дэглэлээ. 
  3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд алслагдсан дүүрэг, хороонд амьдарч буй эмзэг бүлгийн хүүхдүүдийг дуу хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлээр амьдралын арга ухаанд сургах, хөдөлмөр гоо зүйн мэдлэг олгох, Монгол үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “БИ НАР”төслийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агетнлаг Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай гэрээ байгуулж 2019 оны 12 дугаар сараас төслийн хүрээнд урлагийн 10 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү төсөл ньтөрөөс хүүхэд багачуудын тэр дундаа эрсдэлт бүлэг хамаарагдаж буй хүүхдүүдийн эрх, халамж, хамгааллыг сайжруулах чиглэлд урлаг гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх, анхан шатны мэдэгдэхүүнийг мэргэжлийн байгууллагаар олгох замаар тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийг дэмжих, эцэг эхэд туслах, хүүхэд бүр урлаг гоо зүйн мэдрэмжээр дамжуулан биеэ зөв авч явах, эрүүл мэндээ хамгаалах, байгаль орчноо хайрлах, эцэг эх, гэр бүл, эргэн тойрны орчиндоо зөв зан төлөвийг бий болгох цаашлаад мэргэжлийн чиг баримжаа, хүсэл мөрөөдлөө тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилтот Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл билээ. 
  4. Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, чанар хүртээмжийг дээшлүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгууллагын өдөр тутмын мэдээ, мэдээллийг вэйб сайтад тогтмол байрлуулж, салбар болон төвийн бүх дугуйлангуудын “Тайлан тоглолт”-ыг нээлттэйгээр эцэг эхчүүдэд сонирхуулж, сурагчдын сурч мэдсэн авъяас чадварыг нэгтгэн дүгнэж, эргэх холбоо, ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.

2.5.       Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг нийслэлийн хэмжээнд 2019 оны 9, 10 дугаар сард зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, үүрэг чиглэлийг баталсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамж гарсан. Тус үзлэгийн комиссийн гишүүд 09 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу, үндсэн 4 чиглэлээр шалгалт явуулж 97,2 хувийн үнэлгээ авлаа. Үүнд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, мэдээлэл технологи болон төрийн захиргааны зохион байгуулалт гэсэн чиглэлүүдээр байгууллагын бичиг баримтуудыг шалгаж, үнэлгээ дүгнэлт болон заавар зөвлөгөө өгөв.

2.6.       “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” ажилтан, албан хаагчдын ажлын байран дахь сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ажлын байранд архидан согтуурах зүйлс хэрэглэх явдлыг таслан зогсоох, хэрэв зөрчил гаргасан албан хаагчийг ажлаас чөлөөлөх зэрэг ажилтны сахилга дэг журам, ёс зүйг чангатгах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.

2.7.       2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хүүхдийн Ордноос  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улсын баяр наадмын өсвөр 128 бөхийн барилдаан боллоо.Баридаанд Бат-Очирын Ган-Эрдэнэ/Тѳв аймаг, Заамар сум/, Цэнгэлмаагийн Түвдэндорж/Сэлэнгэ аймаг, Мандал сум/, Манлайбаатарын Ѳсѳх-Ирээдүй/Говь-Алтай аймаг, Халиун сум/, Болдбаатарын Ренчинжүгдэр /Завхан аймаг Баянтэс сум Аварга лицей сургууль/ нар тус тус шөвгөрч МХО-ны ЭРДЭМ АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалиуд болон мөнгөн шагналаар энгэрээ мялаалаа. 

3. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан тусгай захиалгат ажил: 

  1. “Монголын хүүхдүүд” Урлагийн Их Наадам 2019: 2019 оны 3 дугаар сараас 7 дугаар сарын 10 хүртэл Монголын хүүхдийн ордон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран  “Монголын хүүхдүүд”хүүхдийн урлагийн их наадмын төсөл хэрэгжүүлсэн бөгөөд наадмын 3 дугаар шат, Үндэсний баяр наадмын хөтөлбөрт багтсан нэгдсэн тоглолтын бэлтгэл ажил явагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5 дахь зорилт Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын Хүүхдүүд Урлагын наадамын 3-р шатны шалгаруулалтанд тэнцсэн сурагчид, Үндэсний Их Баяр Наадмын хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил 2019 оны 07 дугаар сарын 01-07-ны хооронд Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болсон.

