МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2021.03.31

  1. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: “БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН”
  2. Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтод тусгагдсан нийслэлд хэрэгжих ажлуудын хүрээнд 
  3. Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл
  4. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлууд
  5. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл

 

  1. ХОЁРДУГААР БҮЛЭГ: “ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН"
  2. Дээд байгууллагын тогтоол, захирамж, албан даалгавар, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
  • Нийслэлийн Засаг даргаас тухайн жилд хэрэгжүүлэхээр зарласан зорилтот ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын холбогдолтой мэдээлэл

 

  1. ГУРАВДУГААР БҮЛЭГ: “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН"
  • Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
  • Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухай жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл. Энэ мэдээллийг гаргахдаа ЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолын 10 хавсралтыг баримтлана. 
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой мэдээлэл 

 

  1. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ”
  • Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл. ЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтад заасан аргачлалыг ашиглана.
  • Хүний нөөцийн ил тод байдал

 

  1. ТАВДУГААР БҮЛЭГ: “БУСАД МЭДЭЭЛЭЛ”
  • Холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай мэдээлэл
  • Байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хйиж ажилласан 

 

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ 2020 ОНЫ

ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮН

 

  1. Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтод тусгагдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн: 
    1. Хүүхдийн авъяас чадвар, оюун билгийг нээн хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжаа олгох үндсэн үйл ажиллагааны дагуу 2020-2021 оны хичээлийн жилд төвийн 37 дугуйланд 1868 хүүхэд, алслагдсан 7 дүүргийн салбарын 30 дугуйланд 908 хүүхэд хамрагдаж суралцсан. 

Улсын хэмжээнд өндөржүүлсэн байдал зарлаж, шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэх улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дугуйлангийн танхимын сургалтыг 2020 оны 3 дугаар сарын 10-наас  5 дугаар сарын 18 хүртэл мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд эцэг эхчүүд сурагчидтай холбогдож, google classroom, google meet, zoom, facebookплатформуудыг ашиглан цахим хэлбэрээр үйл ажиллагаа үргэлжлүүлсэн бөгөөд нийт сурагчдын 94 хувь хамрагдлаа. 

 

  1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж  гүйцэтгэсэн: 

 

  1. Соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, хүртээмж чанарыг дээшлүүлж, материаллаг баазыг бэхжүүлж, Монголын үндэсний урлагийн 12 төрлийн дугуйлангийн сургалтаар үндэсний соёл урлагийг сурталчлан таниулж байна. 

2.2.       Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агетнлаг Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай гэрээ байгуулж, алслагдсан дүүрэг, хороонд амьдарч буй эмзэг бүлгийн хүүхэд багачуудыг дуу хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлээр амьдралын арга ухаанд сургах, хөдөлмөр гоо зүйн мэдлэг олгох, Монгол үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “БИ НАР” төслийг 2019 оны 12 дугаар сараас урлагийн 10 багштайгаар сургалтаа эхлүүлсэн төсөл 2020 оны 1 сар хүртэл хичээллэж байгаад COVID-19-н улмаас түр зогсож, 2020 оны 10 дугаар сарын 20-ноос хичээлээ дахин эхлүүлж Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт морин хуур, дуулаач, бүжгийн дугуйлан хичээллүүллээ. Төслийн хүрээнд хамрагдах хөтөлбөрт: 

  1. Морин хуурын дугуйлангийн хөтөлбөр 
  2. Драмын дугуйлангийн сургалтын хөтөлбөр 
  3. Дуулаачийн дугуйлангийн хөтөлбөр 
  4. Бүжгийн дугуйлангийн сургалтын хөтөлбөр

 

  1. Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, чанар хүртээмжийг дээшлүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгууллагын өдөр тутмын мэдээ, мэдээллийг вэб сайтад тогтмол байрлуулан, эргэх холбоо, ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.