2019 оны 07 дугаар сарын 06-нд Монголын Хүүхдүүд Урлагийн Их наадмын хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд НГБХЗХ-ийн газрын дарга Ө.Ган-Өлзий, МХО-ны захирал Цэнгэлмаа, Орхон аймгийн Лимбэ хөгжмийн багш Б.Ганболд, Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын Шивээнганхаа бүжгийн хамтлагийн багш Л.Түмэнцэцэг, Багануур дүүргийн "Сорхугтани" бүжгийн хамтлагийн, Хэнтий аймгийн "Шигтгээ" бүжгийн хамтлагийн сурагч нар оролцлоо. /Зураг-1,2/

 

2019 оны 07-дугаар сарын 07-ны өдөр Батлан Хамгаалахын Их Сургуулийн байран урлагийн наадмын оролцогч хүүхдүүд болон багш нарт зорилусан урлагийн арга хэмжээ, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо. /Зураг-3/

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр III шатанд шалгарсан шилдэг 438 сурагчийн “Монголын хүүхдүүд” хүүхдийн хүндэтгэлийн тоглолт Төрийн баяр наадмын хуваарийн дагуу Улсын Дуурь бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амжилттай тоглогдож, наадмын шилдгийн шилдгүүдээ шалгаруулж, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр шууд дамжууллаа. Хүндэтгэлийн тоглолтыг Монгол улсын ерөнхий сайд, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх нээж үг хэлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон наадмын санаачлагч болон зохион байгуулагч, дэмжин хамтран ажилласан Төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

              

  •  

Хоёр: “БИ НАР” урлагийн анхан шатны боловсрол олгох хөтөлбөр /2019 оны 11 сард Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай гэрээ байгуулж, сургалтын үйл ажиллагаа 2019 оны 12 сараас эхлэн хичээллэж байна./

 

“БИ НАР”төсөл – Төрөөс хүүхэд багачуудын тэр дундаа эрсдэлт бүлэг хамаарагдаж буй хүүхдүүдийн эрх, халамж, хамгааллыг сайжруулах чиглэлд урлаг гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх, анхан шатны мэдэгдэхүүнийг мэргэжлийн байгууллагаар олгох замаар тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийг дэмжих, эцэг эхэд туслах, хүүхэд бүр урлаг гоо зүйн мэдрэмжээр дамжуулан биеэ зөв авч явах, эрүүл мэндээ хамгаалах, байгаль орчноо хайрлах, эцэг эх, гэр бүл, эргэн тойрны орчиндоо зөв зан төлөвийг бий болгох цаашлаад мэргэжлийн чиг баримжаа, хүсэл мөрөөдлөө тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилтот Засгийн газраас хэрэгжүүлж буйтөсөл билээ.

Нийслэлийн хэмжээнд эрсдэлт бүлэгт хамаарагдаж буй хүүхэд багачуудад урлаг гоо зүйн хүмүүжлийн анхан шатны мэдэгдэхүүн олгох замаар сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй орчин бий болгоход оршино. 

Төрийн зүгээс эрсдэлт бүлгийн хүүхэд багачуудын эрх, халамж, хамгааллыг сайжруулах чиглэлээр анхаарч урлаг гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх, анхан шатны мэдэгдэхүүнийг мэргэжлийн байгууллагаар олгох замаар тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийг дэмжих, эцэг эхэд туслах, хүүхэд бүр урлаг гоо зүйн мэдрэмжээр дамжуулан биеэ зөв авч явах, эрүүл мэндээ хамгаалах, байгаль орчноо хайрлах, эцэг эх, гэр бүл, эргэн тойрны орчиндоо зөв зан төлөвийг бий болгох цаашлаад мэргэжлийн чиг баримжаа, хүсэл мөрөөдлөө тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилтот төсөл юм. 