 

  1. Төрөөс Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх 2016-2021 оны хөтөлбөрийн хүрээнд нээсэн Санхүүгийн боловсролын дугуйлан 2 дахь жилдээ хичээллэж байна. Хүүхэд багачууддаа санхүүгийн суурь мэдлэгийг сонирхолтой аргаар өгөх, гэр бүлийнхээ өрхийн төсөв, санхүүг ойлгож, мөнгөтэй харьцах ёс зүй, банк санхүүгийн байгууллагуудтай танилцах зэрэг агуулгуудыг судлах “Санхүүгийн боловсролын дугуйлан”-г шинээр нээн 3 ээлжээр 15 хүүхэд хичээллэж байна. 
  2.  

2020-2021 оны хичээлийн жилд “Монгол Хүүхэд-Өв соёл” дугуйланг шинээр хичээллүүлж эхэллээ. Монгол  ухаан, өв соёл, зан  заншил,  Монгол ахуйг хүүхэд таниулах, уламжлуулан  үлдээх, түгээн  дэлгэрүүлэх зорилгоор  “Монгол хүүхэд-Монгол ахуй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

  1. Монгол Улсын Шадар сайд, улсын онцгой комиссоос өрнүүлж буй “Амны хаалттаа зүүцгээе, Гараа угаая” 1, 2 дугаар аяны хүрээнд хэрэгжүүлэх зорилтот ажлын төлөвлөгөө гарган, нийт ажилчдын зүгээс иргэд, олон нийтэд “Амны хаалттаа зүүж, Гараа угаах”-ыг сурталчлан ажиллаж, тайлан мэдээгээ хугацаанд нь хүргүүлэж ажиллаж байна.    

 

  1. Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлууд

 

  1. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 

оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.3.“Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” гэсэн заалтын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд:

 

  • Сүхбаатар дүүрэг”-ийн 14-р хороо, Иргэний танхимд Л.Ганзам багштай  Дуулаачийн дугуйлан,Б.Бумгэрэл багштай Зургийн дугуйлан, Л.Цэцэгсүрэн багштай Англи хэлний дугуйлан, “Чингэлтэй дүүрэг”-ийн 16-р хороо Гэгээлэн төвд Г.Баянбаатар багштай Амьдрах ухаан, гар урлалын дугуйлан, 138-р сургуульд Р.Дугаржав багштай Зургийн дугуйлан, Хайлааст 139-р сургуульд А.Болортуяа багштай Бүжгийн дугуйлан, С.Даваажаргал багштай Морин хуурын дугуйлан, 18-р хороо Иргэний танхим байр дээр Г.Оюунханд багштай Англи хэлний дугуйлан, мөн Дэлхийн зөнгийн байранд Д.Жаргалсайхан багштай Зургийн дугуйлан, “Налайх дүүрэг”-ийн 1-р хороо ГХЗХХ-ийн байранд Н.Налжирмаа багштай Зураг, гар урлалын дугуйлан, “Баянгол дүүрэг”-ийн 17-р хороо Иргэний танхимд Д.Дашмягмар багштай Драмын дугуйлан, 18-р хороо 96-р сургуулийн байранд А.Болортуяа багштай Бүжгийн дугуйлан, “Сонгино-Хайрхан дүүрэг”-ийн 11-р хорооны 129-р сургуульд Р.Дугаржав багштай Зургийн дугуйлан, Б.Адъяадолгор багштай Англи хэлний дугуйлан, Д.Үүрийнтуяа багштай Бүжгийн дугуйлан, 9-р хороо Зүүнсалааны Баясгалант төв дээр Б.Даваасүрэн багштай Зургийн дугуйлан, “Баянзүрх дүүрэг”-ийн 4-р хороо 97-р сургуулийн байранд Т.Цацрал багштай Бүжгийн дугуйлан, “Хан-Уул дүүрэг”-ийн 32-р сургуульд Б.Мөнх-Очир багштай Бүжгийн дугуйлан, 9-р хороо “Нисэхийн эцэс”114-р сургуульд Б.Энх-Амар багштай Драмын дугуйлан, 15-р хороо 130-р сургууль болон 3-р хороо Иргэний танхимын байранд Д.Соёлмаа багштай Зургийн дугуйлан, 130-р сургууль болон  2-р хороо Иргэний танхимын байранд О.Тунгалаг багштай Драмын дугуйлан тус тус хичээллээ. 

 

  1. 2020-2021 оны хичээлийн жилд I улирлын байдлаар нийт салбар дугуйлангийн хамрагдалтын байдал 7 дүүргийн 19 байршилд 7 төрлийн нийт 30 дугуйланд 908 хүүхэд хичээллэж  байна.
  2. Байгаль хамгаалах, хог хаягдалаа зөв зохистой хаях талаар Хүүхдийн ордны зүгээс хог савлагааны ялган ангилсан цэгүүдийг байгууллага дотооддоо байршуулсан ба өөрсдөө үлгэрлэх, багш нар сургалтаар дамжуулан энэ чиглэлийн мэдээ, яриа таниулга ажлыг тогтмол үргэлжлүүлэн ажиллаж байна.
  3. Байгууллагын дотор орчинд тамхины хэрэглээний соёлыг төлөвшүүлж, тамхины цэгийг гадаа нэг цэгт төвлөрүүлэн бий болгосон. Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосны дагуу чандлан мөрдөж, хүүхдэд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэн ажиллаж байна. 
  4. Хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж Байгууллагын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, төлөвлөгөө гарган ажиллаж галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тайзны нийт ажиллагсдад танилцуулан баталгаажуулсан. Монголын хүүхдийн ордны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дахин шинэчлэн боловсруулсан бөгөөд Галын аюулгүй байдал хариуцсан ажилтан болон Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээртомилгоожуулан тус Мэргэжлийн ангийн дотоод дүрэм, зарлан мэдээллийн бүдүүвчийг захирлын тушаалаар батлуулав. Энэ жил байгууллагын нийт 10757м2 талбайн хүрээнд мэргэжлийн байгууллагаар анх удаа эрсдлийн үнэлгээг хийлгэж, заавар зөвлөгөөний дагуу засаж сайжруулах ажлуудыг төлөвлөгөө гарган биелүүлсэн. Байгууллагын хэмжээд нэгдсэн ариутгал, цэвэрлэгээг гадны мэргэжлийн ажилчдаар 5 удаа хийлгэсэн. 
  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, цахим засаглалыг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагаа, сургалт болон, уламжлалт уралдаан тэмцээнүүдийн талаарх хойшлогдсон мэдээ, мэдээллийг онлайн вэб сайтад цаг тухай бүрд нь байршуулан мэдээлж, эцэг эх, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг санал хүсэлтийн хайрцаг, бичиг хэргээр дор бүр нь авч, 2020 оны 10 сараас 11 дүгээр саруудад санал асуулгын хуудсаар ажил үйлчилгээний сэтгэл ханамж, сайжруулах дэвшүүлэх хүсэлтийг авч, ажилдаа тусгах, гомдлыг барагдуулах зэргээр эргэх холбоог бүрдүүлэх замаар сайт, фэйсбүүк хуудсыг тогтмол идэвхтэй ажиллуулж байна. Энэ жил эцэг эхийн уулзалт, сургалт зөвлөгөө онцгой нөхцөл байдалтай уяладн хойшлогдсон. 

 

  1. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Дижитал Монгол" хөтөлбөрийн хүрээнд Цахим хэрэглээг дэмжих, түүнчлэн олон улсад бий болоод буй Шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын халдварт Цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн харьяа байгууллагуудад авч буй арга хэмжээг хэрэгжүүлэн тоон гарын үсгийн э-токен төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.  Тоон гарын үсгийн гэрчилгээг идэвхжүүлэн авч, eDOC системийн баримт боловсруулалт модулийг ашиглан албан бичгийг 100 хувь цахим хэлбэрээр боловсруулж, тоон гарын үсгээр баталгаажуулж, илгээн ажиллаж байна.
    1. Нийслэлийн төр захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авлигад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн багш, ажилтан, ажилчдын хууль дээдлэх, мөрдөх соёлыг хэвшүүлэх, зорилгоор холбогдох хууль журмыг сурталчлан, яриа таниулга хийн зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээ Монголын Хүүхдийн ордны Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн баталж, дүрмийг дээд байгууллагаас ирүүлсэн чиглэлд нийцүүлэн өөрчлөлтийг хийснээр мөрдөн ажиллаж байна. 