Уг төслийн хүрээнд “Урлагийн анхан шатны мэдэгдэхүүн, боловсрол олгох, үндэсний өв соёлоо уламжлан үлдээх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон талт ач холбогдол бүхий чадвар, дадлыг эзэмшүүлэх тусгайлсан цогц хөтөлбөрийн 1 жилийн сургалтыг Монголын Хүүхдийн ордон олгох”-оор үүрэг хүлээн дараах хөтөлбөрүүдийн хүрээнд 10 багш авч сургалтаа эхлүүлээд байна. 

Төслийн хүрээнд хамрагдах сургалтын хөтөлбөрүүд: 

  1. Морин хуурын дугуйлангийн хөтөлбөр 
  2. Драмын дугуйлангийн сургалтын хөтөлбөр 
  3. Дуулаачийн дугуйлангийн хөтөлбөр 
  4. Бүжгийн дугуйлангийн сургалтын хөтөлбөр

4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн: 

  1. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 2, Монгол бичигт бүх нийтийг сургах, түүнийг өргөн хэрэглэх хэрэгцээ, орчин бий болгоход чиглэсэн санал санаачлага, ажиллагаааг бүх талаар дэмжин оролцох үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлүүлсэн Монгол бичгийн С.Цэцэгмаа багштай анги 3 дахь хичээлийн жилдээ амжилттай элсэлтээ авч, сургалтын үйл ажиллагаагаа үзүүлж байна. 
  2. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ОлонУлсынэх хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй 20 жилийн ойтой холбогдуулан  Нийслэлийн боловсролын газар, МХО-той хамтран багш, оюутан, сэтгүүлчдэд “Монгол хэлний зөв бичих сургалт” зохион байгуулав. Энэхүү сургалтанд МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл, МХО-ны захирал Б.Цэнгэлмаа, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа нар оролцов. Цаашид бид бүхэн байгууллагаараа Монгол бичигтэн хамт олон болохоор зорин ажиллаж байна. 
  3. Монголын Хүүхдийн ордноос Нийслэлийн 380 жилийн ойд зориулан ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд Монгол үсгээр алдаагүй, цэвэрхэн, гаргацтай, хичээнгүй бичих уран бичлэгийн”Хичээнгүй бичигтэн-2019”уралдааныг зарлан,шилдэг оролцогчдоо шагнаж урамшуулав. Энэ уралдаан нь 7 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна.
  4. “Өв соёлоо эрхэмлэн дээдэлье” монгол бичгийн уншлага, бичлэгийн анхдугаар уралдааныг байгууллагынхаа багш ажилчдын дунд зарлаж, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдав. Уралдаанд 29 багш, ажилчид уншлага, сайхан бичвэрээр өрсөлдлөө. 
  5. Төрөөс Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх 2016-2021 оны хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд хүүхэд багачууддаа санхүүгийн суурь мэдлэгийг сонирхолтой аргаар өгөх, гэр бүлийнхээ өрхийн төсөв, санхүүг ойлгож, мөнгөтэй харьцах ёс зүй, банк санхүүгийн байгууллагуудтай танилцах зэрэг агуулгуудыг судлах “Санхүүгийн боловсролын дугуйлан”-г шинээр нээн 3 ээлжээр 24 хүүхэд хичээллэж байна. 

 

  1. Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлууд

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.3 дахь заалтад “Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” гэсэн заалтын хүрээнд энэ хичээлийн жилд: 

Бид бүхэн энэ хичээлийн жилд алслагдсан гэр хорооллын салбар дугуйлангуудын тоог нэмэгдүүлэх чиглэлд “Баянзүрх дүүрэг”-ийн 102 дугаар сургууль дээр У.Насанцэрэн багштай Англи хэлний дугуйлан, Н. Налжирмаа багштай зургийн дугуйлан, 127-р сургуульд “Чингэлтэй дүүрэг”-ийн 139-р сургуульд С.Даваажаргал багштай морин хуурын дугуйлан, Баянзүрх дүүргийн 127-р сургуульд А.Мөнхдулам багштай дуулаачийн салбар дугуйлан, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүргийн нисэхийн эцсийн 114 дүгээр сургуульд Б.Энх-Амар багштай драмын дугуйлан, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэний танхимд Т.Нарангэрэл багштай дуулаачийн дугуйланг шинээр нээн хичээлүүлж байна.