5.9.        Нийслэлээс хэрэгжүүлж буй “Хотын соёл” аяны хүрээнд төлөвлөгөөний дагуух хэрэгжилтийн мэдээг сар бүрийн 25-нд хүргүүлж ажиллалаа.

  1.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн Газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол шийдвэрүүд, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108, А/166, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын 2, 3, 4 дүгээр хурлын шийдвэрийн дагуу шинэ короновирусын халдвар, томуу томуу төст өвчний тархалтаас сэргийлэх эргүүлийн ажлыг Нийслэлийн онцгой комиссын баталсан хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 02 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.   

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ныг хүртэл улсын хэмжээнд зарласан шинэ коронавирусын халдвар, томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэх эргүүлийн ажлыг Хан-Уул дүүргийн 5,6,7,8 дугаар хороонд хийж гүйцэтгэн ажилласан. Үүнд:

Хан-Уул дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт:

  1. МХО-оос                   122
  2. 5 дугаар хорооноос  106
  3. Цэргийн штабаас      22
  4. 41-р сургуулиас         12
  1. 71-р цэцэрлэгээс       10

Хан-Уул дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт: 

  1. МХО-оос                 99
  2. 6-р хорооноос       165
  3. 189-р цэцэрлэгээс  47
  4. 29-р цэцэрлэгээс    10
  5. ХУД-ийн Боловсролын хэлтэсээс  28
  6. Хан-Уул дүүргийн Цэргийн штабаас          1  
  1. Улаан загалмай нийгэмлэгээс                1        

Хан-Уул дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт: 

  1. МХО-оос                101
  2. 7-р хорооноос        75
  3. 60-р сургуулиас     73
  4. 73-р цэцэрлэгээс   71
  5. ЖДҮДТөвөөс          37

 

Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт: 

  1. МХО-оос                 86
  2. 8-р хорооноос         64
  3. 118-р сургуулиас    81
  4. 209-р цэцэрлэгээс  77
  5. ХУД-ийн НТБТ-с     80
  1. ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс   1

Монголын Хүүхдийн ордноос “Эргүүл”-ээр ажиллах ажилчид өглөө 09:00 цагт байгууллага дээрээ цугларч, эргүүлийн тэмдэг, нэг удаагийн бээлий аван эргүүлийн ажилдаа гарч, 10:00 цагт тус тусын хороонд очин эргүүлээр ажиллаж харин амралтын өдөр 11:00-19:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ. 

Өдөр бүрийн 20:00 цагт хороодоос эргүүлийн ажлын мэдээгээ ирүүлснийг нэгтгэн, хуваарийн дагуу тайлант өдрүүдэд 21:00 цагт эргүүлийн төв штабт холбогдон мэдээлж ажилласан.  

 

Монголын хүүхдийн ордон нь бүрэн бүрэлдэхүүнээрээ эргүүлийн ажлыг гүйцэтгэсэн ба Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/1261 дугаар албан бичгийн дагуу 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг эргүүлээр ажиллуулахгүй байх тухай зааврыг хэрэгжүүлэн, нийт 64 ажилтан үргэлжүүлэн ажилласан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Шалган нэвтрүүлэх товчоодод 7 ажилтан ээлжлэн ажилласан ба ажиллах хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж, цалин хөлсийг нь бүтнээр нь тооцон олгосон болно.

 

2020-2021 оны хичээлийн жил эхлэсэнтэй холбогдуулж, байгууллагын дотоодод халдвар хамгаалалтын дэглэмийг сайжруулж, цэвэрлэгээ ариутгалын хуваарь гарган, нийт үйлчилгээний ажилчид онцгой нөхцлийн хуваарийн дагуу ажилласан бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоохтой холбогдож гарсан дээд газрын шийдвэрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажилласан. 

5.11.    2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулж, дараах төлөвлөгөөг боловсруулан мөрдөж ажилласан болно.

 

Төлөвлөсөн ажил

Гүйцэтгэл

  1.  

Дугуйлангийн сургалтыг зогсоож, ажилтан, ажилчдыг каринтинд байлгах

Дугуйлангийн сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зогсоож, сургалтыг цахимаар явуулах бэлтгэлийг 17-20-ны өдрүүдэд хийсэн.  

  1.  

Олон нийтийн үйлчилгээний газраар хүүхэд дагуулж явахгүй байх санамжийг нийт ажиллагсдад өгөх 

Ажилтан, ажилчдад олон нийтийн газраар аль болох явахгүй байх талаар нийт ажилчдад цахимаар болон group chat-р санамж өгсөн. 

  1.  

Үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, байгууллагын дотор орчинд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх

Сургалтын үйл ажиллагааг зогсоож, ажилтан, ажилчдыг каринтилсан учраас байгууллагад ирж үйлчлүүлэх хүн гараагүй. Хөл хорионы үед ажиллах шаардлагатай цөөн албан тушаалтныг биеийн халууныг үзэж, гарыг ариутгуулан, амны хаалттай нэвтрүүлж байна.  

Байгууллагын захирлын тушаалаар баталсан хуваарийн дагуу “Ариутгал хяналтын жижүүр”-үүд 09 дүгээр сарын 18-наас эхлэн дугуйланд ирж байгаа сурагчид, хүүхдээ хүргэж ирсэн эцэг, эхчүүд, үйлчлүүлэхээр ирж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, амны хаалт зүүлгэж, гарыг ариутгуулан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.  

     Анги танхимыг өдөр тутам чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалт хийж байх зааварчилгааг өгч, “Анги танхимд ариутгал, цэвэрлэгээ хийх хуваарь” гарган үйлчлэгч нараар 7 хоногт 2 удаа ариутгал цэвэрлэгээ хийлгэх ажлыг хийж, хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажилласан. 

Мөн мэргэжлийн байгууллагаар дотоод орчиндоо 3 удаа ариутгал хийлгэсэн. 

  1.  

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-т байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгох 

12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг,  эхчүүд, гэрээсээ цахимаар ажлаа гүйцэтгэх боломж олгож ажилласан. 

  1.  

Ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллах 

Сургалтын үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан сургалтыг цахимаар явуулах ажлыг зохион байгуулж, цахим хичээлийн явц, сурагчдын хандалтанд хяналт тавих хуваарь гарган ажиллаж байна. 

Захиргааны ажилтнууд гэрээсээ цахимаар ажиллах заавар боловсруулан мөрдөн ажиллаж байна. Ажилтнууд erp.ulaanbaatar.mn сүлжээнд тогтмол холбогдож өдөр тутмын ажлаа хийж байна.   

  1.  

Дугуйлангийн сургалтын цахимаар явуулах бэлтгэл ажлыг хангах 

Хөл хорионы үед дугуйлангийн сургалтыг цахимаар явуулах бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Үүнд: 

  • Багш нар нийт сурагчидтай утсаар ярьж цахим групп болон Gmail нээж, Google meet програмд холболт хийж сүлжээг бий болгосон. 
  • Цахим сургалтын явц, сурагчдын хичээлдээ хамрагдаж байгаа байдалд  захиргааны ажилтнуудаас хяналт тавих хуваарь гарган ажиллаж байна.  
  1.  

Дугуйлангийн сургалтыг цахимаар явуулах 

  1.  

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулах “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” наадмын “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдаанд сурагчдаа оролцуулах 

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” наадмын “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдаанд Г.Отгонжаргал багштай хийлийн дугуйлангийн сурагчид оролцож “Талархал” авсан.   