  1. 2019-2020 оны хичээлийн жилд I улирлын байдлаар нийт салбар дугуйлангийн хамрагдалтын байдал 7 дүүргийн 19 байршилд 7 төрлийн нийт 31 дугуйланд 1016 хүүхэд хичээллэж байна.
  2. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 4-95.”Хөгжлийн харандаа экспо” үзэсгэлэн зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дугуйлан, секц, клуб болон тэдгээрт хамрагдаж буй хүүхдүүдийн авьяас ур чадварыг дэмжих хөгжүүлэх сурталчлах арга хэмжээний хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх, дүүргийн иргэдэд танилцуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хөгжлийн харандаа-2019”экспог манай хүүхдийн ордны А зааланд зохион байгуулж, хамтран ажиллалаа. Тус экспод МХО-ы Шинжлэх ухааны лаборатори дугуйлангийн багш З.Ерөөлдэлгэр, англи хэлний багш М.Болоргэрэл, драмын багш Д.Дашмягмар нар оролцон, ордны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулан ажиллалаа.         
  3. Байгальхамгаалах, хог хаягдалаа зөв зохистой хаях талаар манай Хүүхдийн ордныхамтолон өөрсдөөүлгэрлэх,багшнар өөрсдийн сургалтаар дамжууланэнэ чиглэлийнмэдээ,яриатаниулгын ажлыг үргэлжлүүлэн тогтмол зохион байгууланажиллаж байна.
  4. Байгууллагын дотор орчинд тамхины хэрэглээний соёлыг төлөвшүүлэнтамхины цэгийг гадаа нэг цэгт төвлөрүүлэн бий болгосон. Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосны дагуу чандлан мөрдөж, хүүхдэд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэн ажиллаж байна. 
  5. Хөдөлмөрийнаюулгүйорчиндажиллахнөхцлийгбүрдүүлж Байгууллагынгамшгаасхамгаалахмэргэжлийнангийнбүрэлдэхүүнийг шинэчлэн баталж,төлөвлөгөө гарган ажиллаж галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тайзны нийт ажиллагсдад танилцууланбаталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэгдсэн сургалт хийсэн. Монголын хүүхдийн ордны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дахин шинэчлэн боловсруулсан бөгөөд Галын аюулгүй байдал хариуцсан ажилтан болон Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилгоожуулан тус Мэргэжлийн ангийн дотоод дүрэм, зарлан мэдээллийн бүдүүвчийг захирлын тушаалаар батлуулав. Мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлсэн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Монголын хүүхдийн ордны Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги оролцохоор бэлтгэл ажил хийгдэж, тус хэлтсээс ирүүлсэн 18 төрлийн албан шаардлагыг биелүүлэн ажиллаж байна.
  6. Нийслэлийн хэмжээнд гамшгаасхамгаалахдуут дохионд байгууллага хамт олноороо оролцсон. 
  7. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, цахим засаглалыг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагаа, сургалт болон, уламжлалт уралдаан тэмцээнүүдийн талаарх мэдээг онлайн вэб сайтад цаг тухай бүрд нь байршуулан мэдээлж, эцэг эх, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсон хүлээн авч, ажилдаа тусгах, гомдлыг барагдуулах зэргээр эргэх холбоог бүрдүүлэх замаар сайт, фэйсбүүк хуудсыг тогтмол идэвхтэй ажиллуулж байна. Эцэг эхийн уулзалт, сургалт зөвлөгөөг зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаандаа санал хүсэлтийг тусган авч, шинэлэг ажил үйлчилгээг хэвлэл мэдээллээр шууд шуурхай, ил тод хүргэн ажиллаж байна.
  8. Нийслэлийн төр захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авлигад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн багш, ажилтан, ажилчдын хууль дээдлэх, мөрдөх соёлыг хэвшүүлэх, зорилгоор холбогдох хууль журмыг сурталчлан, яриа таниулга хийн зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээ Монголын Хүүхдийн ордны Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн баталж, дүрмийг дээд байгууллагаас ирүүлсэнд чиглэлд нийцүүлэн өөрчлөлтийг хийснээр мөрдөн ажиллаж байна. 
  9. Нийслэлийн Засаг даргатай, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа төсөвт болон аж ахуйн тооцоот газруудын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн хөтөлбөрийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2019 оны01дүгээр сард үр дүнгийн гэрээгээ байгуулж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан гаргаж, мөрдөж ажиллаж, эхний хагас жилийн тайланг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлж, одоо бүтэн жилээр гүйцэтгэлээ хүргүүлж байна. 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ: “ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН”