  1.  

Харшийн сүлд модны наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах 

Харшийн сүлд модны наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангаж, уран сайхны зөвлөл, МҮОНТВ-ийн найруулагч Х.Сүхбаттай хамтран өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан Харшийн наадмуудыг видео бичлэгүүдийг үзэж номер сонгох, наадмын зохиолынхоо зургийг гаргах  ажлуудыг хийж байна.  

 

 

     ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ, 

ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАСАН МЭДЭЭ 

/2020 оны 02 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 03/

ЭРГҮҮЛИЙН 7-Р БҮС

/Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хороо/

Эргүүлээр ажилласан албан хаагчдын тоо

Эргүүл хийсэн маршрут

Зөвлөмж танилцуулсан хүний тоо

Тараасан зөвлөмжийн тоо

Шалгасан аж ахуйн нэгж байгууллагын тоо

Зөрчил гаргасан иргэний тоо

Тайлбар

Ариутгал цэвэрлэгээ хийсэн эсэх

Ариутгал цэвэрлэгээ хийгээгүй байгууллагын нэр

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх талаар шаардлага тавьж байгаа эсэх

1.

ХУД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт:  272 албан хаагч /давхардсан тоогоор/

  • МХО-оос                    122
  • 5–р хорооноос           106
  • Цэргийн штабаас       22
  • 41-р сургуулиас         12
  • 71-р цэцэрлэгээс       10
  • 5-р хорооны нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжүүд,1-21р гудамж

1844

1549

775

-

446

662

 

2.

ХУД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт: 351 албан хаагч /давхардсан тоогоор/

- МХО-оос                       99

- 6-р хорооноос              165

- 189-р цэцэрлэгээс        47

- ХУД-ийн Боловсролын газраас                             10

- ХУД-ийн Цэргийн штаб   1             

- УЗ нийгэмлэгээс             1                          

  • Нүхтийн 1-22-р гудамж,  аж ахуйн нэгжүүд

2295

1983

 

 

1180

2

646

665

 

3.

ХУД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт: 357 албан хаагч /давхардсан тоогоор/

  • МХО-оос                    101
  • 7-р хорооноос            75
  • 60-р сургуулиас         73
  • 73-р цэцэрлэгээс       71
  • ЖДҮДТөвөөс              37
  • Жаргалантын 

1-24-р гудамж

  • “Оргил Энканто” хотхон, нийтдээ 4км-ийн радиуст 15км

5657

 

 

5277

2294

-

1203

1534

 

4.

ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт:  389 албан хаагч /давхардсан тоогоор/

  • МХО-оос                    86
  • 8-р хорооноос            64
  • 118-р сургуулиас       81
  • 209-р цэцэрлэгээс     77
  • ХУД-ийн НТБТ-с        80
  • ХУД-ийн Онцгой       байдлын хэлтэс         1
  • Сонсголонгийн     1-22 дугаар гудамж 
  • Дэнжийн 1-12 дугаар гудамж 

4866

2895

750

-

1014

2082

 

 

Нийт ажилласан:     1369 /давхардсан тоогоор/

Нийслэлээс /МХО/    408

Хороодоос                 410

Дүүргээс                     523 

/бүгд давхардсан тоогоор/

 

14662

11704

4999

2

3309

4943

 

 

 

Товчилсон үг:    МХО- Монголын хүүхдийн ордон 

                           ХУД-  Хан-Уул дүүрэг 

                          НТБТ – Насан туршийн боловсролын төв

                          ЖДҮДТ – Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

                         УЗН – Улаан загалмай нийгэмлэг

 

 

 

Дугуйлан

Урлаг
...

Морин хуур

...

Монгол ардын дуу дуулаач

...

Хуучир ёочин

...

Ёочин

...

Лимбэ, Бишгүүр, Төгөлдөр хуур

...

Төгөлдөр хуур

...

Ятга, төгөлдөр хуур

...

Шанз, төгөлдөр хуур

...

Хийл

...

Дуулаач

...

Бүжиг

...

Драм

Уран бүтээл
...

Зураг

...

Монгол хэл, бичиг

...

Шатар

...

Математик

...

Гар урлал

...

Загвар зохион бүтээх

...

Шинжлэх ухааны лаборатори

...

Санхүүгийн боловсрол

...

Монгол хүүхэд- Өв соёл

Гадаад хэл
...

Англи хэл

...

Япон хэл

...

Хятад хэл

Салбар дугуйлан
...

Сүхбаатар дүүрэг

...

Хан-Уул дүүрэг

...

Чингэлтэй дүүрэг

...

Сонгинохайрхан дүүрэг

...

Баянзүрх дүүрэг

...

Налайх дүүрэг

...

Баянгол дүүрэг

Мэдээ мэдээлэл

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд нэвтрэх заавар:  https://covid19ersdel.e-mongolia.mn/info.html  КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирү...

Дэлгэрэнгүй »

Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг

Дэлгэрэнгүй »

2021 ISO үндэсний стандартуудыг танилцуулах сургалт

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр НЗДТГ болон "Менежмент, ур чадварын хүрээлэн" ТББ-аас хамтран зохион байгуулсан Онцгой байдлын бэлтгэл, хариу арга хэмжээ, сэргээн босгох үйл ажиллагааны үед хэрэглэх MNS ISO 22301:2020, MNS ISO 22320:2020, MNS ISO 22395:2020, MNS ISO 31000:2020 үндэсний...

Дэлгэрэнгүй »

Уралдаан наадам

2020-2021 оны Улсын уралдаан тэмцээнүүдийн хуваарь

Удахгүй болох тэмцээн уралдаан

Thumbnail [100%x225]
"Хичээнгүй бичигтэн-2019" уран бичлэгийн Улсын уралдаан

Thumbnail [100%x225]
"Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй III уралдаан-2020"

Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг "Өсвөрийн хийлчдийн Олон улсын нээлттэй...

Thumbnail [100%x225]
Сургуулийн өмнөх насны сурагчдын “Шувуухай-2019” бүжгийн Улсын уралдаан

Монголын хүүхдийн ордноос 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн "Ш...

Асуулт & Хариулт

  •  Боломжгүй. Сургалтын төлбөрийг жилээр нь авдаг.

ЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

  • Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаатай хичээллэнэ.
  • Хөгжмийн дугуйлан: Ганцаарчилсан байдлаар хичээл явагдана.
  • Группын дугуйлан: 1 ангид 20-25 сурагчтай хичээллэнэ.
  • Өглөөний ээлж: 08:30 -10:00 цаг, 10:10-11:40,
  • Өдрийн ээлж: 14:30-15:55 цаг, 16:05-17:30 цаг

Нийслэлийн 7 дүүрэгт 19 байршилд 7 төрлийн 30 салбар дугуйлан хичээллэж байна.

  • Боломжгүй. Дагаж мөрдөх журамд заасан байгаа.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 26-31-ны өдрүүдэд болдог
  • Үгүй. Амралтын өдөр ганцаарчилсан дугуйлангаас бусад дугуйлан хичээллэхгүй.
  • Группын дугуйлан долоо хоногт 2 удаа. 1 хичээллэхдээ 1:30 минут
  • Ганцаарчилсан төрлийн дугуйлан долоо хоногт 2 удаа, 40 минутаар хичээллэнэ
  • Дугуйлангийн төлбөрийн мэдээллийг дугуйлангийн багшаас                 
  • МХО-ны сургалтын албаны дугаар 11-318275

Сургалтын төлбөр төлөх заавар

Байгууллагын нэр: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Банкны нэр: ТӨРИЙН САН 

Дансны дугаар: 100200051060

Мөнгөн дүн: ТУХАЙН ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Гүйлгээний утга: БАГШИЙН КОД, СУРАГЧ ХҮҮХДИЙН ОВОГ НЭР

СҮҮЛД МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2019 оны 09 дүгээр сар