  1. Дээд байгууллагын тогтоол, захирамж, албан даалгавар, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл:

Шийдвэрийн дэс дугаар

Зүйл, заалтын дэс дугаар

Шийдвэрийн нэр, огноо, дугаар, агуулга

Хэрэгжилтийн явц

1.Засгийн газрын тогтоол

 

 

 

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай

2018.08.22

Дугаар 2018_258

 1.7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.10.

Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох.

“Төрийн албан сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай ажлын хүрээнд” нийт ажилтан албан хаагч нарт сахилга хариуцлага, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон ёс зүйн дүрэм журмыг ханган ажиллах талаарх мэдээллийг 2018 оны 09 дүгээр сард 1 удаа, 11 дүгээр сард 1 удаа, 2019 онд улирал тутам тогтмол мэдээллийг нийт ажилчдын хурлаар өгч, байгууллагын үндсэн үйл ажиллагааны хариуцлага, дэг журмыг сайжруулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна. 2018 онд 08 сард 1 ажилтанг удаа, дараагийн зөрчлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. 

Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах.

Байгууллагын хэмжээнд нийт ажилтан албан хаагч нарт ажлын байрны хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхах үйлдлийг таслан зогсоох зорилгоор сургалт хийв. Мөн эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн эрүүл таатай ажиллах орчин бүрдүүлэх зорилгоор сэтгэл зүй, зөв амьдралын дадал, цаг ашиглалтын чиглэлээрх 2 удаагийн сургалт мэдээлэл хийж, мөн дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. 

-2019 оны 01 дүгээр сарын 19-ний бямба гарагт Нийт албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эерэг хандлага бий болгох зорилтын хүрээнд “ЭРҮҮЛ АГААР ЭМ” сэдэвт спорт, цасны баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд байгууллагын хамт олон 93% ирцтэй хамрагдлаа.

-2019 оны 03 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд байгууллагын нийт ажилчдын дунд шатар, дартс, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр  спорт өдөрлөг зохион байгуулж нийт албан хаагчид 8 багт хуваагдан 2 өдрийг эрүүл, спортоор хичээллэж өнгөрүүлэв. 

2019 оныг”Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”болгох тухай 

2019.01.16

Дугаар_23

3

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлж байхыг Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.  

Иргэн төвтэй үйлчилгээний жилийн хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөний биелэлт бүхий дараах ажлуудыг тайлагнаж байна. 

1.     Байгууллагын түүхт 60 жилийн ойн хүрээнд 2018 оны 10 сард Олон улсын чанарын менежментийн тогтолцоо шаардлага 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн хүүхдийн байгууллага болж, 2019 оны 11 сард ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудитдаа орлоо. Аудитын хүрээнд өмнөх магадлан аудитаар илэрсэн жижиг 2 үл тохирол, 7 зөвлөмжийн дагуух хийсэн ажлуудаа танилцуулж, байгууллагынхаа 2019 оны чанарын менежментийн хөтөлбөр, төлөвлөгөө, аудитын хөтөлбөр, түүний мөрөөр хийсэн аудит, үл тохирол, залруулгын арга хэмжээнүүд, удирдлагын дүн шинжилгээний хурлын тайлан, мэдээ, протоколуудаа танилцуулж, мэдээлж, зөвлөгөө мэдээлэл авлаа. Байгууллагын үйл ажиллагааг илүү хэрэглэгч, үйлчлүүлэгч, иргэн төвтэй болгох чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. 

Эцэг эхчүүдэд хүүхэд хөгжлийн сургалт зохион байгууллаа.  

Дугуйлангийн сурагчдын нийт эцэг эхчүүдэд зориулан хүүхдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх, тэдний нас, сэтгэхүйн онцлогийг танин мэдэх, хүсэл мөрөөдлийг нь нээн хөгжүүлэхэд туслах зорилгоор салбарын эрдэмтдийн нэгдсэн сургалтыг улирал тутам зохион байгуулахаар төлөвлөж, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сэдэвт эхний улирлын сургалтыг гурван насны ангиллаар  Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн зөвлөх профессор, гэр бүл судлаач,шинжлэх ухааны доктор (Sc.D.), профессор Т.Намжил, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D.), дэд профессор Т.Цэндсүрэн, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол сэтгэл судлалын тэнхмийн багш, доктор С.Нандинцэцэг нар удирдан явууллаа.

Тус арга хэмжээний үеэр мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн багш нар ахлах ангийн сурагчдад Мэргэжил сонголтын талаар сэтгэл зүйн зөвлөгөө үзүүллээ.

  1. Дугуйлангийн суралцагчтэй Эрүүл мэндийн холбоотой асуудалд яриа хийлээ.

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Өнөөгийн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллахад тулгамдаж буй асуудал, сурагчдын эрүүл мэндийн чиглэл дэх" сэдвээрМУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхмийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Батхуяг, 
“Оюуны болон биеийн нэмэлт ачаалалтай хүүхдүүдийн эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр АШУҮИС-ын Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхмийн эрхлэгч, Анагаах Ухааны доктор Д.Агиймаа нар сургалт, зөвлөгөө хийлээ. 

3. Эцэг эхчүүдэд хүүхэд хөгжлийн сургалт зохион байгууллаа.  

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулах Боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч, “Хөөрхөн шар шувуу” судалгааны төвийн захирал Г. Төмөрзаяа "Эерэг идэвхтэй эцэг эх байх нь" сэдвээр, Хэрэглээний Сэтгэл Судлал Хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач, докторант Б.Золзаяа “Аз жаргалтай Аав, ээж-Аз жаргалтай Хүүхэд” сэдвээр сонирхолтой лекц орж, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан сургалт боллоо.

Дүрэм журам батлах тухай

2019.01.23

3

Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолоор баталсан дүрэмд нийцүүлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй “Хөдөлмөрийн дотоод журам” болон бусад журмуудад нийцүүлэн хяналт тавин ажиллаж байна. 

2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил “болгох тухай 

2019.01.30

 

4.

“Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд  дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа,бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж ,байгууллага,иргэдэд уриалсугай.

Монголын Хүүхдийн Ордны нийт ажилтан албан хаагч нарт Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж, Харшийн сүлд модны наадам, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд бэлтгэх хүүхэд багачуудын бэлэгийн сонголтод үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд зорин ажиллаж байна. 

Жагсаалт шинэчлэн батлах тухай 2019.02.27

90

Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 90 дугаар тогтоолтой танилцаж, цаашид мөрдлөгө болгон ажиллах болно. Мөн үүнтэй чиглэл ижил Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 2019 онй 04 дүгээр сарын 01/212 тоот зөвлөмжийн цаашид холбоотой ажлын арга хэмжээнүүдэд мөрдөн ажиллах болно. 

Бэлтгэл хангах тухай

2019.7.03

285

Хөдөө аж, ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

2019-2020 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлын хүрээнд, байгууллагын гаднах талбайн наалт, ойр, орчмын байдалд эрсдэлгүй байх аж, ахуйн бэлтгэлүүдийг Захиргаа аж, ахуйн албанаас хангав. 

2. Нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавар

Нийслэлийн засаг даргын 2018.08.20

№03

Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар

 1.1.

“Сахилга, хариуцлага, дэг журмыг чанхатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “2018 оныг Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил болгон зарлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оныг 01 дүгээр захирамжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, зарцуулсан хөрөнгө, гарсан шийдвэр бүрийн үр дүнг бодитой тооцон, тайлагнаж ажиллах

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”  болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлээс нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог  хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлсэн “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд манай хамт олон сурагчдын тав тухтай сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах зорилгоор мөн байгууллагынхаа түүхт 60 жилийн ойн хүрээнд байгууллагын хэмжээнд “Их засвар”-ын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Мөн албан хаагчдын албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулахад хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд архи тамхи хэрэглэхгүй байх, ажлын байр эмх цэгцтэй байлгах зэрэг шаардлагыг мөрдөн ажиллаж ажиллаж, байгууллагын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайландаа тусган оруулсан. Одоо 2019 оныг Хөгжлийн жил болгон зарласны хүрээнд төлөвлөгөөт ажлууд гарган мөрдөж ажиллаж байна. 

 

1.2.

Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын байранд архидан согтуурах, албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, зөрчил гаргасан албан хаагчдад албан тушаал үл харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах

Монгол улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 тоот Албан даалгавар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот тогтоол болон Нийслэлийн засаг даргаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 03 дугаар албан даалгавруудын хэрэгжилтийн хүрээнд Захиргаа аж ахуйн алба, Сургалтын алба, Санхүүгийн алба, Тайз инженерийн албад төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэн биелүүлж, тайланг цаг хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.

Байгууллагын дотор орчинд тамхины хэрэглээний соёлыг төлөвшүүлэн ажиллаж мөн ажилтан, албан хаагчдын ажлын байран дахь сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ажлын байранд архидан согтуурах зүйлс хэрэглэх явдлыг таслан зогсоох, хэрэв зөрчил гаргасан албан хаагчийг ажлаас чөлөөлөх зэрэг ажилтны сахилга дэг журам, ёс зүйг чангатгах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нийт ажилчдын хурлаар сахилга дэг журмын тухайд мэдээлэл хийж, нийт ажилчдын өрөөгөөр Захиргаа аж, ахуйн албаны дарга, Дотоод хяналтын нэгжийн хамт тодорхой хугацааны давтамжтайгаар гэнэтийн хяналт шалгалт явуулан ажиллаж байна.

 

 

1.3.

Гал түймэр,үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын ха

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ, Бишгүүр, Төгөлдөр хуур

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол хэл, бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лаборатори

...

Санхүүгийн боловсрол

...

Монгол хүүхэд- Өв соёл

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

2021-2022 оны хичээлийн жилийн дугуйлангийн элсэлтийн бүртгэл

Монголын хүүхдийн ордны 2021-2022 оны хичээлийн жилийн дугуйлангийн элсэлтийн бүртгэл цахимаар болон танхимаар зохион байгуулагдана. Дугуйлангийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://mxo.ub.gov.mn/contents Дугуйлангийн цахим бүртгэлийг: https://mxo-burtgel.mn/ Цахим бүртгэлийн сайт 09/08-ны өдөр нээ...

Дэлгэрэнгүй »

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ СУРГАЛТЫН АЛБА.

Монголын Хүүхдийн ордны 2021-2022 оны хичээлийн жилийн дугуйлангийн үйл ажиллагаа Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу эхлэх тул албан ёсны шийдвэр ирсний дараа Та бүхэнд тодорхой мэдээлэл хүргэн бүртгэлээ эхлүүлэх болно.  МХО-ы сургалтын алба 11-318275

Дэлгэрэнгүй »

Цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Цайны газрын түрээслэх тухай.  2021.08.15

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

2020-2021 оны Улсын уралдаан тэмцээнүүдийн хуваарь

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Хичээнгүй бичигтэн-2019" уран бичлэгийн Улсын уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй III уралдаан-2020"

Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг "Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй...

Thumbnail [100%x225]
Сургуулийн өмнөх насны сурагчдын “Шувуухай-2019” бүжгийн Улсын уралдаан

Монголын хүүхдийн ордноос 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн "Ш...

Асуулт & Хариулт

  •  Боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

  • Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаатай хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдана.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөөний ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 19 байршилд 7 төрлийн 30 салбар дугуйлан хичээллэж байна.

  • Боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан хичээллэхгүй.
  • Группын дугуйлан долоо хоногт 2 удаа. 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа, 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 100200051060

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019 оны 09 дүгээр сар